Насны хишиг анх удаа авах ахмад настан бүртгэлээ хийлгэнэ үү!

Насны хишиг анх удаа авах ахмад настан бүртгэлээ хийлгэнэ үү!

Насны хишиг анх удаа авах ахмад настан бүртгэлээ хийлгэнэ үү!

Насны хишиг тэтгэмжийг энэ оноос эхлэн анх удаа авах ахмад настныг бүртгэлээ хийлгэхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлж байна.

Тодруулбал, 65 нас хүрсэн ахмад настан ehalamj.mn-ээр, эсвэл Халамжийн мэргэжилтэнд хандан үйлчилгээний хүсэлтээ гаргана. Бүртгэлд хамрагдах ахмад настан нь 1959 оны долдугаар сарын 15-наас 1960 оны гуравдугаар сарын 3-ны хооронд төрсөн хүмүүс байх юм. Насны хишигт хамрагдах ахмад настан нь иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг банкны дансны дугаараа мэдэж байх шаардлагатай. Мөн бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно.

Харин 1960 оны гуравдугаар сарын 3-наас хойш төрсөн ахмадуудын хувьд Үндэсний их баяр наадмын зеэр олгох бүртгэлд хамрагдах юм байна.

Ахмад настны тухай хуульд зааснаар 65 ба түүнээс дээш төрсөн ахмад настанд жилд хоёр удаа буюу Цагаан сар, Үндэсний их баяр наадмаар насны хишиг олгодог юм.

Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-01-16 66.181.181.104

Юу нь бүртгэх гээд байгаа юм бэ??? Бүх мэдээлэл НДС- нь байгаа биз дээ!!! Бүртгүүлэхгүй бол өгөхгүй гэж байгаа юм уу??? Нөгөө цахим Монгол яаасан бэ??

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.188.19

өөрт байгаа мэдээллээ хувь хүнээс шаардахгүй гэсэн биз дээ, нас барсан гэж л бүртгэгдээгүй бол төрөөс тэтгэвэр авч байгаа дансанд нь шууд хийж болдоггүй юм болов уу, яагаад заавал хүсэлт гаргаж өөрөө эсхүл өөр хүнээр дамжуулж очиж оочёрлох ёстой юм бол. и монгол цахимаар ч авч болмоор юм.

Avatar

huuhdiin mungiig zogsoo.halamj shuu 2025-01-16 103.168.34.9

ahmaduudiin hishiig nemwh estoi shuu.huuhdiin geh mungiig zogsooj nastanguuddaa huvaaj uguh estoi

Avatar

g 2025-01-16 66.181.191.209

h***

Avatar

Нэргүй 2025-01-16 202.9.46.64

Инфляц өдөөхөөс өөр нэмэргүй энэ балиар халамжуудаа зогсоогооч! Наадхаа тэр дэд бүтцийн төслүүддээ нэмэрлээд хурдан явуулаач! Нефтийн үйлдвэр яриад 7-8 жил өнгөрлөө. Дүүжин тээвэр бас 5-6 жил боллоо. Дүүрчихсэн МАНгарууд шүү

Avatar

Нэргүй 2025-01-16 59.153.113.211

настанд гар дээр нь очиж байгаа мөнгө шүү дээ. жилд ганцхан удаа шүү дээ.3кг мах ч авч хүрэхгүй өчүүхэн юм шүү дээ. Энийг нь нефтийн үйлдвэрт оруулаад юу болох вэ дээ.

Avatar

Нэргүй 2025-01-16 202.126.91.132

дарганцарууд тэрбумаар идэж тэтгэврийн тэтгэмж 8% бага юм бишүү

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.184.72

e barimtын 8%

Avatar

Нэргүй 2025-01-16 203.23.49.153

😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж