Дэлхийн удирдагчид хүртэл залилангийн дуудлагад өртөж байна

Дэлхийн удирдагчид хүртэл залилангийн дуудлагад өртөж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Дэлхийн удирдагчид хүртэл залилангийн дуудлагад өртөж байна

Утасны дуудлагаар дамжуулан үйлдэх залилангийн гэмт хэрэг буюу “scam” дуудлага дэлхий дахинд газар авч байгаа бололтой. Дэлхийн удирдагчид хүртэл энэ төрлийн залилангаас зайлж чадсангүй. Тодруулбал, Тайландын ерөнхий сайд өөр нэгэн алдартай улстөрчөөс мөнгө гуйсан дуудлага хүлээж авчээ. Энэ нь хиймэл оюун ухаан ашиглан тухайн улстөрчийн дуу хоолойг ашигласан дуудлага байжээ.

Чухам ямар улстөрчийн дуу хоолой байсныг Тайландын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватра хэлээгүй. Гэсэн ч уг дуу хоолой нь яг л жинхэнэ мэт андуурмаар, тод байсан тул шууд таньсан байна. Тухайн дуут мессежид “Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбооноос ганц танай улс л хандивт нэгдээгүй байна” гэсэн утгатай үг хэлжээ.

Энэ төрлийн луйвар нь Зүүн өмнөд Азид тийм ховор зүйл биш. Үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд технологийн дэвшил болон Мьянмар дахь иргэний дайныг ашиглан дэлхий даяар хүмүүсийг залилан мэхлэх нь сүүлийн үед ихэссэн. Ихэнх луйвар нь утасны дуудлага, мессеж хэлбэрээр байгаа ч хиймэл оюун ухаан хурдацтай хөгжихийн хэрээр сая сая хүмүүс дуу хоолой өөрчилсөн дуудлагын хохирогч болж байна.

“ChatGPT”-ийн хиймэл оюун ухаантай чатбот бүтээгч “OpenAI” өнгөрсөн жил дуу хоолой хуулбарладаг “Voice Engine” нэртэй програмыг зохион бүтээсэн. Гэсэн ч дуу хоолойг буруугаар ашиглах магадлалтай гэсэн шалтгаанаар тухайн програмыг олон нийтэд танилцуулаагүй.

Дашрамд дурдахад, Паетонгтарн Шинаватра 2024 оны наймдугаар сард Тайландын ерөнхий сайд болсон. Түүний аав болон нагац эгч нар мөн ерөнхий сайдаар ажиллаж байсан учир Паетонгтарн Шинаватра гэр бүл дотроосоо улс төрд орсон гурав дахь гишүүн болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.152

Гэхдээ тэдний дийлэнх нь луйварчид байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж