"Утаа ядууралтай шууд холбоотой, ядуурлын эх үүсвэр нь ажлын байр"

"Утаа ядууралтай шууд холбоотой, ядуурлын эх үүсвэр нь ажлын байр"

"Утаа ядууралтай шууд холбоотой, ядуурлын эх үүсвэр нь ажлын байр"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2025.01.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр, УИХ-ын намрын чуулганаар УИХ-д суудалтай "Үндэсний эвсэл"-ийн дөрвөн гишүүн нийт найман ажлын хэсэгт орж ажиллаа. Үүнээс гадна бид агаарын бохирдлыг бууруулах хүрээнд тодорхой судалгааны ажлыг хийж, эдийн засгийн чиг баримжаатай, шинжлэх ухааны тооцоолол дээр үндэслэж, богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулах боломжтой юм байна гэдэг дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байна. Тиймдээ ч боломж олговол агаарын бохирдолтой богино хугацаанд тэмцэж, гайхамшгийг харуулж чадна гэдгээ миний бие ам бардам мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа УИХ-д суудалтай намууд зөвшилцөж, агаарын бохирдолтой тэмцэхэд хамтарч ажиллах саналыг тавьснаар өчигдөр Засгийн газраас манайд хандсан буюу хамтарч ажиллах албан бичгийг хүргүүлээд байна.

"Үндэсний эвсэл"-ийг бүрдүүлж байгаа намын удирдлагууд болон УИХ-ын гишүүдтэйгээ энэ саналыг зөвшилцөж, ирэх Бямба гаригт /2025.01.18/ Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах ажил эхэлж байна. Үүний цаана юу байна вэ гэхээр нэгдүгээрт, улс үндэстний гамшиг болсон томоохон асуудлууд дээр улс төрийн намууд хил хязгаар тогтоож, улс төржихгүйгээр хамтарч ажиллая гэдэг зарчим тогтоож байгаа.

Хоёрдугаарт, нийслэл болон 21 аймагт үүсээд байгаа агаарын бохирдлын асуудалд хандаж байгаа хандлага, бодлого шийдвэр бол үнэхээр XX зууны сэтгэхүйд байгаа гэж би шүүмжлэлтэй хандаж байна.

Тэгэхээр илүү эдийн засгийн чиг баримжаатай, нийгэм, эдийн засгийн хууль эрх зүйн шинэчлэлтийн асуудал хөндөгдөнө. Тиймээс УИХ-ын дарга болон даргын зөвлөлтэй ярилцсаны үндсэн дээр Үндсэн хуулийг удирдлага болгож УИХ-аас ажлын хэсэг гарч Засгийн газартай хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэг эрх зүйн шийдвэрийг өчигдөр гаргасан. Холбогдох бэлтгэл ажлууд явагдаж байна. Хоёрдугаар сарын 7-нд утаатай холбоотой УИХ-ын сонсгол болно. Энэ сонсголыг дүгнэж, үүнтэй уялдуулж ажлын хэсэг гарч ажиллана гэлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-УИХ-ын даргын дэргэдэх ажлын хэсэг байгуулагдсан гэж ойлгож болох уу?

-Хуулийн гаргалгаа нь бол тийм. Үндэсний эвсэл Засгийн газарт хамтраагүй субъект. Тэгэхээр хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглалынхаа үйл ажиллагаанд оролцоно гэдэг бол Үндсэн хуулиараа хориотой зүйл. Харин утааны асуудал бол тэр чигтээ хүний ажил амьдрал, эдийн засагтай холбоотой асуудал. Үүнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, ипотекийн зээл, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн даатгал, эрүүл эдийн засгийн тогтолцоо зэрэг асуудлууд хөндөгдөнө. Мөн халамж, аж ахуй нэгж, компаниудыг дэмжих эрх зүйн орчны асуудал хөндөгдөнө. Тэгэхээр эрх зүйтэй холбоотой асуудлуудаа бид УИХ дээр аваад явъя. Энэ хүрээнд Засгийн газартайгаа хамтарч ажиллая л гэж байгаа юм.

Яндан хөөлөх, зуух тараах, хагас кокс зэрэг асуудлыг хуулийн хэм хэмжээгээрээ хотын захиргаа хийгээд явна.

Харин агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн зэрэгцээ эдийн засгаа тэлэх буюу шинэ төрлийн бизнесүүдийг хөгжүүлэх боломж байгаа. Үүнийг эрх зүйн замаар хэрхэн дэмжих, яаж таатай нөхцөл бүрдүүлж, иргэдийн орлогыг нэмэх гэдэгт л бид эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороотой хамтарч ажиллах зохицуулалт байгаа.

-Та агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулж гайхамшиг үзүүлнэ гэсэн. Тэгвэл энэ гайхамшгийг үзүүлэх арга хэрэгсэл нь юу байх вэ?

-Ирэх Бямба гаригт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдана. Суурь зарчмаа юун дээр барьж байна гэхээр иргэн баян бол улс баян гэдэг концепци. Орлоготой, амьдралын боломж санхүү нь хангалттай байгаа хүн нүүрс түлээд таван ханатай гэрт амьдрахгүй л байхгүй юу. Тэгэхээр иргэдийнхээ орлогыг яаж нэмж, аж ахуй нэгжид хэрхэн таатай орчныг бүрдүүлэх вэ гэдэг Үндэсний эвслийн гол улс төрийн үзэл санаа болсон хувийн хэвшлийг дэмжих суурин дээр явж байгаа. Энэ маань дотроо задаргаатай. Эдийн засгийн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн шинжээч, судлаачидтай хамтарч ажиллаад явна.

Утаа бол ядууралтай шууд холбоотой. Ядуурлын эх үүсвэр ажлын байр. Маш олон татваруудтай. Энэ бол эдийн засгийн л асуудал.

Татвар, шимтгэл, торгууль бүх зүйл өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа ч зардал нь орлогоосоо давчихаад л байгаа. хүн цалингаасаа 10-15 хувийн хуримтлал үүсгэж чадаж байвал орон сууцныхаа асуудлыг бодолгүй л яахав. чиг баримжаа бол ердөө энэ. Илбэ үзүүлж гайхамшиг үзүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй. Цэвэр эдийн засгийн арга замаар агаарын бохирдлыг бууруулъя гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-16 202.126.91.44

Тиймээ ажлын байр хэрэгтэй байна

Avatar

zochin 2025-01-16 212.161.64.106

Cetguulchid asuultaa "Та агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулж гайхамшиг үзүүлнэ гэсэн." gej tavibal "Илбэ үзүүлж гайхамшиг үзүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй." gej hariulah n zov shdee hehe. Setguulchidiin professionalism gj yum bh heregtei baih shuu 🙂

Avatar

Нэргүй 2025-01-16 103.57.92.246

энэ удаа бол номтойбайярын ярьж бгаа 100 хувь зөв шүү. бүүр яг зөв хэллээ. яагаад экспортын үйлдвэр барьж залуучуудаа өндөр цалинтай болгож орлоготой сайхан амьдруулж улс оронг ч хөгжүүлдэггүйг бүүр гайхдаг блаа. Амжилт хүсье. Ард олон бид нар ч дэмжинээ.

Avatar

Нэргүй 2025-01-16 202.126.89.10

“””””””Дуутай тэнгэр хургүй,,,,цуутай хүүхэн хуримгүй”””””гэж нэг үг байдагдаа,,,,,”””бардам ам шалдан гуя”””гэж битгий л хэлэгдээсэй билээ,,,,,,амжилт хүсьедээ,,,,,

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-01-16 103.212.117.239

…ЮМНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ НИЙСЛЭЛД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА. 6 ДУГААР ХОРООЛОЛД БАЙРЛАДАГ ШУУДАНГИЙН 38 ДУГААР САЛБАРТ ХЭВЛЭЛИЙН ХАЙРЦАГНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛ 13000 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ ЭНЭ ОНД 105000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ. 8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ.ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ГАЗАР БАЙГАА ЮУ

Avatar

И.Норовжав 2025-01-16 76.32.162.139

Утаа нь Улаанбаатарт иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж олон жил зовох эмгэгтэй болж . тэр нь үр хүүхдүүдэд удамших өвчтэй болох хор хөнөөлтэй юм. Одоо Улаанбаатарт " Бид утаатай түлшээ түлж утаагаа гаргана бид буруугүй, . төр нь тэр утаагаа арилгахгүй , иргэдийг хордуулсаар байгаа нь Төрийн буруу " гэдэг зарчим олон жил үйлчилж байна. Утааг арилгах асуудал нь иргэдийнч буруу төрийнч буруу иймээс хамтарч байж энэ асуудлаа шийднэ шүү.

Avatar

Нэргүй 2025-01-16 202.9.46.255

Номтойбаярт үндэсний эвсэлд найдаж дэмжиж байна. Заавал чадаарай гайхамшиг үзүүлээрэй.

Avatar

Нэргүй 2025-01-16 158.59.146.30

yadyyurliin eh uusver bol TSALINGIIN HEMJEE, ajliin bair bish, mongold hudulmuriin muljlug yavagdaj baina, irgediinhee hudulmuriig boditoor unelej, hamgiin baga tsalin $1000 tentsehuits bolj baij yaduural arilna, ter hereer ediin zasag chin hurdan sergene, irged chin gadagshaa zutgehee bolino, irged chin hulgai deerem hiij, gemt heregt holbogdoh ni ers buurna

Avatar

Нэргүй 2025-01-16 27.123.138.172

za hutsaa Chamaas umnu shaltgaaniig medne. Mongol uls mungugui yaduu, avilgalaas bolood shiidej chadahgui bn

Avatar

Нэргүй 2025-01-16 202.131.234.123

ядуу ч бай баян ч бай адилхан галаа түлнэ шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-16 124.158.119.35

эээ үгүйшдээ. Баян хүн юу гээл гал түлээд, халтар цайралаад сууж байхавдээ. Галыг зөвхөн кайф авах гэж, үзэмж төдийгөөр, камен зуух магяаар хэрэглэнэ. Харин халаалтыг төвлөрснөөр шийднэ. Яасан ядуу сэтгэдэг юм бэ дээ. Энэ гал түлэх, ялангуяа 9 шидийн юм, хорт бодис хулгайгаар түлж байгаа иргэдийг болиулах ёстой-????? Ядуурлаас ингэж л ангижрна……

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.180.88

Номтой хийж чадна даанч мөнгө цавчаа нь дээрхи дарга нарых болохоор зөвшөөрөл өгөхгүйлдэ ацнууд одоо 126 гахай хариулах гэж зовноо зовно

Avatar

Хотын уугуул 2025-01-16 119.17.247.70

Хөдөөнийхнийг буцаачихвал утаа түгжрэл хоёр байхгүй болно гэдгийг бүгд ойлгоно

Avatar

Нэргүй 2025-01-16 202.131.225.242

Номтойбаяр жа классаа унаад жомбого агийгаа суулгаад хөдөө гарч халуун чулуу атгаад хажуугаар нь жоохон архи ууж мах идэж жомбого агийгаа жобоготуулаад жа классаа бариад чааж явсан чинь урдуур нэг орон гэргүй архичин орсон гэж яриад байдаг.үнэн а**а шүү. Номтойбаяр тэр хүнийг дор янзлаад төхөөрөөд хаясан гэсэн түүнийг бол ямар амархан юм бэ дор нь янзлаад хаясан гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2025-01-16 202.72.243.182

Та нарын тархины ядууралтай шууд холбоотойг мэдэж байна уу

Avatar

з 2025-01-16 202.126.89.253

ядуу байх нь МАН -д ашигтай. Халамж тараах матрын нулимс унагаахад маш хэрэгтэй зүйл ш дээ

Avatar

зочин 2025-01-16 139.5.218.159

…тэргүүн баяны хувьд дэмжээд туслаад хамтдаа хөгжвөл олсон бүхэн чинь үржих болно доо….тиймээс энэ олон намуудыг нэг чиглэл+зорилогд татан оролцуулахад анхаараач !!Олон жилийн олон тэргүүнүүдийн гар + өвөр дамжиж өдий болгосон төрийн тэргүүнүүд тустай ажил бүү хэл амаараа ч ярихгүй болтолоо ичдэг юм болов уу даа….өнөөгийн ганц МАН-ЫН АСУУДАЛ БИШ ШҮҮ!!40 ГАРАН наманцарууд ТӨРӨӨС ТЭТГЭЛЭГ АВААД АМЬСГАЛЖ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ….

Avatar

Нэргүй 2025-01-16 202.70.43.34

TV асаахаар Билгээний бүтэлгүй бараан сөрөг хар яриа, ФМ асаахаар цаг нөхцөөсөн дэмий чалчаа яриа, бүх мэдээллийн хэрэгсэлээр туж СӨРӨГ, БҮТЭЛГҮЙ БАРААН ХАР МУУ ҮГ ЯРИАТАЙ Мэдээнүүд хөврөөстэй…Монголчууд доор, дээргүй ам уралдан аль бүхний Муу, Муухайг, Бузар булаг гайхан Муулахаас цаашгүй……….ЗӨВ ЯРЬДАГ, АЖИЛЛАДАГ, ХӨДӨРЛӨӨД АСУУДЛАА ШИЙДДЭГ юм гэж алгооооо….Хэдэн жил ингэж дээр, дооргүй ХУДЛАА ЯРЬЦГААЖ СУУХЫН БҮҮ МЭД

Avatar

Нэргүй 2025-01-16 162.19.249.248

ЗА АМАЛСНААРАА ИД ШИДИЙГ АРД ТҮМЭНДЭЭ ХАРУУЛААРАЙ МӨН ЦАГААН СУВАРГАА УЛСДАА ӨГӨӨРЭЙ АРД ТҮМЭН НЭХЭЛ ХАТУУШҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж