Монгол Улс ураны зах зээлд гол тоглогч болно

Монгол Улс ураны зах зээлд гол тоглогч болно

Монгол Улс ураны зах зээлд гол тоглогч болно

Монгол Улс хоёр жилийн өмнө зэсийн гүний уурхайтай болсноо дэлхий дахинд зарлаж байсан бол өнөөдөр Монгол хэмээх шинэ тоглогч ураны зах зээлд орж ирэх болсныг баталгаажуулна.

УИХ-аас зөвшөөрснөөр Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох төслийн хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдөр байгуулах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сард Франц улсад төрийн айлчлал хийх үеэр 1997 онд анх орж ирсэн дээрх төслийг урагшлуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг хэлэлцээ хийж, зөвшилцөж байсан нь зогсолтгүй үргэлжилсээр ийнхүү ажил хэрэг болж буй.

Төслийг Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК, "Орано Майнинг С.А.С" компани хэрэгжүүлнэ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш оронтой хийж буй, Оюутолгой төслийн дараа орох хоёр дахь том төсөл болно гэж тодорхойлж болно.

Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас ураны эрэлт 2024 онд 93 мянган тонн байгаа бол 2050 гэхэд 177 мянган тонн болж нэмэгдэх тооцооллыг гаргасан юм. Монгол Улсад 192.2 мянган тонн ураны нөөц бүртгэгдсэн нь дэлхийн ураны нөөцийн гурван хувийг бүрдүүлж, нөөцийн хэмжээгээр дэлхийд аравдугаарт эрэмбэлэгдэж буй.

“Бадрах Энержи” ХХК- ийн олборлолт явуулах Зөөвч-Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг бөгөөд жил бүр 2500 тонн уран экспортлох тооцоолол бий.

Төслөөс Монгол Улс 51 хувийн ашиг шууд хүртэнэ. Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэг энэхүү Зөөвч-Овоо ордыг ашиглаж эхэлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх төдийгүй ажлын байр шинээр бий болж, шинэ технологи нутагших зэрэг олон талын ач холбогдолтой.

Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад 1997 оноос хойш хайгуул, олборлолтын чиглэлээр тасралтгүй 27 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2021 оны долдугаар сараас Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилтыг эхлүүлж, 2022 оны арванхоёрдугаар сард амжилттай гүйцэтгэж дуусгажээ.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчтай нийт 18 удаагийн хэлэлцээг хийснээр эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ.

Тодруулбал, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгасан.

Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон байна. Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр, гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирсон байна.

Хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон.

Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгасан.

Мөн Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгажээ.

 Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байдаг.

Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлсэн ч зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн гурван үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирчээ. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгах. Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгажээ. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс,  орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгоно.

Шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулна. ТЭЗҮ-д тусгаснаар хог хаягдлын менежмент дээр 2.4 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэрийг 2028 оноос байгуулж эхлэхээр 96.2 сая ам.долларыг тусгаад байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-17 202.126.90.1

Монгол орон хөгжихөд энэ төсөл үүргээ гүйцэтгэнэ. Мардайд уран олборлоод болж л байсан. Одоо монголчууд уран олборлоход болохгүй гээд байгаа хөлсний этгээдүүдийг ойлгохгүй юм…Монгол улс хөгжмөөр байна оркуудаа

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.191.165

Эсэргүүцээд байгаа хүмүүс дунд миний үеийн залуучууд байвал үнэхээр харамсамаар

Avatar

Нэргүй 2025-01-17 103.57.95.203

харин ч боломжийн төсөл дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-01-17 202.126.89.148

ураны гол тоглогч гэх шиг яаж ингэж сэтгэж байна аа .салан баавгай шиг .оюу толгой таван толгой бусад уул уурхайн хангалтай хөгжих эх үүсвэрүүд ээ авилга гэдэг зүйлээр ашиггүй болгож өрөнд ордог ийм төр засаг байж яаж уранаар хөгжих вэ одоо боллоо арай л дэндүү эх орон ч бус алсын хараагүй хувиа хичээсэн төр вэ

Avatar

Нэргүй 2025-01-17 202.126.89.112

зэсийн гол тоглогч бүр байхгүй оюутолгойн уурхай баяжмалаар нь алттай нь зөөгөөд байдаг

Avatar

Зочин 2025-01-17 103.212.117.242

Авилгачид амандаа орсноо л ярих юм. Авилгачид. улс оронд юм бүтээдэггүй, зөвхөн хувьдаа л баялагийг удаа дараа л харлаа шүү дээ. Итгэсэн дүр эсгэж байгаа хүмүүс бол дагаж хувь горьдсон хүмүүс дээ

Avatar

Зочин 2025-01-17 103.212.117.242

баяждагийг гэж засна уу

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.161.176

Улс орноо ураны тамд унагаасан тэнэгүүд

Avatar

Зочин 2025-01-17 202.179.24.210

далд ор тийм юм байхгүй шүү.

Avatar

МОНГОЛ 2025-01-17 66.181.189.31

МАШ ЗӨВ. ХАРИН Ч ОРОЙТОЖ ЭХЭЛЛЭЭ. ГЭХДЭЭ ОДОО Л ЭХЛЭХГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ХӨГЖЛӨӨС 200 ЖИЛЭЭР ХОЦРОНО ШҮҮ.

Avatar

ИРГЭН 2025-01-17 66.181.188.217

УИХ- н дарга нь яс горьдсон гөлөг шиг зогсож байгааг нь!!! ккк

Avatar

Зочин 2025-01-17 103.168.34.110

Ураныг магтаад байдаг малууд урандаа хордож үхээрэй.Авилгын мөнгөө б*******ө чихээд үхээрэй

Avatar

Иргэн 2025-01-17 139.5.216.231

Уран.АЦС. чухал..энергийн эх үүсвэр..
шинэ технологи. суралцах.

Avatar

Нэргүй 2025-01-17 203.91.115.53

буруу шүү

Avatar

НЭР 2025-01-17 59.153.113.131

Уран эсэргүүцэгч малнууд Яг үнэндээ бөгсөө арчих цаас олж чаддаггүй гарууд шүү.
Монгол орон хөгжинө гэхээс үхтэлээ айдаг мангасууд.
Монгол орон мандан бадраг
Уран эсэргүүцэгч малнууд далд орон

Avatar

Зүгээр л хурдан эхэл 2025-01-17 59.153.113.82

Заавал гол тоглогч болж яах гэсэн юм бэ, бүр нэг хэлбэр хөөсөн ацнууд шүү сэтгүүлчээсээ авахуулаад улс төрчид нь хүртэл. Зүгээр багахан хэмжээгээр олборлолтоо эхлүүлж боловсон хүчнээ хөгжүүл, гадны сайн технологийг нутагшуулхаа бод ацнуудаа.

Avatar

яү 2025-01-17 66.181.178.66

МАШ ЗӨВ УРАГШАА

Avatar

Нэргүй 2025-01-17 139.5.219.240

ха ха ингэж хошгирдог цаг өнгөрсөн. удахгүй тар нь танигдаад

Avatar

Ханаж цаддаггүй хулгайч нар алт зэсээ Ухаад Монголчууд 2025-01-17 202.9.46.119

Ханаж цаддаггүй хулгайч нар ухаад ухаад л, Монголчууд Монгол улсыг згүйрүүлж дуусгаж байна даа. Яасан их шунал вэ, удахгүй төрсөн эцэг эх, үр хүүхдийнхээ гэдэс дотрыг ухаж идэж чадах д шуналт хар тийрэнгээс дор новшнууд үхэж далд орцгоо…

Avatar

Taxman 2025-01-17 202.9.46.68

Хөрөнгө оруулалтын хуулиар ерөөсөө л энэ 4 татварыг тогтворжуулдаг. Татвар тогтворжуулна гэдэг татварын системтэгээ зөрдөг зовлонтой. Өмжилт хүсье. Засгийн газар татвараар бүү дарамтлаарай.

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.183.59

Уран манай улсад ямар ч хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-01-17 202.9.40.97

Фрнц ийм хогийн хулгайн гэрээ хийхгүй гж татглзн яаарахгүй шдэ хийх болоогүй гн шдэ

Avatar

Нэргүй 2025-01-17 202.9.40.97

Фрнц ийм хогийн хулгайн гэрээ хийхгүй гж татглзн хийх болоогүй гн шдэ.!!

Avatar

Нэргүй 2025-01-17 202.9.40.97

Фрнц ийм хулгайн хулгайн гэрээ хийхгүй гж татгалзн энэ грээ биш бн хулгайн бн гн шдэ

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.161.152

За нэг их гол тоглогч нь ч юу юм бэ! Энэ зүгээр бидний уламжлалт солиорол. Халуурал. Хөөрөл. Ямартай ч энэ төсөл хэрэгжсэнээр бид гол биш ч ураны зах зээл дээр бүртгүүлж, тодорхой хувь эзэмшинэ. Удаах том хүлээлт бол Монголд Орос, Хятадаас гадна гуравдагч орны хөрөнгө оруулалалт бий болж түүний дагуу тэдгээр орнуудын ашиг сонирхол манай газар нутаг дээр бодитоор бий болно. Энэ бол чухамдаа нийт хугацаанд уранаас олох хэдхэн тэрбум доллароос илүү үнэ цэнэтэй зүйл юм.

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.191.64

1-рт: Сөрөг сэтгэгдэл их бичээд бгаа шидэлүүдээс 2-2-ыг нь 461-д хийчихэд л хулхи нь бууна шүү !
2-рт: ТЗ-ын хорлогчин нь Женко Баттулга, Эрчим хүчний хорлогчин 10%-ийн Даваасүрэн гээд ил тодорхой болсон шиг Ураны гол тэргүүлэх хорлогчин нь тэдний тэр гээд ил шууд зарлах хэрэгтэй бнаа !

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.187.16

34 жил ухсан байна шүү ард түмэнд наалдах хаялга

Avatar

Уран олборлох Засгийн газрын төслийн дэмжиж байна. Монгол улс ядуурлаас гарах том алхам. Амжилт хүсье. 2025-01-17 103.212.116.67

Зочин

Avatar

Нэргүй 2025-01-17 139.5.217.77

Ухсанаараа сайхан болдог бол диваажин болчихсон байгаа өлөн золбин чөтгөрүүдэээ

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.191.64

Монголын газар нутгийн дөнгөж 1хувьд нь л ашигт малт малын хайгуул хийгээд бгаа юмшүү дээ ! Тэгээд боддоо !

Avatar

Нэргүй 2025-01-17 103.212.162.187

Фосфоритын ордоо ашиглавал хүхрийн хүчил аяндаа гарч ирнэ дээ. Бүгдийг хэлхээ холбоонд нь авч үзээсэй

Avatar

21 2025-01-17 66.181.188.64

UHLAA GEED BAYJDAG BOL AFRICA DELKHIIN HAMGIIN BAYAN ULS BOLOKH BAILAA ARD TUMEN DURGUI BAIHAD HUCHLEED DAIRDAG ARDCHILAL HAANA BAINAA

Avatar

Эх оронч баатар. 2025-01-17 103.168.34.176

Ард түмэн нийтээрээ дэндүү харанхуй байна. Байгалийн түүхий уран радиаци маш бага гэдгийг ойлгодоггүй. Аюултай гээд гаднаас зориуд цуурхал дэгдээдэг. Түүнийг нь харанхуй масс маш амархан үмхдэг. Байгалийн түүхий шар нунтаг ямар ч радиаци ялгаруулдаггүй..

Avatar

Нэргүй 2025-01-17 103.212.162.187

Оросуудын явуулгад автсан тэнэг толгойнууд

Avatar

Зочин 2025-01-17 103.57.94.35

газрын доор үлдэх хүхрийн хүчил нь говийн хөрсөн доорхи усыг бохирдуулаад хүн мал нь үхээд эхлэн дээ

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.161.152

Тэр нь маш сул. Хоносон хоолоо халааж идэхээс илүү хор хохирол ч хүний биед учруулахгүй.

Avatar

Г 2025-01-17 59.153.115.212

Өөр идэх юмгүй болоо юу.Огцор 2

Avatar

Teneguuded 2025-01-17 202.126.89.186

Atomiin tsahilgaan stantstai bolmoor bna er ni delbersen ch yaadiin

Avatar

Нэргүй 2025-01-17 174.94.61.123

Юм бариагүйгээс xоосроод лааны гэрэлд шинэ оноо тэмдэглэx xүрээнд xүрсэн бүx зүйл xараат, xөөрxий өвөг дээдэс дэлxийтэй xолбогдоё гээд шөнө аргаа бараад тэнэж явсныг бодвол одоо нэг гуравдагч нартайгаа xолбоо тогтоож 2 том xөршийн дундуур xурдны замтай боллоо МАНДТУГАЙ !!!!

Avatar

Зочин 2025-01-17 202.179.25.240

Онгоцоор л зөөнө шүү дээ

Avatar

Zochn 2025-01-17 66.181.178.98

Bayar hurgeye

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.160.7

хүрэл хүүр чи Монгол улсын өмнө баршгүй их хар нүгэл үйлдлээ дээ чи улс эх орноо ард түмнээн төмрийн хар ангал руу түлхлээ дээ Чиний тэр невтийн чинь үйлдвэр хаа бн одоо араас нь ураан үхэж далд ор урвагч

Avatar

Нэргүй 2025-01-17 202.9.40.97

Фрнц ийм хогийн хулгайн гэрээ хийхгүй гж татглзн хийх болоогүй гн шдэ.

Avatar

Хүрэлсүх 2025-01-17 66.181.181.231

Хээл хахууль авч хүчээр аюулын харанга дэлдэж баыгаа энэ төр йн удирдлагуудыг баривчлан улс орны эсрэг ажилласан учир хариуцлага тооцоё.

Avatar

Нэргүй 2025-01-17 59.153.114.149

Радио идэвхэт ачааг яаж тээвэрлэх вэ?

Avatar

Нэргүй 2025-01-17 124.158.106.104

БАЯР ХҮРГЭЕ. ЭНЭ ТӨСӨЛ МОНГОЛД МИНЬ ӨГӨӨЖТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.160.7

хуцдаг н**ш х***а шээс урвагч

Avatar

Нэргүй 2025-01-17 202.55.188.102

ямар ч гол тоглогч биш. хөгшин Европын алдагдсан нөөцийг хангах хангалтын бааз л болох гэж байгаа юм биш үү.

Avatar

Mangarud 2025-01-17 103.212.162.24

Tumuru tara busad ni ta narar dutahgui

Avatar

ИРГЭН 2025-01-17 66.181.191.209

ингээд Монголчууд бид дуусдагийн байжээ, Манай Төр засаг Дэлхийн зах зээлд хэзээ ч ашигтай тоглогч болж чадахгүй , тийм Чадвар чадамж ч байхгүй, Харин Ураны энэ гэрээнээс хэдхэн Эрх мэдэлтэнгүүд Авилга авч кармагаа түнтийлгээд дуусаж байгаам_ удахгүй энэ Ураны хор хөнөөл Оросын аюулаас чинь илүү Балаг тарина,

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.161.152

Битгий ийм гутранг бай л лаа. Гэрээсээ гар. Автусанд суугаад нэг удаа ч болов утаанаас гарч үз. Утаа чамайг бүр эзлэчихжээ. Удахгүй орондоо талийна шүү.

Avatar

Зочин 2025-01-17 139.5.216.156

Ард түмэн мал амьтнаа хордуулж цөөлж ашгий нь өөрсдөө цусалдаг хувалзнуудыг тэнгэр ниргэж байж л дуусах.

Avatar

Нэргүй 2025-01-17 59.153.87.54

хурдан гарын үсгээ зур. оросын гар хөл, хошного долоогч гари бууж өгнө гэж одоо өнгөрсөн шүү

Avatar

Нэргүй 2025-01-17 139.5.218.84

Gol toglogch bish togluulagch bolood duusah bh da

Avatar

Алтан боломж 2025-01-17 171.246.9.120

Уран олборлно гдг Дэлхийд тэргүүлэгч гүрнүүдтэй шууд харилцах АЛТАН боломж

Avatar

Зочин 2025-01-17 59.153.113.36

Газрйн дорх баялагаа эдийн засгиын эргэлтэнд оруулж ядуурлаас гарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-01-17 202.126.89.10

Хойноос ирэх дарамт сулраад,,,,Одоо л,,, хөдлөх цаг болсон шүү,,,,урагшаа,,,,,

Avatar

d 2025-01-17 66.181.190.164

Энэ 2 үнэн пялдага юмаа. Биеийн хэлэмж нь шууд хэлж байна.

Avatar

Нэргүй 2025-01-17 103.212.116.159

OT-n gereend garyn useg zuraad uridchilgaa tulbur Mongold orj irj bsan. Getel ene hurungu oruulalt 4 jiliin hugaand orj irne geheer …..

Avatar

Нэргүй 2025-01-17 23.92.142.182

Ur'dchilgaa tulbur bish, $50M dollariin 3%-in huutei zeel Mongol Ulsiin Zasgiin Gazart ugsun (bondiig n' hudaldaj avsan) sanagdaj baina.

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.161.236

хурдхан мөнгийг нь авч хувааж цохисоор байна уу эргүү орк

Avatar

өвгөн 2025-01-17 192.82.65.103

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газарт баяр хүргэе. Зоригтой тууштай байгаарай.

Avatar

Иргэн 2025-01-17 66.181.160.115

Юуны чинь баярлах улсын нийслэлээ утаанд хордуулж улс орноо уранд хордуулж ингээд монгол минь дууслаа ТЭНЭГЭЭ

Avatar

Нэргүй 2025-01-17 202.70.43.34

ЗГ, Ерөнхий Сайддаа баярлалаа, Том том төслүүдээ хөдөлгөж байгаад баяртай байнаа

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.160.7

б**с долоогч баярласан хэрээ бахиравийн үлгэр удахгүй толгой дээр чинь буунаа

Avatar

Нэргүй 2025-01-17 66.181.160.7

Хүрэл сүх улс эх орноо тамийн хар нүхрүү илгээлээ дээ невтний чинь үйлдвэр хаа бн хүрэл хүүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж