“Чадлын дутагдалд орвол цахилгаан хязгаарлаад явна”

Хуучирсан мэдээ: 2025.01.17-нд нийтлэгдсэн

“Чадлын дутагдалд орвол цахилгаан хязгаарлаад явна”

“Чадлын дутагдалд орвол цахилгаан хязгаарлаад явна”

Өвлийн улиралд өдөр бүр цахилгааны хязгаарлалтыг заасан бүсэд хийж байгаа. Тог тасалж болзошгүй байршлуудыг урьдчилж хэлэх боломжгүй бөгөөд хэр удаан хугацаанд хязгаарлалт үргэлжлэхийг албаныхан тодорхой мэдээлэх боломжгүй гэсэн юм. Тэгвэл энэ талаар “УБЦТС” ТӨХК-иас тодруулахад, өвлийн их ачаалалтай холбоотой чадлын дутагдалд орсон үед зайлшгүй хязгаарлалт хийж байна.

Диспетчерийн үндэсний төвөөс ачааллыг хөнгөлөх шийдвэр өгсний дагуу хязгаарлалт хийж байгаа.

Эрчим хүчний систем буюу үйлдвэрлэгчид эрчим хүч нийлүүлж чадахгүй болоод эхлэхээр чадлын дутагдал үүсдэг. Тухайн өдөр хязгаарлалт хийх хуваарийг “УБЦТС” ТӨХК-иас гаргадаггүй. Тиймээс хэрэглэгчдэд урьдчилж мэдээлэх боломжгүй байдаг

Хязгаарлалт хийх хуваарийг Диспетчерийн үндэсний төвөөс өдөр, өдөрт нь мэдээлсний дагуу хязгаарлалт хийдэг. Тиймээс иргэд, олон нийтэд цахилгаан эрчим хүчээ өдөр тутамдаа хэмнэх зөвлөмжийг өгч байгаа гэв.

ОРГИЛ АЧААЛАЛ ТОГТМОЛ ӨСЧ БАЙНА

Эрчим хүчний системийн оргил ачаалал тогтмол өсч байгааг мөн албаныхан мэдээлж байна. Эрчим хүчний зохмцуулах хорооноос өгч байгаа мэдээллээр, нэгдүгээр сарын 14-ний 19.00 цагт эрчим хүчний оргил ачаалал  1610 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 145 МВт-аар, импорт 34 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс иргэд хэрэглээндээ тодорхой хязгаарлалт хийхийг уриалж байгаа юм. Тухайлбал, хоол хийх савны гадаргуу цэвэр, гөлгөр, хэмжээ нь плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60 хүртэл хувиар бууруулдаг байна.

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний системийн оргил ачааллын цаг (17.00-22.00)-уудад хэрэглээгээ зохицуулснаар ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгааг мөн онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж