Монголын жүдочид дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийнэ

Монголын жүдочид дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийнэ

Монголын жүдочид дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийнэ
Тажикистан улсын шигшээ багийн тамирчид жүдо бөхийн хамтарсан бэлтгэл хийхээр Монгол Улсад хүрэлцэн иржээ. Тодруулбал,
  • Тажикистан улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Фотех Махмадбеков,
  • Парис-2024 олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков,
  • Улаанбаатар, Душанбе их дуулгуудын мөнгө, Токио их дуулгын хүрэл медальт Обид Жебов,
  • Азийн цомуудын аварга Жахонгир Мажидов,
  • Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Асадуллоев тэргүүтэй жүдочид ирсэн байна

Багуудын хамтарсан бэлтгэл өчигдөр /2025.01.15/ эхэлсэн бөгөөд хамтарсан бэлтгэлд ОХУ-н Красноярск, Тюмен хотуудын жүдо баг, Казакстан улсын Абай мужийн жүдо бөхийн багууд хамрагдаж Япон улсын дасгалжуулагч Тацүаки Эгүса удирдаж байна.

Бэлтгэлийн барилдаан Токио-2020, Парис-2024 зуны олимпын наадмын -73кг болон -81кг-н хүрэл медальтнууд ба Ташкентын дэлхийн аварга Ц.Цогтбаатар болон Марракешийн залуучуудын дэлхийн аварга Сомон Махмадбеков нарын бэлтгэлийн барилдаанаар эхэлжээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-16 139.5.216.210

Хаха, монгол, Тажикстан хоёр ч харин ёстой жинхэнэ таарсан таар шуудайнууд байна даа, хэн нь хэнээсээ юу сурах, хэн нь хэндээ юу заах, кк

Avatar

Нэргүй 2025-01-16 103.168.34.117

Өөр тамирчид олдсонгүй юу?

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.166.196

Хаха, урьд нь ч франц энэ тэр гээд дэлхийн шилдэгүүдтэй хамтарсан бэлтгэл бишгүй л хийсэн дээ, даанч тэднээс сурсан, авч үлдсэн юм түй ч байхгүй нь харамсалтай, энэ удаа ч бас адилхан биз ээ, холбооны засаглал, менежмент, хандлагаа өөрчилж, сайжруулахгүй бол жүдо өөдлөхгүй ээ

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.191.64

Кх кх кх …….. очиж очиж Тажиктай…. таарсан таар шуудай нууд бна доо !
а******н, зодуурчин, женкочин жюүдог Монголд хориг лон зогсооёо! Хэдэн жилийн дараагаас ЁС СУРТАХУУНтай жюүдог цоо шинээр эхлэн хөгжүүлье !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж