Жагсахдаа бусдын эрх зөрчихгүй байхыг сануулав

Жагсахдаа бусдын эрх зөрчихгүй байхыг сануулав

Жагсахдаа бусдын эрх зөрчихгүй байхыг сануулав

Энэ сарын 11-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тэгвэл уг үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл хийлээ.


ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:

“Нэгдүгээр сарын 7-ны өдөр Эрх чөлөөний эвсэл намаас Сүхбаатар дүүргийн Засаг даргад жагсаал, цуглаан хийх талаар албан бичиг хүргүүлсэн. Уг жагсаалыг холбогдох газар бүртгэж авсан. Ингэснээр энэ сарын 11-ний Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулагдсан. Тус өдрөөс хойш жагсаал цуглаантай холбоотой 13 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй долоо, зөрчлийн шинжтэй зургаан гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Жагсаалын үеэр хууль бус үйлдлүүд гарсан. Тухайлбал, иргэдийн хөрөнгийг устгаж гэмтээсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан буюу төрийн тусгай албан хаагчийн биед халдсан. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан. Тиймээс прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Нийтийн хэв журам зөрчсөн. Тухайлбал, Сүхбаатарын талбай болон Төв шуудангийн дөрвөн замын уулзварын замын хөдөлгөөнийг хаасан. Мөн зүй бус үйлдлүүд гаргасан. Энэ мэт бүх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.”

Монгол Улсын үндсэн хуульд зааснаар, иргэд өөрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдын эрхийг зөрчиж болохгүй. Тэнд яаралтай эмнэлэгт үзүүлэх, өөр нэн яаралтай ажилтай явж буй олон хүн бий. Тиймээс хэрвээ жагсаал, цуглаан зохион байгуулахаар больол бусдын эрхийг хүндэлж үзэл бодлоо илэрхийлэхийг анхааруулав. Хэрэв бусдын эрхийг зөрчвөл хууль бус үйлдэл Цагдаагийн байгууллагаас  сануулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.177.17

Цагдаа бүгдийг хольж хутгаад нэг болгож базаад байх юм! Жагсаал санаачлан зохион байгуулсан “Эрх чөлөөний эвсэл” намын хүмүүс зөрчил гаргаагүй, харин өдөөн турхирах, үймүүлэх, саармагжуулан гутаах зорилготой гэмт этгээдүүдийн үйлдлийг ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй! Ж: Төв шуудангийн өмнөх уулзварын хөдөлгөөнийг олон цаг хаасан хүмүүс бол уг жагсаал зохион байгуулсан намын хүмүүс биш, огт хөндлөнгийн үймүүлэгч нар байсан шүү! Цагдаа нар тэдгээр үймүүлэгч нараас жагсаалыг хамгаалах ёстой!!!

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.131.227.134

1/ Жагсаалын үеээр бусдын нүүр рүү цагаан нунтаг цацаж, бусдын эрхэнд халдсан этгээдийг шалга. Цагаан нунтаг нь ямар бодис байсныг тогтоо. 2/ Жагсаалын дундуур сэмхэн өөр улсын далбаа оруулж ирж, давхцуулж жагсаал хийж, өдөөн турхирч, мөргөлдөөн үүсгэх гэж байсан, зураг авалт хийнгүүтээ гараад явсан хэсэг этгээдийг шалга. 3/ Жагсаал дээр нэгэн эмэгтэйг бүлэглэн зодож, хүчээр унагаж, чирч талбайгаас гаргасан этгээдүүдийг шалга. Энэ чинь эргүүгийн гэмт хэрэг. Үйлдлүүд нь дүрс бичлэгтэй нотолгоотой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж