Энэтхэг улс Пүрэв гаригт нисгэгчгүй хөлөг онгоцыг сансарт хөөргөжээ. Энэ талаар Энэтхэгийн сансар судалгааны байгууллага (ISRO) мэдэгдэхдээ, "Манай улс сансарт нисгэгчгүй хөлөг онгоц хөөргөж, залгах ажиллагааг амжилттай гүйцэлдүүлсэн дөрөв дэх орон боллоо" гэсэн юм. Үүнээс өмнө АНУ, Орос болон Хятад улс энэ төрлийн хөөргөх ажиллагааг гүйцэтгэж, анхдагчид болсон байдаг. "ISRO"-ын "Space Dock Experiment" (SpaDex) гэх ажиллагааны гол зорилго нь тус бүр 220 кг жинтэй хоёр жижиг сансрын хөлгийг дэлхийн нам дор тойрог замд байрлуулах явдал байв.
"Target" and "Chaser" нэртэй хоёр сансрын хөлөг нь арванхоёрдугаар сарын 30-нд Энэтхэгт үйлдвэрлэсэн "PSLV" пуужингаар өмнөд Андхра Прадеш муж дахь Сатиш Даван сансрын төвөөс хөөрчээ.
Энэтхэг улс сансрын хөлгүүдийг сансарт "байршуулах" буюу хоорондоо холбогдох боломжийг олгох чухал технологийг хөгжүүлж байна. Энэ технологи нь хиймэл дагуулуудад үйлчилгээ үзүүлэх, сар руу хүн эсвэл материал илгээх, сансрын станц барих зэргээр сансар судлалын салбарт ихээхэн чухал юм. Тодруулбал, үүнийг док технологи гэх бөгөөд энэ нь Энэтхэгт сарны дээж, хангамж, бүр сансрын нисгэгчээ илгээхэд тусална.
Мөн хиймэл оюун ухаант системийг сансарт байхад нь ажиллуулах, сансрын хөлгийг удирдах, даалгаврыг гүйцэтгэхэд шаардагдах хүчийг сансрын хөлөг хооронд шилжүүлэх боломжийг олгоно.
Саяхан Энэтхэг хоёр хиймэл дагуулыг тойрог замд ойртуулж, дахин аюулгүйгээр салгах замаар энэ технологийг туршиж үзсэн байна. Техникийн асуудлаас болж туршилтыг хоёр удаа хойшлуулсан ч энэ удаад сансрын хөлгүүдийг залгах ажлыг амжилттай хийж дуусгалаа. Энэхүү амжилт нь Энэтхэгийн ирээдүйн сансрын зорилгод хүрэх чухал алхам юм.
Нэргүй 29 минутын өмнө 139.5.216.33
орчуулга маш муу
Жагар молом 5 цагийн өмнө 202.9.46.227
сайн байна, амжилт.
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.236
хөлөг онгоц гэж усанд явдаг усан онгоцыг хэлдэг. сансарын хөлөг гээчдээ