"Би санал хураалтад оролцоогүй"

Хуучирсан мэдээ: 2025.01.16-нд нийтлэгдсэн

"Би санал хураалтад оролцоогүй"

"Би санал хураалтад оролцоогүй"

УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "СЗХ-ны томилгоо Т.Доржханд гишүүний нөлөөтэй гэж гүтгэж байгаа нь хүний эрхийн зөрчил. Намайг нэр дэвшүүлсэн мэт буруу ойлголт нийгэмд бий болсон байна. Миний хамааралтай хүн үү гэвэл мөн. Гэхдээ хуулиараа бол холбоо хамаарал бүхий этгээд биш. Гэтэл жирийн ажлаа хийж байгаа боловсрол мэдлэгтэй залуучуудыг харлуулдаг, улстөржүүлдэг баймааргүй байна. Монгол шиг хүний нөөц багатай улсад энэ бол буруу бодлого. Төр чинь өөрөө маш бага цалинтай. Тийм учраас эдгээр залуучуудыг сэтгэл зүрхээр нь татдаг.  Бид хөгжиж байгаа жижиг эдийн засагтай улс. Мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ хязгаарлаад байвал улсын хөгжил хойшилно. Би санал хураалтад оролцоогүй. Намайг үеийн үед л гүтгэж ирсэн. Даатгалын компанитай намайг их холбодог. Улс төрд орсон хүн бизнес хийх боломжгүй болдог. Төрийн ажил хийнэ гэдэг маш их гүтгүүлдэг, би олон удаа залгиж ирсэн. Монгол улсаараа өрийн саарал жагсаалтад орчихсон байхад хоёр удаа аварсан залуу шүү дээ. Энэ залуучуудын гавьяаг хэн ч үнэлдэггүй. Асуудал гараад ирэхээр бүгд ярьдаг. Хулгайчид нь биш чадвартай нь ажиллах ёстой шүү дээ. Энэ залуучуудыг үргээгээд явуулчихдаг нь Монгол Улсад асар их хохиролтой" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж