2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчаас тодрууллаа.
ТЕГ-аас өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг 2025 оны хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Одоогоор хэзээнээс буцаан олголтыг олгож эхлэх тов, мэдээлэл ирээгүй байна. Энэ сарын сүүлээр иргэдийн данс руу буцаан олголтын мөнгийг шилжүүлж, цагаан сараас өмнө олгож дуусна гэв.
Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой байна.
Мөн иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв дээрх төлбөрийг төлөх бол цахимаар хандаж, аппликейшнээр мөн төлөх хүсэлт илгээх боломжтой юм.
Нэргүй 2025-01-16 103.57.92.167
за одоо улирал дууслаа одоо нөатаа өгөөрэй.
Зочин 2025-01-16 202.55.183.194
Улирал дуусаад дараа сардаа багтаан олгох хуультай байхад улс нь өөрөө хуулиа зөрчөөд байдаг шаас. татвар авах болхоороо өм цөм авчдаг хирнээ өгөх болхоороо үнэн бүтэлгүй сдакууд юм аа. бүүр нэг хятадын колон болоод дуусвал таарах улс шүү. улс ч гэждээ.
Нэргүй 2025-01-16 66.181.176.189
Зайлааа
Зочин 2025-01-16 202.55.188.102
Буцаан олголтоо хурдан хийгээчээ юун цагаан сар вэ. хуулиндаа 1 сардаа шүү дээ. авахаараа хууль яриад авдаг. өгөхөөрөө дураараа байж болохгүй шүүдээ.
zochin 2025-01-16 66.181.178.153
ene yu geed h*****d bgan be 4r ulirliin butsaan olgoltiig daraa onii 1 sardaa butsaan uguh yostoi bizdee
Нэргүй 2025-01-16 66.181.180.88
Хөөе маргааш шиожүүл юун цагаан сарын өмнө вэ
Нэргүй 2025-01-16 66.181.161.141
Үхлээ юу
Нэргүй 2025-01-16 203.91.115.48
Нөат-н буцаан олголтыг эрх биш 1-р сардаа багтаагаад шилжүүлчихнэ байгаа. Улсын данс улайгаагүй л бол ном журмаараа ингэх ёстой. Харин хувьцааны ногдол ашгийг 2-р сард багтаан шилжүүлж болно. Яагаад гэвэл төрийн сан 1-р сарын 25-нд нээгддэг.