УИХ-ын гишүүн Б.Батбаатартай ярилцлаа.
–Намрын чуулган ерөнхийдөө өндөрлөх дөхөж байна. Тэгэхээр энэ намрын чуулганы гол онцлогийг та юу гэж харж байна?
-УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Энэ удаагийн намрын чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын төсвийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Монголбанкны оруулж ирдэг мөнгөний бодлогын асуудлыг шийдлээ. Мөн томоохон мега төслүүдийг хэрхэн хөдөлгөх, түүнтэй холбоотойгоор хууль тогтоомжид байгаа сул талуудаа засах ажлуудыг бас хийсэн гэж харж байна.
-Иргэний Зориг Ногоон нам парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажиллахаа мэдэгдсэн. Энэ хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийг яаж гүйцэтгэсэн гэж харж байна?
-Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа төсөв батлах явцад бид засах ёстой, өөрчлөх ёстой зүйл дээр анхнаас нь хэлэх ёстой асуудлууд дээр хэлж, дуугарсаар ирсэн. Мөн төсөв батлах болон тодотгох үеэр ч хэлж, дуугарах, шүүмжлэлтэй хандах асуудлууд дэээр хэлж дуугарч, альтернатив хувилбар буюу илүү сайн хувилбарыг бол санал болгосоор ирсэн. Ямар нэг байдлаар улс төрийн нэмэх оноо авах чиглэлээр ажиллаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хагас жил болж амжаагүй энэ хугацаанд тодорхой хэмжээнд Засгийн газраас явуулж байгаа бүх зүйлийг нь эсэргүүцэх, сөргөлдөх биш бас хугацааны боломж олгож хяналтын болон зэрэгцээ саналуудыг гаргаж өгөх замаар ажилласан. Тэгээд Засгийн газар байгуулагдаад хагас жил ч болоогүй байна. Магадгүй хаврын чуулган эхлэхэд эхний үр дүндээ хүрсэн байх ёстой. Тодорхой шийдлүүд нь гарчихсан хууль тогтоомжид оруулах ёстой өөрчлөлтүүд нь гарчихсан гарааны зурхайгаасаа хөдөлчихсөн, гэрэл гэгээтэй зүйлүүд Монгол Улсад бий болсон байх ёстой.
Гэрийн даалгавар буюу энэ хугацаанд хийх ёстой ажлаа хийж чадаагүй тохиолдолд бид сөрөг хүчний үүргээ улс төрийн ямар боломж, нөхцөл, шаардлагууд байдаг юм тэр хэмжээнд нь хүргэж ажиллах болно.
Иргэний зориг ногоон нам сүүдрийн Засгийн газар байгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Манай намын Улс төрийн зөвлөл сүүдрийн Засгийн газрын хэлбэрт шилжиж ажиллана. Намрын чуулган хаагдсанаас хойш Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаанууд дээр тогтмол зэрэгцээ саналуудыг гаргана. Сөрөг хүчин нэг талдаа болохгүй, буруу алхмыг зогсоохын төлөө ажиллана. Нөгөө талдаа зөв зүйтэй урагшилж байгаа зүйлд нь илүү сайн хувилбарыг санал болгох чиглэлээр ажиллана. Түүнээс биш утга учиргүй улстөржилт улс оронд ямар ч хэрэггүй.
–Олон намын төлөөлөлөөс бүрдсэн 126 гишүүнтэй энэ парламентаар олон жил гацсан төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах эхний гэрээ хэлцлүүд явж эхэллээ. Тухайлбал, Монгол Улс, Франц улстай байгуулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс өөрт байгаа давуу боломж, илүү нөөцөө зөв зүйтэй ашиглаж Монголын 3.5 сая ард иргэдийг сайхан амьдруулахын төлөө ажиллах ёстой. Засгийн газар, УИХ-ын эцсийн зорилго юу юм бэ. Ерөөсөө л монголчууд хамгийн сайхнаар, хамгийн сайнаар амьдрах. Монголын ирээдүйд хамгийн сайн зүйлийг өв болгож үлдээх, эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, амьдрах орчин, цэвэр ногоон байгаль эх дэлхийг үлдээх энэ чиглэлд ажиллах ёстой. Цөмийн энергийн тухай хууль, түүнийг дагалдаад Үндэсний баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хууль болон дагалдах хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хуулиудад өөрчлөлт ороогүй нөхцөлд шар нунтаг ашиглах энэ хэлэлцээр тухайн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явсан тохиолдолд Монгол Улсын ард иргэдэд ашиггүй, алдагдалтай ийм гэрээ хэлэлцээр байгуулагдахаас өөр замгүй болно. Тийм учраас цөмийн энергийг ашиглах тухай дутуу дулимаг нэг ёсондоо зохицуулалт нь гүйцэд биш хуультай байсан бол энэ намрын чуулганаар энэ хуулиа гүйцээн боловсруулж сайжруулж чадлаа. Өнөөдөр хоёр талаас гэрээ зурах ёслол болох гэж байна. Энэ бол олон жил ярьсан, гацаасан төслүүд урагшилж байгаа бас нэг том жишээ, жишиг болж болж байна.
–Засгийн газраас энэ дөрвөн жилийн хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Үүний нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр. Гэтэл ашиглалтад орох хугацаа нь сунгагдахаас гадна баригдах төсөвт өртөг нь 431 сая ам.доллароор нэмэгдлээ. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэтхэгийн засгийн газраас анх нэг тэрбум ам.долларын зээл авах санал солилцсоноос хойш найман жил үндсэндээ өнгөрчихлөө.Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлээр юу хийх вэ гэдэг дээр шийдэл гаргахдаа Монгол Улс өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэрлэлтэй, ядаж Монголын жилд хэрэглэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 50-иас дээш хувийг нь дотоод эх үүсвэрээр хангадаг байвал улс орны тусгаар тогтнол болоод аюулгүй байдал, дээрээс нь нефтийн үнийн гэнэтийн хэлбэлзэл болон бусад зүйлсээс хамгаалагдаж чадна гэж үзсэн учраас газрын тос боловсруулах үйлдвэр барихаар санал оруулж байсан.
Гэтэл энд цаг хугацааны алдагдал гарснаас болж 1.2 тэрбум ам.доллараар барих ёстой байсан үйлдвэр өнөөдөр 1.7 тэрбум ам.долларын зээлийн өртөгтэй болж байна. Үүнээс гадна Монгол Улсаас нэмэлтээр гаргаж байгаа хөрөнгө оруулалт зээлтэйгээ нийлээд нийт 2.2 гаруй тэрбум ам.долларын төсөвт өртөгтэйгөөр Монгол Улс нефтийн үйлдвэртэй болох тухай яригдаж байгаа юм.
Яагаад тус үйлдвэр барих өртөг өсөв гэхээр нэгдүгээрт, тухайн нефтийн үйлдвэр байрлаж баригдаж байгаа газар нефть олборлож байгаа цооног буюу Дорнодоос нефтээ зөөвөрлөх дамжуулах хоолойтой холбоотой гарч байгаа өртөг нэмэгдсэн. Нөгөө талаасаа цаг хугацааны алдагдлаас хамаараад дэлхийн геополитикийн нөхцөл байдал, дайн байлдаан, цар тахлын нөхцөл байдал дэлхий даяар үргэлжилсэн нь нөлөөлсөн. Нефть боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн өртөг өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа гэдэг үндэслэлийг Уул уурхай, Сангийн яам болон Засгийн газраас тайлбарлаж оруулж ирсэн. Ойрын хугацаанд нефтийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, санхүү мөнгөтэй холбоотой энэ асуудлыг шийдэхгүй хугацаа алдвал дараагийн санхүү нөөцийн эрсдэлд орох магадлалтай. УИХ нэг талаасаа Монгол Улс өөрийн гэсэн нефть боловсруулах үйлдвэртэй байх ёстой, нөгөө талаасаа цаг хугацааны алдагдлыг хаах ёстой гэдэг үүднээс олонх нь шийдвэр гаргаж энэ хэлэлцээрийг байгуулах эрхийг хүлээж авах байх. Энэ удаагийн намрын чуулганаар уг асуудал хараахан орж амжихааргүй байх шиг байна. Хаврын чуулганаар зээлийн хэлэлцээр соёрхон батлагдвал энэ асуудал шийдэгдээд явах байх. Монголчууд уг асуудлаас нэг сургамж авах ёстой нь тодорхой харагдаж байна. Аливаа зүйлийг болж байгаа цаг хугацаанд нь болгодог, бүтээдэг, үр дүнтэй хэрэгжүүлдэг чиглэл рүү анхаарахгүй бол цаг хугацаа бол хамгийн том алдагдал болж хувирдаг гэдгийг ойлгох ёстой.
-Иргэний зориг ногоон нам саяхан Азийн Либерал ардчиллын зөвлөлийн гишүүнээс татгалзлаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ яг ямар зөвлөл байсан юм. Татгалзах болсон шалтгаан нь юу байсан юм бол?
-Азийн либерал АН-уудын холбооноос Иргэний зориг ногоон нам өөрийн саналаар гишүүнчлэлээсээ татгалзсан. Тус холбоо бол зургаан улсын есөн намын бүрэлдэхүүнтэй холбоо. Тус холбооны баримталж байгаа байр суурь, үйл ажиллагаа, явуулж байгаа бодлого нь Монгол Улсын төрийн гадаад бодлоготой нийцэхгүй байсан. Манай нам Монгол Улсын улс төрийн нам учраас энэ улс орны гадаад бодлого төрийн бодлоготой харшилж байгаа зүйлд гишүүнчлэлтэй байх нь улс оронд муу үр дагавар авчирна гэдэг үүднээс татгалзсан.
зочин 3 цагийн өмнө 66.181.188.107
өөрснөө зохион байгуулж байгаа жагсаал. Ганц хоёр үнэн санаачилгаараа үг хэлсэн хүн байгаа. Өөрснөө жагсаал зохиож өөрөө өөрийгөө чагнасан тагнасан болгоно, өөрөө элдэв янзын бичлэг тарааснаа хулгайд алдчихлаа гэнэ.
Нэргүй 3 цагийн өмнө 202.179.3.111
УИХын гишүүн ийм ойлголт, ийм бодолтой байхаар яаж утаа, түгжирэл, төрд нүүрэлсэн хулгай зэрэг нийгмийн хорт үйлээс салах билээ.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.162.58
энэ нэг хэнд хэрэггүы нам нэртэй хогнуудыг зайлуулахсан!! УИХ-д жагсаалтаар гарч ирсэн хогнуудын харахаар ой гутна!!
Зочин 4 цагийн өмнө 202.126.91.183
Монголд эмх замбараагүй тогтворгүй байдал үүсгэж улсын хөгжил цэцэглэлтэнд садаа болох сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс байна.
oogii 6 цагийн өмнө 66.181.180.197
ГАЙГҮЙ ЗӨВ ЮМ
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
улс төрчид өөрсдөө хүн дүртэй бай л даа. бирд тийрэн айшхи эм чөтгөр болоод байхад
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.106
ЗА ЧИ ЦААШАА.
Нэртэй 6 цагийн өмнө 59.153.87.54
оросыг дэмжигчид ураны гэрээг гацаах гэж оролдсоор байна, бүү бууж өг
Нэргүй 7 цагийн өмнө 98.247.142.118
ЭНЭ НЭГ ТЭЭМС ЦАРИАЛСАН ХОГ БАС ЯВАААД БАЙХ ЮМ АА
Иргэн Доктор Зоёо 7 цагийн өмнө 66.181.180.117
Танд ажлын амжилт хүсье. та Наран сэвстэйн боомтыгн тухай ажлын хэсэгт орсон байсан. танаас хүсэхэд Монголд төдийгүй Дэлхийд ганцхан ховор экосистемтэй говь нутгаа хамгаалахад таны үзэл санаа сэтгэлийн гал чухал. тиймээс таныг Уг боомтыг нээх заалтыг Хасуулах тал дээр санал өгнө гэдэгт итгэлтэй байна. танаас хүсэх л энэ зүйл байна.
Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123
юнескод хүсэлт гаргаад болоо юм шүү
ОЮУНЭРДЭНЭ 7 цагийн өмнө 103.212.119.21
БАТБААТАР БОЛ МИНИЙ АНУСНЫ ҮС
Хүрэлсүх 6 цагийн өмнө 202.9.46.227
анyc биш aлны үс мөн