Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болжээ

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болжээ

Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар болжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар шийдсэн тухай мэдээ өчигдөр/2025.01.16/ цацагдлаа. Өдгөө идэвхтэй барилдаж буй цор ганц ёкозүна цолтон тэрбээр бэртлийн улмаас замналаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж.

Ийнхүү 1992 оноос хойш анх удаагаа сүмод ёкозүна цолтон үгүй болов. Сүүлд 1992 онд ёкозүна Хокүтоүми зодог тайлж, сүмод аварга цолтон үгүйлэгдэж байсан. Улмаар 1993 онд Акэбоно ёкозүна болсон түүхтэй.

33 настай түүний хувьд дээд зиндаанд нийт арван удаа түрүүлсэн бөгөөд удаан хугацааны бэртлийн дараа дэвжээнээ эргэн ирсэн боловч энэ оны Хацү башёгийн дөрөв дэх өдөр өвдөг шороодсоныхоо дараа үргэлжлүүлэн барилдах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ удаагийн башёг хоёр даваа, гурван унаатай өндөрлүүлэв.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн 2024 онд нийт зургаан башёгоос ердөө хоёрт нь барилдсан. Ингэхдээ хоёуланд нь түрүүлсэн билээ. Гэвч түүний хоёр өвдөгний бэртэл болон чихрийн шижин нь цааш барилдах боломжгүй болгож байна.

Сүмогийн холбоо ч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг удахгүй зодог тайлна гэдгийг мэдэж байсан. Түүний орыг залгахаар Хошорюү С.Бямбасүрэн болон Котозакүра нар горилж буй. Гагцхүү энэ башёд хэн түрүүлсэн нь ёкозүна болох учиртай. Одоогоор Хошорюү С.Бямбасүрэн ганц ч унаагүй итгэл төгс башёг тэргүүлж байна. Хэрэв тэрбээр Хацү башёд түрүүлж чадвал ёкозүна болж, Тэрүнофүжи ч санаа амар зодог тайлж чадна. Түүхийг эргэн санахад Хакүхо М.Даваажаргал тухайн үедээ Тэрүнофүжиг ёкозүна болтол зодог тайлаагүй. Харин ёкозүна болсон хойно нь их спорттойгоо салах ёс гүйцэтгэсэн удаатай.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртсэнээсээ хойш нийт 21 башёгийн 13-ыг нь өнжсөн тааруу үзүүлэлттэй. Гэхдээ барилдсан башё бүртээ бараг түрүүлсэн юм.

2003 оны гуравдугаар сард Асашорюү Д.Дагвадорж ёкозүна цол хүртсэнээс хойш нийт таван монгол бөх сүмогийн их аварга болжээ. Тэдний үргэлжлэл нь Хошорюү С.Бямбасүрэн болох шинжтэй. Түүний авга ах Асашорюү билээ.

Та бүхэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн сүмо дахь замналын талаарх илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж уншаарай

Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсон. Ингэснээр зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзмших учиртай. Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон тул түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 20 минутын өмнө 139.5.216.210

Эрүүл мэндээ бодох нь зөв өө, ер нь монголчууд сумогоос авах юмаа хангалттай авсан одоо болих нь зөв, ямар улс орны хөгжил дэвшилд нэмэр болох биш, юманд хэмжээ хязгаар гэж байдаг даа, шунал ихэдвэл шулам болдог гэдэг, хэдий спорт ч гэлээ хүний юманд эзэн сууж, оройд нь залрах гэж үхэн хатан зүтгэх хэрэг юун

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.57.94.12

маваши тайлна

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.160

Баярлалаа.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123

зодог байдаггүй юманд зодог гээд байх юм даа. тэнэг малны хоргол бичигчидээ бусад мэдээ унш. усээ авхуулна гэж япондоо ярьдаг юм аа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.183.123

Монголоороо сэтгэж сур. Аль ч спортоос явж буйгаа мэдэгдэхийг Монгол хэлээр зодог тайлах гэдэг юм.

Avatar

Bold 4 цагийн өмнө 103.71.100.8

Амжилт хүсье!!!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.131.225.242

Хакухо бол домог амьд домог түүнтэй нэг цаг үед амьдарч байгаа нь бахархал юм. Хакухо М.Даваажаргал Чингисийн гал голомт болсон Монгол нутагт монгол аав ээжээс төрсөн монгол хүн юм шүү дээ. Тэр нь л омогшил. алгын чинээ цаас чухал биш.

Avatar

212121 5 цагийн өмнө 202.131.225.242

Юм савадаа байх сайхан. Хэрээ мэдэж хэрзэгнээрэй гэдэг шиг. Анх дөнгөж аварга болчоод Хакухогийн өөдөөс сонин характир гаргаад байхад нь гайхаж байсан юм. Ядаж нутгийн домогт их аваргын түрүүлсэн амжилтын талд нь хүрчээд ингэхгүй дээ гэж бодож байлаа. Үнэлэх үнэлэмж унаж ухаан муу юм гэдгийг нь мэдэж байсан. Тэгээд түүнээс хойш хэдэн жил боловч өнөөдөр Хакухогийн амжилттай хэр дөхөж очоод зодог тайлав бодох асуудал шүү. Хойшдоо ухаантай даруу байгаарай.

Avatar

Зочин 4 цагийн өмнө 66.181.183.197

Танай Хакуход юм хэлж болдоггүй амьд бурхан юм уу?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.162.187

Аль ч спортын дэвжээ, тулааны төрөл сүмод тэр байтугай авир гаргаж болно. Барилдааны дараа үзэн ядалт байх ёсгүй, Ган_Эрдэнэ тийм зан гаргаагүй байх. Хэрэв тэр бэртлийн улмаас доод зиндаа хүртэл буугаагүй бол олон түрүүлж, Даваажаргалын 45 түрүүгээс цөөрүүлэх байсан биз. Монгол хөвгүүдээ хооронд нь зөрчилдүүоэх хэрэггүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж