Тажикистан улсын шигшээ багийн тамирчид жүдо бөхийн хамтарсан бэлтгэл хийхээр Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тодруулбал,
- Тажикистан улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков,
- Парис-2024 олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков,
- Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов,
- Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов,
- Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Асадуллоев тэргүүтэй жүдочид ирсэн байна
Багуудын хамтарсан бэлтгэл өчигдөр /2025.01.15/ эхэлсэн бөгөөд хамтарсан бэлтгэлд ОХУ-н Красноярск, Тюмен хотуудын жүдо баг, Казакстан улсын Абай мужийн жүдо бөхийн багууд хамрагдаж Япон улсын дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдаж байна.
Бэлтгэлийн барилдаан Токио-2020, Парис-2024 зуны олимпын наадмын -73кг болон -81кг-н хүрэл медальтнууд ба Ташкентын дэлхийн аварга Ц.Цогтбаатар болон Марракешийн залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков нарын бэлтгэлийн барилдаанаар эхэлжээ.
3,569.17





















































Холбоотой мэдээ