Залилах гэмт хэрэг 2023 оноос хойш 76 хувиар өсчээ

Залилах гэмт хэрэг 2023 оноос хойш 76 хувиар өсчээ

Залилах гэмт хэрэг 2023 оноос хойш 76 хувиар өсчээ

Цахим орчинд иргэнийг залилах төрлийн гэмт хэрэг өсч байгаа ажээ. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд иргэдийн гар утсанд Монгол шуудан компаниас “Хаягийн мэдээлэл дутуу байгаагаас таны илгээмжийг хүргэж өгөх боломжгүй байна. Иймд дараах холбоосоор дамжин орж, мэдээллээ дахин бөглөнө үү" гэх агуулга бүхий зурвас ирэх болжээ. Үүнээс үүдэж иргэд өөрийн хувийн мэдээллээ болон цахим хаягаа алдаж залилах гэмт хэрэгт их өртөж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн телеграм платформ болон томоохон дэлгүүрүүдийн нэр барьж залилаж байгааг хэлж байна.

Цагдаагийн байгууллагад 2024 оны эхний найман сарын байдлаар 28,219 гэмт хэрэг бүртгэгдсэний 8,103 буюу 28.7 хувийг залилах гэмт хэрэг эзэлжээ. Дээрх статистикаас харахад, сард дунджаар 1,013, хоногт 33 хэрэг бүртгэгдэж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэргийн улмаас 2023 онд 166 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2024 онд залилах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад 293.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Энэ нь 2023 онтой харьцуулахад 126 тэрбумаар буюу 76 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 55-60 орчим хувийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн байна.

Тэр дундаа цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах, хохирогчийн танил хүний мэдээллийг ашиглах, бага хүүтэй зээл олгох, гадаад улс руу зорчих виз гаргаж өгнө гэх аргыг ашигладаг байна.

Мөн сургуульд явуулах, цахимаар цагийн ажилд зуучлах, мөнгө өсгөх, байр түрээслүүлнэ гэж урьдчилгаа төлбөр авах аргыг ашигладаг.

Тухайлбал, Орхон аймгийн иргэн М телеграм хаягаар ирсэн даалгаврыг биелүүлэх гэж ХААН банкны хэд хэдэн данс руу удаа дараа гүйлгээ хийж нийт 112 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байжээ. Түүнчлэн иргэд хамаатныхаа болон найзынхаа фэйсбүүк хаяг халдлагад өртсөнийг мэдэхгүй, мөнгө гуйсан зурвас чатаар ирснийг нягтлалгүй их хэмжээний мөнгөө алдах тохиолдол их гарч байгааг албаныхан хэлж байгаа юм.

Тиймээс цахим сүлжээ хөгжсөн энэ үед түүнийг ашиглан залилах гэмт хэрэг өдөр бүр нэмэгдэж байгаа учир залилангийн хохирогч болохгүйн тулд иргэн ямар ч тохиолдолд  цахим орчин дахь аливаа мэдээлэл, тэр дундаа мөнгө, санхүүтэй холбоотой зар, сурталчилгаанд болгоомжтой хандаж, судалж, нягталж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.212.116.108

Иргэд өөрсдөө хариуцлагатай баймаарсан. Яахаараа хэд хэдэн удаагийн шилжүүлэг хийж бүүр 112 сая төгрөгөө алдаж байдаг байнаа??? Энэ боло нэг талаасаа хувь хүний шуналтай холбоотой

Avatar

Шунал.. Тэнэглэл 5 цагийн өмнө 59.153.87.227

Аливаа зүйлийн хууль ёсны эрх хэнд байгааг мэдэхгүй хүссэнээ хийж хүссэндээ итгээд эзэмшигч өмчлөгчид хамаагүй этгээдэд санаатайгаар мөнгө зээлдэг, байр түрээсэлдэг энэ олон массыг яаанаа. Юугаа мэдэхгүй бол нотариот гэж байгуулгаас ороод хуулийн дагуу гэрээ хийж болно. Нийтээрээ амар хялбар аргаар мөнгө олхыг хүссэн тэрэн дээр нь дөрөөлөөд өндөр хүүтэй зээл өгч ар гэрийн дарамталдаг бүлэг этгээд нэмээд балай гэхэд багадах хүн сүрэг бий болсон. Халамж дагаад хөгжиж байгаа сэтгэлгээ юмуу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж