“Би Т.Доржханд сайдын авга дүү мөн ч нэр дэвшихэд нөлөөлөөгүй”

“Би Т.Доржханд сайдын авга дүү мөн ч нэр дэвшихэд нөлөөлөөгүй”

“Би Т.Доржханд сайдын авга дүү мөн ч нэр дэвшихэд нөлөөлөөгүй”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.01.16/ Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэн томилох үеэр Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Л.Сонорыг Шадар сайд Т.Доржхандтай хамаатан эсэх асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

СЗХ-нд зөвшөөрлийн наймаа их явдаг, авлигаар зөвшөөрөл өгдөг асуудал байдаг. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой.

Нэр дэвшигч Л.Сонороос тодруулж асуухад хэвлэлээр таныг төрийн өндөр албан тушаалтан,  хувьдаа банк бустай, хувьдаа даатгалын бизнестэй хүнтэй хамаатан гээд бичээд байна, үнэн үү.

Хэрэв үнэн бол банк бусын зөвшөөрөл өгөх хорооны шийдвэрт, даатгалын компанийн зөвшөөрөл олгох хорооны шийдвэрт та хуулиар орох эрхгүй болно гэдгээ мэдэж байгаа юу?

Нэр дэвшигч Л.Сонор:

-СЗХ-нд нийт 6 гишүүн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-оор зохицуулсан. Хорооны даргад УИХ-ын дарга, гишүүнд Эдийн засгийн байнгын хороо 2, Хууль зүйн байнгын хороо 2, Сангийн сайд нэг, Монголбанкны ерөнийлөгч нэг хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар сонсгол хийж томилох заалттай.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвших албан бичиг ирсэн. Миний эрхэлдэг ажил бол санхүүгийн бодлогын газрын дарга. Сангийн яаманд сүүлийн 10 жил ажиллаж байгаа. Гэрээт ажилтан, мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллаж байгаад  өнгөрсөн жилээс Санхүүгийн бодлогын газрын дарга болсон. Тухай бүр нь сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөл дээр шалгалт өгч, дэвшиж ажилласан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамны зүгээс санхүүгийн салбарын асуудал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлынхаа чиг үүргийнхээ дагуу миний нэрийг дэвшүүлсэн.

Улс төрийн хамаарал бүхий хүнтэй ураг төрлийн холбоотой нь үнэн үү гэж асуулаа.

Миний хувьд Т.Доржханд сайдын аавын дүү, авга ах. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд хувь хүн, улс  төрийн намын квот, аливаа бүлэглэл нөлөөлөөгүй гэдгийг хриуцлагатайгаар хэлэхийг хүсч байна.

СЗХ -ны хурлаар аливаа тусгай зөвшөөрөл өгөх асуудал ББСБ, даатгалын асуудал орж ирэхэд хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдье гэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төр засагт олон жил ажиллаж байгаа туршлагатай залуусаа чиг үүргийнх нь дагуу салбар яамных нь бодлогоор томилгоонууд хийгдэж явдаг. Ийм залуусаа бохир улс төртэй хутгаж, явцуу улс төр хийх шаардлага байхгүй. Төрд итгэх ард түмний итгэл гэдэг зүйл ийм зүйлээс эхэлдэг. Тэгэхээр гишүүд маань наанатай цаанатай бодох ёстой.

Хамаарал бүхий этгээд гэдгийг хуулиараа эцэг, эх төрсөн ах дүү, хамтран амьдрагч, үр хүүхэд гэдэг агуулгаараа байдгийг гишүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх.

Шууд хамаарал бүхий этгээд юм уу, нэгдмэл сонирхолтой этгээд биш учраас Сангийн яамны квотонд нэр дэвшүүлж ирсэн байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн юм.

Улмаар санал хураахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Л.Сонорыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжээгүй юм.

Л.Сонор нь 1990 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.  2008-2010 онд АНУ-ын Такома коммюнити коллежид бизнесийн удирдлагын бакалавр, 2011-2014 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийг санхүү, бизнесийн удирдлагаар, 2021-2022 онд  БНХАУ-ын Цинхуа их сургуульд төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

2015-2016 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн зөвлөх (Дэлхийн банк); 2017.01.-2017.09 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн гэрээт ажилтан. 2017.09-2018.04 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, 2018 оноос хойш Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-01-16 43.242.241.151

35 настай. 8 жил гадаадад сурсан бололтой. Тэгэхээр ажлын туршлага гэж юм байна уу. Бусдыг нь бас шүүн тунгаах хэрэгтэй л байна даа.

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.191.224

Хогийнхон боловсролтой, даруу сайхан залууг түлхэж урмыг нь хугаллаа. Өөрсөдтэйгээ адил хулгайч гэж бодох юм

Avatar

Нэргүй 2025-01-16 14.1.81.187

харамсалтай байна да

Avatar

иргэн 2025-01-16 62.55.205.86

Төр засагт олон жил ажиллаж байгаа юм бол ямар ч гавъяагүй нөхөр байна шүү, яагаад гэвэл энэ нөхрийг ажиллаж байх үед Сангийн яам дэндүү дампуу байсан. Хар жагсаалтад оруулахад нэмэр болж байсан нөхөр байна, хөөж явуул.

Avatar

зочин 2025-01-16 203.23.199.2

Амарбаясгалан дарга маш зөв хэлжээ. Мэдлэг чадвартай залуусаа ингэж болохгүй. Сонор Сангийн яамны чадварлаг залуучуудын нэг .

Avatar

Иргэн 2025-01-16 157.15.7.107

Энэ ямаан сахалт ёстой луйварчин, залилдаг, асуудлаас бултаж сурсан, жинхэнэ цүнх баригч байна даа. Төрөл садангийн холбоог нь асууж байхад ийм хариу өглөө
Нэр дэвшигч Л.Сонор:

-СЗХ-нд нийт 6 гишүүн байдаг. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-оор зохицуулсан. Хорооны даргад УИХ-ын дарга, гишүүнд Эдийн засгийн байнгын хороо 2, Хууль зүйн байнгын хороо 2, Сангийн сайд нэг, Монголбанкны ерөнийлөгч нэг хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар сонсгол хийж томилох заалттай.

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.191.64

Хүрэлсүхийн төрсөн дүү нь УИХ-ын гишүүн байгааг яахав, түдгэлзүүлэх үү ?! Айлгаж сүрдүүлээд, а**а шулна гэж байгаад л санал цуглуулсан ш дээ !
Нэг ч гөлөг цор цор гээгүй ш дээ !
МАН-ых болохоор тэгдэг юм уу ?!

Avatar

иргэн 2025-01-16 62.55.205.86

Тэр бол баруун 3 аймгийн сонгогчдын сонголт. Түүнтэйгээ хамт дампуурна биз.

Avatar

Нэргүй 2025-01-16 103.212.162.22

Энэ залууг мэднэ маш сайн залуу. Мэдлэг боловсрол хувь хүнийхээ хувьд маш сайн залуу. Нэг гишүүний холын хамаатан байлаа гээд ингэж байдагаа болих хэрэгтэй. Өөрийнхөө мэдлэг боловсролоороо Сангийн яаманд багаас нь эхлээд явж байгаа залуу. Битгий ингэж хүн болгон руу дайрч байгаарай. Амжилт хүсий.

Avatar

ирэн 2025-01-16 62.55.205.86

Эбиг анх ЕС болоход яг ингэж пялдганацгааж байж билээ, ккк Одоо нөмөрсөн байгаа хонины арьсыг нь хуулж харах хэрэгтэй шүү. 10 гаруй жил Сангийн яаманд ажиллахдаа яг юу хийж байсан юм бэ? Тэр олон үргүй зардал, төсөвийн талаар дуугарч байсныг нь мэдэхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-01-16 203.91.115.48

Хүрэлсүх бол дүүгийнхээ зээлийг бүтэж байх хугацаанд ерөөсөө дүүтэйгээ, тэр байтугай гэр бүлтэйгээ ч уулзалгүй, тэр хооронд Япон аав ээжийгээ тойгуулдаад дэгдээд байснаа өөрөө албан ёсоор хүлээсэн. Ийм нэг явдал үнэхээр болсон. Гэтэл ураг удмын хэлхээг үндсээр нь өөрчилж мэдмээр нэг айхтар кэйс энд бий болох гээд байна уу? Арай л том болсон ахыгаа буцаагаад эхийнхээ у**й руу чихэж оруулах болоод явчих юм биш байгаа. Комунистууд, ялангуяа Монголын комунистууд бол хэзээ юу ч хийж мэдэх амитас шүү.

Avatar

Нэргүй 2025-01-16 203.91.115.48

Аавын дүү чинь одоо авга л болно шүү дээ, авга ах болмоор юм Халх хэлээр. Юун авга дүү вэ. Хаашаа юм өөрийг нь мэндлээд удаагүй байтал… Зарим ээжүүд бол охинтойгоо уралдаад, салаавчлаад төрөөд байдаг. Гэтэл аав? Урд хойд гэрийн юм биш үү? Эцэг өөртэй ч гэж ярьдаг. Нэг л авцалдаагүй болоод явчихлаа.

Avatar

Зочин 2025-01-16 59.153.113.133

Үнэн бол уг нь гэнэт гараад ирээгүй 10 жилийн тасралтгүй зам туулсан гэж ойлголоо. УИХ дарга зөв л хэлж бн.

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.180.88

Доржханд гэж гүлдийсэн хар авгай яажийсан амьсагаа карма нэг дүүгээ дэмжиж оруулнашд худ шаадагаа боличхооч хоёуланг нь зайлуул төрд хар негр шиг буүарууд хэрэггүй гоо сайхан бас хүнд хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2025-01-16 103.212.162.22

Гишүүний холын хамаатан байлаа гээд зүгээр ажлаа сайн хийгээд явж байгаа залуу ингэж харлуулах шаардлага штэ с** минь

Avatar

иргэн 2025-01-16 62.55.205.86

Аавынх нь төрсөн дүү одоо холын хамаатан уу??

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.183.59

Ийм л ичгүүр сонжуураа алдсан хамаатнуудыг толгой дээрээ залж байна даа. Иргэд бид…

Avatar

Зочин 2025-01-16 66.181.188.244

Монголоор зөв ярия гэвэл Д миний авга ах гэвэл илүү сонсголонтой.

Avatar

Зочин 2025-01-16 202.9.40.55

Хуйвалдаж хулгайлж идэх нь тов тодорхой.

Avatar

Нэргүй 2025-01-16 139.5.217.77

Халтар гөлөгнүүд сүрэглэн дайрч бгаан биз дэ

Avatar

Монгол 2025-01-16 59.153.112.155

Монголоор "авга дүү" биш, "ач дүү" л гэдэг сэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж