УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.01.17/ ээлжит хуралдаан эхэллээ.
"Малын индексжүүлсэн даатгалыг борлуулахтай холбоотой гардаг зардал маш өндөр"
Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Үндэсний давхар даатгалын компани бусад даатгалын долоон компанитай хамтарч эрсдэлийн сан бүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 29 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Үүнээс Үндэсний давхар даатгал компани олон улсын давхар даатгалын төлсөн нөхөн төлбөр 23 тэрбум төгрөг. Малын индексжүүлсэн даатгалыг борлуулахтай холбоотой гардаг зардал маш өндөр байдаг. Бид 30-аас дээш хэтрүүлэхгүй байхыг заадаг. Давхар даатгалын борлуулалт сүүлийн жилүүдэд дандаа хасах үзүүлэлттэй байгаа. Хэрэв босго үзүүлэлтийг бууруулбал даатгалын нөхөн төлбөрийн хэм хэмжээ нэлээд өсөх магадлалтай.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг нэрнээс нь эхлээд өөрчлөх ёстой. Орон нутагт очихоор индекс гэдэг үгээ тайлбарласаар байгаад хуулийг олон нийтэд таниулах ажил унаад байгаа. 2018 онд Монголд гамшгийн эрсдэлийг бууруулах сайд нарын зөвлөгөөн болж байсан. Иргэдийн амьжиргаа нь цаг агаараас үүдэлтэй салбар Монголд их байна. Зудын дараа ядуурал нэмэгддэг. Хот руу нүүдэллэх иргэдийн тоо ч өсдөг.
Малын хөлийн татвар гэвэл малчид ойлгоод байдаг. Тэгэхээр нэрнээс эхлээд өөрчлөх зүйл тус хуульд их байна.
УИХ-ын гишүүд ярьж байна. Малчдад хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулах хэцүү байна гэж байгаа. Тэгэхээр би хэд хэдэн асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт, малын индексжүүлсэн даатгалыг суманд хэн хариуцах вэ? Хувийн хэвшил хийж таарах байх. Даатгалын компаниуд суманд ажилтантай байна гэдэгт би бол эргэлзэж байна. Сум болгон тэр хүнийг цалинжуулаад байх төдий хэмжээний орлого олж үйл ажиллагаа тогтмол явуулна гэдэгт эргэлзэж байна. Энэ бүү хэл сумын татварын байцаагч хүртэл өөрийнхөө цалинг олохгүй байгаа тохиолдлууд байна. Сумд бол татвар гэж бараг байхгүй. Хэдэн бууны татвар, машины татварын араас л тэр байцаагч хөөцөлдөөд явж байдаг. Тэгэхээр энэ даатгалыг таниулах ажлыг хэн хариуцах вэ.
Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Малын индексжүүлсэн даатгалыг сумын түвшинд хуулийн дагуу бол бүх шатны Засаг дарга нар хяналт тавих үүрэг хүлээдэг. Хувийн хэвшлийн борлуулалтын тухайд даатгалын компаниудын төлөөлөгч 330 суманд ажиллаж байгаа. Даатгалын төлөөлөгч орон тооны бус өөрийн орлогоос шалтгаалж цалинждаг. Долоон даатгалын компанийн ойролцоогоор 1000 гаруй даатгалын төлөөлөгч сумдад ажиллаж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа эсэхээс санал хураалт явуулъя. 88 гишүүнээс 49 нь дэмжиж 55.7 хувиар санал дэмжигдлээ.
"Зудын эрсдэл зэргийг тооцоолж даатгалын босгыг тогтооно"
УИХ-ын гишүүн Д.Батбаяр:
-2024 онд нийтдээ нэг их наяд 357 тэрбум төгрөгийн хохирод зудаас болж хохирсон. Индексжүүлсэн даатгалаар үүний 10 хувьд хүрэхгүй нөхөн төлбөр олгосон байна. Хоёр жил гамшиг зуд боллоо. Хамрагдах малчин айл өрхийн тоо огт өсөөгүй байна. Энэ даатгалд малчид хамрагдахгүй байгаа гол шалтгааныг та бүхэн яг юу гэж харж байгаа вэ?
Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Сүүлийн 10 жилийн хугацааны хамрагдалтыг авч үзэхээр малчдын тал хувь нь энэ даатгалын талаар мэдээлэлгүй гэж байгаа. Төсөл хэрэгжиж байх хугацаанд энэхүү даатгалын танилцуулга, сурталчилгаа сайн хийгдэж байсан. Харин хууль батлагдсанаас хойш 2014 оноос хойш танилцуулгууд бараг зогссон. Төр хувийн хэвшлийн хамтарсан түншлэл явагдаж байгаа учир мэдээллийн соён гэгээрүүлэх ажил нэлээд дутмаг байсан гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Монголын хөдөөд байгаа 200 мянган малчин өрхийн гол хөрөнгө мал. Өнөөдөр малын үнэ, үнэлгээ муу байгааг бид сайн мэднэ. 1000 хоньтой хүн 100-150 сая төгрөгтэй л байна гэсэн үг. Даатгалын компаниуд байр, машин зэргийг илүү даатгах сонирхолтой байдаг. Тиймээс малчин өрхийн гол хөрөнгийн үнэлгээг өсгөх, эрсдэлээс хамгаалах нь төрийн гол бодлого байх ёстой. Малчин хүний амь нас, өдөр тутмын үйл ажиллагаа, орлого, эд хөрөнгийг даатгах судалгаа шинжилгээ хийсэн газар байдаг уу. Барилга угсралтын даатгал гэж байдаг. Эрсдэл, явц зэргийг бүгдийг тооцоолдог. Үүнтэй адил малчин өрхөд чиглэсэн даатгалын тогтолцооны цогц судалгаа байгаа юм. Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан өрхүүдийг харахад хангайн бүсэд маш муу байна. Бүс, бүсийн хамрагдалт өөр байгаа нь ямар нөхцөл байдлаас шалтгаалж зөрүүтэй байна вэ?
Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Энэ даатгалын тухайд босго үзүүлэлтүүдийг сайжруулах, индексүүдийг оруулах ажлууд бол байгаа. Уур амьсгал, хур тунадас гэхчлэн босго оноог хавсарган тооцоолох судалгааны ажлууд хийгдэж байгаа. Нэг бүсэд байгаа аймгуудын хамрагдалт өөр өөр байгаа нь нөхөн төлбөр, мэдээллийг анх төсөл эхлэхээс хойш авсан зэрэгтэй холбоотой харилцан ялгаатай байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-10 жилийн хугацаанд хууль хэрэгжиж байгаа ч үр дүнгүй байгаа нь нөхөн төлбөртэй л холбоотой. Тус хуульд өөрчлөлт хийхдээ зээлийн хөшүүрэг болгож байгаа нь утгагүй. Сумаар босгыг зааглах нь ч утгагүй. Голын наана, цаана л сумын ялгаа гардаг. Ийм шалтгаануудаас болж малчид нөхөн төлбөрөө авч чадахгүйгээс итгэл буурч байгаа. Малчин хаана ч байсан ялгаагүй эрх тэгш үйлчилгээтэй байж малчид итгэнэ. Түүнээс сумын хэмжээний хохирлыг зургаан хувийн босго тогтоож байвал хуулийн үзэл баримтлал явахгүй. Малчин малаа 50-100 хувь даатгуулсан л бол эрсдэлийн нөхөн төлбөрөө авдаг л байх ёстой.
Даатгалын компаниуд сайн байлаа гээд зудын гамшигт эрсдэл учирлаа гэхэд нөхөн төлбөрийг бүрэн төлж чадах уу?
Малчид үүнээс болж л энэ даатгалд хамрагдахгүй, итгэл үнэмшил багатай байдаг гэж би харж байгаа.
Үндэсний давхар даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант:
-Хөдөө аж ахуйн салбарт голлож байгаа даатгалын тогтолцоо индекст суурилдаг. Малчны хотонд гарсан хохирлыг нөхөн төлдөг даатгалын тогтолцоо 1990-ээд онд гараад, дахин гараагүй. Архангай, Сүхбаатар, Увс гэсэн гурван аймгийг сонгож, сумын хэмжээнд тооцооллыг хийж үзэхэд нэг сумын хэмжээнд тэрбумаас багагүй хэмжээний нөхөн төлбөр ногдох тооцоолол гарч байсан. Малын индексийн даатгалыг нэг ижил хэмжээнд авч үзнэ гэвэл даатгалын хураамж өндөр хэмжээнд очно. Ингэж өндөр болбол малчин хураамжаа төлж чадах эсэх асуудалд хүрнэ.
Тиймээс малчны төлж чадах хэмжээний хураамж, түүнд ногдох нөхөн төлбөрийн асуудлыг л авч үзэж байгаа.
Даатгалын компаниудын эрсдэл даах чадавхийн тухайд авч үзвэл эрсдэлийн гурван түвшинд эрсдэлийг хүлээж авч байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Энэ хууль бол Монгол Улсын хувьд маш чухал хууль. Өнөөдөр 10 малчин айлын зургаа нь арилжааны банкнаас зээл авсан статистик байна. Малчин өрх зээл авахад заавал даатгалд хамрагдах ёстой гэвэл тухайн өрхийн зардал нэмэгдэнэ. Бидний хэрэгжүүлээд байгаа хүнсний хувьсгал, шинэ хоршоо зэрэг ажлууд ч үүнд хамаарна. Малчин өөрөө энэ даатгалд заавал хамрагдах ёстой гэдэг үзэл бодлыг төлөвшүүлж байж тус даатгал сайн дурынх байж чадна. Даатгалын компаниуд ашигт ажиллагаагаа бодоод явц дундаа ашгаа харгалзаж босгоо нэмэх л болно. Тиймээс сайн дурын үндсэн дээр л даатгалын тогтолцоо явах ёстой.
УИХ-ын 126 гишүүн дотор даатгалын компанийн эрх ашигтай хамааралтай хүн олон бий. Эдгээр хүмүүс энэ хуульд санал өгөх эрхгүй.
Бид малчдадаа чиглэсэн даатгалын систем бүрдүүлж байгаа л бол тэдний эрх ашгийг нэгдүгээрт авч үзэх нь зөв.
"Төрөөс зээл авч байгаа малчин заавал малын индексжүүлсэн даатгалд хамрагдана"
Бид энэ хуулийг бусад холбогдох хуулиудтай уялдуулж, малчин хохирлоо бүрэн барагдуулах боломжтой тогтолцоог шат шатанд нь уялдуулахгүй бол малчдын даатгалд хамрагдах хувь хэмжээ өсөхгүй.
Одоо хуулиар далайлгаж, малчдыг заавал даатгалд хамруулах гэж байна.
Зээлийн эргэн төлөх эх үүсвэрийн малын баталгаатай холбоотойгоор зээл авах иргэн заавал хамрагдах гэж зааж байгаа.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах талаар хэлэлцэж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Байнгын хорооны саналаар Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж байна.
Санал хураалтад нийт 74 гишүүн оролцож байгаагаас 64 нь дэмжиж хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулахыг хэлэлцэнэ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулан танилцуулж байна. Зуд болон гэнэтийн эрсдэлээс мал болон малчдын эрсдэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр малын индексжүүлсэн даатгал төслийг 2005-2014 он хүртэл 10 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж, улмаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг УИХ-аас 2014 онд баталсан. Ийнхүү тус хууль хэрэгжиж эхэлснээр малчдыг эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Хэдийгээр малын даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлж, амжилттай суурийг тавьсан боловч Монгол Улсын малчин өрхийн 10-18 хувь нь л тус даатгалд хамрагдаж, нийт малын 7-10 хувийг даатгаж байгаа нь энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна.
Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд дараах өөрчлөлтүүдийг оруулахаар боловсруулж байна.
Нэгдүгээрт, даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг уян хатан тогтоох. Энэ нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хамрах хүрээ, малчдын даатгалд хамрагдах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой.
Хоёрдугаарт, даатгалын нөхөн төлбөрийн гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа гарсныг олгож, нөхөн төлбөрийг урьдчилж, хэсэгчлэн олгох зохицуулалтыг тусгаад байна. Ийнхүү нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьдралд бодит дэмжлэг үзүүлэх, үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч даатгалын үр шимийг даатгуулагч хүртэх, эрсдэл тохиолдсоны дараа биш урьдчилан нөхөн төлбөр олгох, давхар даатгалын хамрах хүрээг хязгаарласан зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулийн төслийг хэрэгжүүлэхэд төрөөс нэмэлт төлбөр төлөхгүй байхаар тусгасан байна.
з 5 цагийн өмнө 202.126.89.253
мөнгөө өгдөггүй даатгалаа болиочээ
Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.17
Даатгалын компаниудын мөнгө олох лобби явж байна. Хөөрхий малчдаар баахан мөнгө төлүүлнэ, эсвэл бусад татвар төлөгчдийн мөнгөөр Даатгалын компаниудыг тэжээнэ гэсэн үг
Нэргүй 6 цагийн өмнө 45.117.35.49
Malchdad ediin zasgiin bolovsrol dutmag baina heden tsaas tsaashaa hiih uhaan heregtei
Зочин 6 цагийн өмнө 202.126.89.16
Татварын хуульд ямар өөрчлөлт орж байгааг ард нийтээрээ тёлёвиз сошиалаар ярьсангүй мэдсэнгүй өнгөрлөө
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.253
гишүүдийн тал нь алга байна
К 3 цагийн өмнө 27.253.251.207
тал бүгд тэмбүү шаасан шүү