Жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 40 хувиар нэмэгдэх шийдвэр гарсан ч Хууль зүйн сайд О.Алтангэрэл цуцалсан гэж мэдэгдсэн. Тиймээс бид жолоочийн хариуцлагын даатгалын талаарх судлаачийн нийтлэлийг хүргэж байна.
Журам шинэчлэгдсэн шалтгаан нь дүрэм зөрчиж, осол гаргасан дөрвөн тохиолдолд даатгалын хураамж 0.4 пунктээр буюу 40 хувиар нэмэгдэнэ.Үүнийг шинэчлэх шалтгаан нь 2023 оны байдлаар Монгол Улсад 1 сая 192 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 812 мянга нь буюу нийт жолооч нарын 68 хувь нь даатгалд хамрагдаж байна. Даатгалын нийт хураамжийн орлого 46,867,1 сая төгрөг. Даатгалын компаниудын олгосон нөхөн төлбөрийн дүн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээнээс давж, хохирол барагдуулалтын хувь 106.5 хувьд хүрсэнтэй холбоотой гэсэн мэдээлэл хэвлүүдээр гарлаа.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор суурь хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх холбогдох журмыг шинэчлэн баталжээ. Гэтэл СЗХ журам боловсруулж үнэ тарифаа урьдчилж олон нийтэд танилцуулаагүй гэнэт хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулжээ. Жолоочийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар хэдэн зүйл онцлоё.
Жолоочийн даатгалын тухай хуулийг 2011 онд баталсан.Үүнээс хойш үнэ тариф нэмэгдээгүй 14 жил болж байна.
2012 – 2023 оны Жолоочийн даатгалын хураамж, олгосон нөхөн төлбөр харьцуулалтын судалгаа
Олон жилийн судалгаагаар даатгалын хураамжийн үнэ нэмэгдээгүй нөхцөлд жолоочийн даатгалын гэрээний тоо, хураамжийн орлого тогтмол өссөн үзүүлэлт харуулдаг. Харин даатгалын тохиолдлын тоо тогтмолжсон жилд 30 мянгаас доош байна. Сэлбэг хэрэгсэл засврын үнэ нэмэгдсэн гэж тайлбарладаг ч хэдэн хувиар яаж нэмэгдсэн талаарх мэдээлэл байхгүй.
2021 он хүртэл хураамжийн 60 хүрэхгүй хувийг нөхөн төлбөрт төлсөн бол 2022, 2023 онд арай илүү буюу 70 хувийг төлсөн байна. Даатгалын салбарт хамгийн өндөр хохирлын харьцаа тээврийн хэрэгсэл эзэмшигчийн албан журмын даатгалын хохирлын хэмжээ 80 хувиас даваагүй, хүлээн зөвшөөрөгдсөн түвшин бөгөөд дэлхийн жишиг үзүүлэлтэй тохирч байна гэж тоо өөрөө ярьж байна. Энэ бол энгийн арифметик.
Албан журмын даатгалын салбарт компаниудын олгосон нөхөн төлбөрийн дүн жолоочийн даатгалын хураамжийн хэмжээнээс давсан үндэслэл харагдахгүй байна.
СЗХ -ны 2022, 2023 оны тайлангаас харвал зарим компани алдагдалтай ажилласаныг дурдахгүй өнгөрч болохгүй. Ихэнхи тохиолдолд даатгалын сегмент дэх санхүүгийн зарим нэг сөрөг үзүүлэлтүүдээр даатгагчид байр сууриа тайлбарладаг. Гэтэл санхүүгийн зах зээлийн тайлангаас харахад эерэг үзүүлэлтүүд давамгайлсаар байна. Даатгалын компаниудын бизнесийн гол орлого амь нас, эрүүл мэндийн даатгал, өмч хөрөнгө гээд 10 гаруй сайн дурын даатгалаас бүрддэг. Харин Албан журмын даатгалаар тухайн жилд алдагдалтай ажилласан байсан ч бүхэл бүтэн компанийн бизнесийн үйл ажиллагаанд тийм ч их нөлөөллөхгүй. Албан журмын даатгал ердийн даатгалын хураамжийн орлогод 13,7 хувь эзэлнэ. Мөн энэ жижиг зах зээлд хэтэрхий олон тоглогч ажиллаж байгаа нь компаниуд зардал өндөртэй ажиллах нэг нөхцөл болно.
Цаашид даатгагчдын алдагдлыг багасгах хүчин зүйл бол:
- Үйл ажилгааны зардлыг хянах механизм
- Даатгалын байгууллагын тогтолцоог өөрчлөх
- Даатгуулагчдыг бүрэн хамруулах
Хуулиар даатгагчид зардлаа өөрсдөө тогтоодог боловч хэн ч хянадаггүй. Олон улсын статистик мэдээллээр даатгагчид үйлчлүүлэгчдээс хүлээн авсан хураамжийнхаа дунджаар дөрөвний нэгээс доошгүй хувийг бизнесийн үйл ажиллагааны зардалд зарцуулдаг.
Хамгийн сайн үзүүлэлтүүд нь 5-22 хувь, хамгийн муу нь 35-48% байна. Манай улсад Албан журмын даатгалын хураамжийн 42 хувийг зардал болгодог нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Төлбөрийн түвшин доогуур байгаа нь даатгалын бүтээгдэхүүний өндөр өртөгтэй холбоотой байгаа юм. Энэ жижиг зах зээлд хэтэрхий олон компаниуд ажиллаж хураамжаа бүрэн цуглуулж чадахгүй, зуучлагчдаар дамжуулан өндөр шимтгэлтэй ажиллаж байна. Иймд зах зээлд бүтэц, тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Энэ нь алслагдсан аймаг зах хязгаарт хураамжаа авах, нөхөн төлбрөө өгөх салбартай ажиллаж чадах томоохон компаниудыг Албан журмын даатгалын салбарт сонгон шалгаруулах босго тогтоох хэрэгтэй.
Хураамж цуглуулах зардал нь даатгалын үйл ажиллагаа явуулах зардлын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм. Үнэн хэрэгтээ хураамжийн бүтцэд байгаа зардлыг хуулиар зааж өгөөгүй байгаа юм. Түүгээр ч барахгүй зардлын талаас илүү хувь нь даатгалын зуучлагчдад шимтгэл төлөхөд зарцуулагддаг.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны гуравдугаар улирлын байдлаар даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн шимтгэлд 4.3 тэрбум төгрөг, жолоочийн даатгалын сан буюу Албан журмын даатгагчдын холбооны санд 534 сая төгрөг төвлөрүүлж, 6.1 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардал болдог гэжээ.
Тэгвэл 2023 онд даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн шимтгэл 8.126 тэрбум даатгагчдын үйл ажиллагааны зардал 7 ,671.0 тэрбум төгрөг болж өсчээ. 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар ердийн даатгалын 16 даатгалын зуучлагч компани 62, үүнээс даатгалын зуучлагч 10 банк болон даатгалын хохирол үнэлэгч 26 компани, 2490 даатгалын төлөөлөгч тус тус үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.
Үйл ажиллагаа явуулах зардлын өсөлт нь Албан журмын даатгалын салбарт энэ бүтцийг дэмжихэд чиглэж байна.
Даатгагчдын зардлыг нэмэгдүүлдэг хүчин зүйл бол:
- Даатгалын үйл ажиллагаа эрхлэх зардал
- Даатгалын зуучлагчдын шимтгэл орлого
- Даатгалын төлөөлөгчийн шимтгэл
- АЖДХолбооны зардал
Энэ үр ашиггүй менежментийн зардлыг багасгаж, хязгаарлах механизмыг оруулж өгөх хэрэгтэй байна. Компаниудын хохиролын харьцааг 80% -аар хязгаар болгож авч болох юм. Иймд тээврийн хэрэгслийн хариуцлагын даатгалын хураамжийн дүнгийн 20 % -ийг даатгагчид үйл ажиллагааний зардалд зарцуулна гэж албан журмын даатгалын тухай хуульд зааж хуваарилах шаардлагатай байна.
2023 оны байдлаар 1,192,520 тээврийн хэрэгсэл байдгаас 812,395 (68.1%) даатгалд хамрагджээ. Гэсэн ч 380125 (31.9%) нь тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байна. Даатгалын хамрагдалт жилээс жилд нэмэгдэж байгаа боловч олон улсын жишгээр 95%-д хүргэх шаардлагатай.Хэрэв АЖДаатгалд хамрагдах тээврийн хэрэгслийн тоог 90% д хурэгвэл даатгалын хураамж 10 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ.
Үйл ажиллагааны зардал, даатгалд хамрагдалт гэж ямар чухал үзүүлэлт болох нь үүгээр батлагдаж байна.
Жолоочийн Албан журмын даатгал бол хэлбэр чиглэлийн хувьд сайн дурын даатгалаас өөр онцлог бий. Иймд үзүүлж байгаа бүтээгдхүүний шинж чанараас хамаарч Албан журмын даатгалын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлдэг механизмуудыг хуулиар тогтоож реформ хийх хэрэгтэй байна.
СУДЛААЧ С.БААТАР
Балт 2025-01-17 202.126.89.121
битгии х**. яахаараа алдагдалтай бдгиин. …босно шүү пяздануудаа
Нэргүй 2025-01-17 202.9.40.97
х***а манж хог шаарууд Үхсн сүгнүүд хоосортл цөлмдөг. Бузр өлөн дарагддагүй гайнууд вэ? Ямар бузри нөлөөтэй хорвоорийн хог шаарууд вэ?
Албан журмын бус Сайн дурын байх ёстой 2025-01-17 66.181.164.39
шудрага өрсөлдөөний газар энэ асуудлыг зохицуулах ёстой доо,анх төрөөс зохицуулалттайгаар АЛБАН ЖУРМЫН гэж гаргасан бол одоо даатгалын ач тус,хамгаалалтыг мэдсэн болохоор САЙН ДУРЫН болгох цаг нь болсон.Тээврийн хэрэгсэлийн үнэлгээ ч өссөн,өртөг ч нэмэгдсэн учраас 5 саяын хязгаартай АЛБАН ЖУРМААС ,хэрэгцээндээ,чадалдаа таарсан Сайн дурын болгох хэрэгтэй байгаа.Бага төлж их шатах уу ,ахиу төлж 100% эрсдлээ хаалгах уу гэдэг жолооч нарын сонголт байх ёстой .
зочин 2025-01-17 202.55.188.44
Албан журмын даатгалыг өөрчлөх хэрэгтэй, өөрийнхөө техник хэрэгслийг хэдээр яаж даатгуулахаа даатгуулагч өөрөө сонгох хэрэгтэй биш гэж үү, түүнд нь төр оролцож үймүүлэх ямар шаардлага байнаа. Даатгалын байгууллага өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явахад болох юм биш үү
з 2025-01-17 202.126.89.253
албан журмаар даатгал гаргаж ард түмний мөнгийг нэг хэсэг зальхай этгээдэд өгдөг нь буруу. сайн дураар даатгах хэрэгтэй. даатгал хэрэгтэй эсэхээ иргэн өөрөө шийдэх нь зүйтэй.
зочин 2025-01-17 59.153.113.219
Жолоочийн албан журмын даатгалыг ашгийн төлөө байдаг хувийн даатгалын компанид өгч болохгүй.Төрийн даатгалын байгууллагад хариуцуулах хэрэгтэй.
Нэргүй 2025-01-17 202.21.111.198
Төрийн даатгалын байгууллага гэж юу байдаг билээ
Нэргүй 2025-01-17 203.91.112.242
buur bolichihoo, daatgal bol alban bh yosgyi, asuudal gargasan jolooch tolboroo ooroo l tolog,
зочин 2025-01-17 103.168.34.75
Алдагдалтай байгаа юм бол болчихгүй юу даа.
Өвгөн Балдан 2025-01-17 139.5.219.33
Жолоочийн албан журмын даатгал алдагдалтай байх боломжгүй. 306 тэрбумыг хураагаад 136 тэрбумыг зарцуулсан юм биш үү. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх зардал, Даатгалын зуучлагчдын шимтгэл орлого, Даатгалын төлөөлөгчийн шимтгэл, Албан журмын даатгалын холбооны зардал ч гэх шиг, тэгвэл энэ зардлаа багасгах хэрэгтэй болохоос биш татвар нэмэх, даатгалын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байхгүй. Хэрэглэгч, өмчлөгч, эзэмшигч нар өөрийнхөө өмч, эд хөрөнгийг эдэлж хэрэглэснийхээ төлөө татвар л төлнө.
Монгол хүү 2025-01-17 64.119.29.63
ЕР НЬ АЛЬ ЮМ БОЛГОН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУЛГАЙЧ, ДҮРЭМ ЗӨРЧДӨГ ЖОЛООЧ НАРТ ДАРЛУУЛЖ НИЙТ МОНГОЛ АРД ИРГЭД, ЯЛАНГУЯА УЛААНБААТАРЫН ИРГЭД АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ БЭ? ЗӨРЧИЛ ГАРГАДАГ 4-С ДЭЭШ УДААД ГАРГАДАГ ГЭДЭГ ЧИНЬ БУСДАД АЮУЛ ШУУД ЗАНАЛХИЙЛЖ БАЙГАА НЬ ГАРЦААГҮЙ АСУУДАЛ ТУЛ ТЭДНИЙ ХАЙЦАЙЛАХ ТУСАМ ЭНГИЙН АРД ИРГЭД ХОХИРДОГ ГЭДГИЙГ МЭДМЭЭР ЮМ ДАА…
Нэргүй 2025-01-17 202.55.191.130
Anhnaasaa tur daldaganaj alban huraamj ene er bolgoj balairaagui bol yu gej odoo iim baidal uuseh vee dee. Erchim huch bas adilhan asuudald orson. uniig ni anhnaas ni chuluuluugui ternees bolj odoo stantsuud sunuj bna.