Өвлийн улиралд өдөр бүр цахилгааны хязгаарлалтыг заасан бүсэд хийж байгаа. Тог тасалж болзошгүй байршлуудыг урьдчилж хэлэх боломжгүй бөгөөд хэр удаан хугацаанд хязгаарлалт үргэлжлэхийг албаныхан тодорхой мэдээлэх боломжгүй гэсэн юм. Тэгвэл энэ талаар “УБЦТС” ТӨХК-иас тодруулахад, өвлийн их ачаалалтай холбоотой чадлын дутагдалд орсон үед зайлшгүй хязгаарлалт хийж байна.
Диспетчерийн үндэсний төвөөс ачааллыг хөнгөлөх шийдвэр өгсний дагуу хязгаарлалт хийж байгаа.
Эрчим хүчний систем буюу үйлдвэрлэгчид эрчим хүч нийлүүлж чадахгүй болоод эхлэхээр чадлын дутагдал үүсдэг. Тухайн өдөр хязгаарлалт хийх хуваарийг “УБЦТС” ТӨХК-иас гаргадаггүй. Тиймээс хэрэглэгчдэд урьдчилж мэдээлэх боломжгүй байдаг
Хязгаарлалт хийх хуваарийг Диспетчерийн үндэсний төвөөс өдөр, өдөрт нь мэдээлсний дагуу хязгаарлалт хийдэг. Тиймээс иргэд, олон нийтэд цахилгаан эрчим хүчээ өдөр тутамдаа хэмнэх зөвлөмжийг өгч байгаа гэв.
ОРГИЛ АЧААЛАЛ ТОГТМОЛ ӨСЧ БАЙНА
Эрчим хүчний системийн оргил ачаалал тогтмол өсч байгааг мөн албаныхан мэдээлж байна. Эрчим хүчний зохмцуулах хорооноос өгч байгаа мэдээллээр, нэгдүгээр сарын 14-ний 19.00 цагт эрчим хүчний оргил ачаалал 1610 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 145 МВт-аар, импорт 34 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс иргэд хэрэглээндээ тодорхой хязгаарлалт хийхийг уриалж байгаа юм. Тухайлбал, хоол хийх савны гадаргуу цэвэр, гөлгөр, хэмжээ нь плиткийн халах хэмжээтэй адил байх нь эрчим хүчийг 60 хүртэл хувиар бууруулдаг байна.
Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний системийн оргил ачааллын цаг (17.00-22.00)-уудад хэрэглээгээ зохицуулснаар ачааллыг бууруулж, импортын зардлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгааг мөн онцолсон.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.93.18
АЧААЛАЛ БУУРСАН ЦАГУУДАД ТУХАЙЛБАЛ 21,00 , 22,00 , 15,00 ГЭЭДЛ ТӨСЛААД БАЙГАА ШҮҮ
Irgen 3 цагийн өмнө 103.10.22.180
Тогны үнээ цуцал ноьшнуудаа яаж амьдрах юм бэ энэ улсад чинь
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123
маш их цахилгаан бараа зарагдаж байна шүү дээ. цахилгаанаар бүхнийг хийж байна. гараар хийж байгаа юм алга. төрийн тэнэгүүд өөрсдөө галч хийж уурын зуух галла. данх албандаа гар
Вold o 4 цагийн өмнө 211.235.72.73
энэ засгийн газарыг огцруулах хэрэгтэй..Данх дандаа худлаа ярьсаар хэдэн жил боллоо…
үнэ нэмсэн одоо тог таслахгүй гээд байсан яалаа …
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.187.106
ажил хийдэггүй ядахдаа ганц цахилгаан станцын ажил эхлүүлчихэж чадахгүй байгаа ШУНАЛ Чойжилсүрэнг зайлуулаачээ. ТЭЦ-2 дээр яаралтай тендер зарлаад гүйцэтгэгч тодруулаад ажлыг эхлүүлж болмоор л санагдахын. ТЭЗҮ байна. ТЭЦ-3 ын гүйцэтгэгч нь тодорчихсон тендерийг цуцалсан Хүрэлсүх Даваасүрэн нарт хариуцлага яриач
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.209
Цахилгааны үнээ нэмсэн одоо Хязгаарлалт хийхгүй нтр гэсэн яасан,