Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо

Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
Үндэсний хорооны тайлан, мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр /2025.01.15/ боллоо.


Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллээ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Улсын хэмжээнд 77,233 малчин гишүүд бүхий 7814 шинэ хоршоо байгуулагдаад байна. Үүнээс нийт 4853 хоршооны 20,731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. 2024 оны арванхоёрдугаар сард шинэ хоршооны 13,549 малчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон гэсэн судалгааны дүн гарсныг онцолж байв.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо. Мөн малчид, иргэдийн санал, зөвлөмжийг ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

Ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж