Статистик: 4 сарын хугацаанд махны үнэ хамгийн их өсчээ

Статистик: 4 сарын хугацаанд махны үнэ хамгийн их өсчээ

Статистик: 4 сарын хугацаанд махны үнэ хамгийн их өсчээ

Төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын /2024.12.25/ хуралдаанаар шийдвэрлэсэн. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдсэн юм.

Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1.166.000 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954 мянган төгрөг болж нэмэгдсэн билээ.

Түүнчлэн нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон юм.

Аливаа цалин тэтгэвэр нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг нь бичигдээгүй хууль билээ. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг статистикаар танилцуулъя.

Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.32 хувиар буюу 189 төгрөгөөр өссөн, хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.73 хувиар буюу 111 төгрөгөөр өссөн байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.12 хувиар буюу 22 төгрөгөөр буурсан, үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.39 хувиар буюу 700 төгрөгөөр өссөн байна.

Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 300 төгрөгөөр өссөн, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 12,800 төгрөгийн үнэтэй байна.

Харин 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 3000-3500 төгрөг, 1-р зэргийнх 2018-2500 төгрөг, 2-р зэргийнх 1018-2200 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 1000-1500 төгрөгийн үнэтэй байгаа бол“Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 1000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1500 төгрөгөөр “Хар хорин зах” худалдаалж байна. Монгол лууван 2000-3000 төгрөгийн үнэтэй байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2470-2670 төгрөгийн үнэтэй байгаа бол “Оргил супер маркет” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 2470 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 2670 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байна. 2024 оны есдүгээр сартай харьцуулахад талхны дундаж үнэ 130 төгрөгөөр нэмэгджээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.9.40.55

Гадаадаас мах авч идвэл хямд байх цаг ирж бна. Виетнам явж амарч хурим хиихэд монголоос хямд байдаг гээд боддоо. Хөвсгөл явсанаас хятад виетнам гэх мэт гадаад явахнь хамаагүй хямд болсон. Монгол маань шулаа мөлжилөгий боол болсон.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.55.188.86

шинэ зиланд австралиас махаа зөөх тухай бодсон нь дээр бх манайхаас 2дахин хямд дэлхийд нийлүүлдэг бх шүү хүний хоол амттай гэдэг

Avatar

Хүрэлсүх 5 цагийн өмнө 202.9.46.227

нөгөө хүнсний хувьсгаал яачваа, хоршооны зээлүүд нь баахан он залуу toyota harier, lexus rx 350, хурдан удмын үрээ аваад дашийн шоог биз дээ

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.126.90.85

Малчдад зээл өгөөд л байдаг, махны үнэ хөөрөгд гэж зээл өгөөд байгаа хэрэг үү, шуналт малчид хэзээ ч ханаж цадахгүй ээ, өгөх тусам улам даварна

Avatar

зочин 6 цагийн өмнө 66.181.160.96

Хоршоо байгуулаад л , зээл олгоод л , ченжгүй болгоод л , махны үнийг навс унагаачихнаа гэсэн чинь яачваа !!??…

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.236

Махны үнийг тогтвортой байлгахад төр онцгой анхаарах хэрэгтэй. махыг стратегийн бүтээгдэхүүн гэж зарлаж малын тоо толгойг, бэлчээрийг даац, сүргийн бүтэцтэй уялдуулан нарийн тогтоож экспортод гаргах хязгаарыг тогтоох ёстой. Монгол орны байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалж бэлчээрийн мал аж ахуйгаас өөр үр ашигтай найдвартай хүнсний эх үүсвэр байдаггүй юм. газар тариалан, жимс, хүнсний ногоо, гахай Тахай гээд бусад хүнсний эх үүсвэрүүд хөгжиж байгаа ч хягаарлагдмал, бие даах чадваргүй байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.161.236

олон улсын байдал яаж ч магадгүй ээдрээтэй энэ үед хэрэв хил хаагдаж гадаад худалдаа зогсвол юу болох вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. нүүдлийн хэдэн малаас бусад бүх салбар зогсоно. Гэтэл нүүдлийн мал аж ахуй хүнсээр хангаж чадах хүн амын тоо хязгаартай байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж