Нанкай хотгорт газар хөдлөх магадлалыг 80 хувь болгон нэмэгдүүлэв

Нанкай хотгорт газар хөдлөх магадлалыг 80 хувь болгон нэмэгдүүлэв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Нанкай хотгорт газар хөдлөх магадлалыг 80 хувь болгон нэмэгдүүлэв

Японы засгийн газрын Газар хөдлөлтийн судалгааны хороо ойрын 30 жил Нанкай хотгорт хүчтэй газар хөдлөлт болох магадлалыг 70 хувь гэж өмнө нь таамагласан билээ. Тэгвэл саяхан энэ хувийг 80 болгон өөрчилжээ. Тус хорооноос мэдээлснээр Японы төвөөс баруун өмнөд хэсэгт орших Номхон далайн эргийн Нанкай хотгорын дагуу 8-9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж магадгүй юм.

Японы баруун өмнөд хэсэгт орших Мияазаки мужийн ойролцоо Даваа гаригт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Мөн өнгөрсөн наймдугаар сард тус бүс нутагт хүчтэй газар хөдөлсөн.

Нанкай хотгор орчимд газар хөдлөх магадлалыг 2013 оноос эхлэн тооцоолжээ. Тухайн үед мега газар хөдлөлтийн магадлал 60-70 хувь гэж байв. Энэ магадлал 2014 онд 70, 2018 онд 70-80 хувь гэж өссөн.

Даваа гаригт болсон газар хөдлөлтийн үеэр Мияазаки хотод 20 сантиметр, Кочид 10 сантиметрийн цунамийн давалгаа ажиглагджээ. Иймээс Японы цаг уурын агентлаг цунамийн зөвлөмж гаргасан ч үүнийгээ оройн 23:50 цагийн орчимд цуцалсан байна. Киотогийн их сургуулийн газар хөдлөлтийн шинжээчийн хэлснээр тухайн газар хөдлөлтийн голомт нь тектоник хавтангийн уулзвар цэгт байж магадгүй гэлээ. Наймдугаар сард болсон газар хөдлөлтөөс үлдсэн хагарсан хэсэг Даваа гаригт дахин хөдөлсөн байж магадгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zuun ereg!!! 16 минутын өмнө 43.242.242.57

zuun ereg shuu !!!

Avatar

Нэргүй 42 минутын өмнө 139.5.216.211

Нанкай хотгор гэнэ үү??? Мөн орчуулав аа ккк. Наана чинь ямар ч хотгор газар байдаггүй юм. Евразийн тектоник хавтан, Филиппины тектоник хавтангуудын уулзвар хэсгийг тэгэж нэрлэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж