Улсын дугаар олгох дараалалд 789 хүн бүртгүүлээд байна

Улсын дугаар олгох дараалалд 789 хүн бүртгүүлээд байна

Улсын дугаар олгох дараалалд 789 хүн бүртгүүлээд байна

Автомашины улсын дугаар авах хүсэлтийг бүртгэж, шалгуур үзүүлэлтийн дагуу оноог үнэлж, дугаар авах иргэдийг дараалалд оруулах цахим системийг нийслэлээс ажиллуулж эхэлсэн.

Одоогоор carplate.ulaanbaatar.mn цахим системд улсын дугаар авах хүсэлтээ 789 хүн гаргаад байна. Гэхдээ тус систем нь дугаар олгохгүй бөгөөд зөвхөн дугаар олгох дарааллыг бүртгэж байгаа гэдгийг иргэд ойлгох нь зүйтэй.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа дуусч, иргэдээс албан ёсоор захиалга авч эхлээд байна. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, ойлгомжтой.

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ.

Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах бөгөөд  өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээх аж. Улсын дугаар авах хүсэлт гаргахад дараах мэдээлэл гарч ирэх бөгөөд энэхүү статистик мэдээллийн хэмжээсүүдэд тулгуурлаж оноог автоматаар бодох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 16 минутын өмнө 202.21.124.29

Монголчуудаас өөрийнхөө мөнгөөр өөртөө худалдаж авсан машин дээрээ улсын гэдэг зүйлийг улсаас гуйж худалдаж авч байна бүр дамласан үнээр авч байна
хэрэгцээт бүх зүйлээ үнэгүй байх боломжтой зүйлийг ч дарга нараасаа худалдаж авч байна
энэ нь та нар арай дэндүү санагдахгүй байна уу

Avatar

Нэргүй 60 минутын өмнө 202.131.234.123

бөөн бөөн ченжүүд байгаа даа. эдгээр бузар нь нэвт гарсан босоо ороолонг одоо дарж хал.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.30

tegeed odoo ogch bga umu ugui yum buuruunhii shaasn 730k bol ali hedn hetersn bn tgher olgohgui ym shig tegsn olgno geesh th ogoochee medeelele avilga s***h geed bdimu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж