Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хэлбэрийг дохионы хэлмэрчтэйгээр parliament.mn сайтад байршуулжээ. УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сарын 9-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан аудио хувилбарыг гаргасан. Тэгвэл одоо дохионы хэлээр Үндсэн хуулийг байршуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах боломжийг бүрдүүлж байна.
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар (2024.11.21) “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үүнд Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэх талаар агуулга орсон учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үндсэн хуулиа мэдэх эрхийг ийнхүү хангаж байна
Доорх холбоосоор дохионы хэлмэрчтэй Үндсэн хуулийн аудио хувилбарыг үзнэ үү.
https://www.parliament.mn/nn/73892/
Холбоотой мэдээ