УИХ-ын намрын чуулганыг маргааш /2025.01.18/завсарлуулахаар төлөвлөж байсан ч 7 хоногоор сунгаж, нэгдүгээр сарын 24-н болгожээ.
УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдахаар хуульчилж, энэ хугацаа гүйцсэн ч хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүд олон байгаа тул анхны төлөвлөсөн хугацаанд багтаан завсарлуулах боломжгүй болсон аж.
УИХ-ын намрын чуулганыг 2024 оны аравдугаар сард нээсэн. Энэ хугацаанд УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг баталснаас гадна Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх зэрэг чухал төслүүдийг батлаад буй.
Г.ХОРОЛ
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.182.224
Намрын чуулганыг 9 сарын 1-нд эхлүүлээд 2 сарын 1-нд дуусгах, Хаврын чуулганаа 3 сарын 1-нд эхлүүлээд 7 сарын 1-нд дуусгахаар хийдэг болмоор байна. Их олон хуралдаж олон хууль баталж амждаг болмоор байна. Хуралд суудаггүй гишүүдийг эргүүлэн татдаг болмоор байна. Бид хуралдаа сууж улс ардад хэрэгтэй хууль батал гэсэн болохоос амраад бай гэж сонгоогүй шүү
Нэргүй 2 цагийн өмнө 76.220.74.140
Чуулган нь хүртэл хойшилж явагдах юм. Одоо бараг өвлийн сүүл сар болоод хаврын тэргүүн сар гарах дөхөж байхад намрын чуулганаа хийгээд сууж байх юм