Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.16/ товлогдсон. Гэвч шүүгч хэргийн материалтай танилцана гэх шалтгаанаар шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшиллоо.
Өмнө нь хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 19-нд хаалттай хийхээр товлосон ч гурван удаа хойшлогдсон.
Уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".
Нэргүй 2025-01-16 66.181.161.182
Эх орноосоо урвана гээд байгаа юм. Бурхан минь, энэ талын хууль тогтоомж бараг социализмын үеийн найруулгаараа яваа даа, хөөрхий, х****л байгаарай. Хүний үрийг яаж хилсдүүлж, хуучин хуулийн заалт барьчихаад, тэрнийгээ яаж мушгин хэрэглэж байгаа бол доо. Яг л Нямдоржийн заавраар.
Нэргүй 2025-01-16 139.5.219.43
ANUSDI SEKSEER VANXANDI80955877
Зочин 2025-01-16 66.181.176.152
Энэ лам тагнуулын ажиллагаанд оролцсон гэхэд надад л лав эргэлзэх зүйл алга. Тэгж чадах л нэгэн. Харин шүүх хурлаа дахин дахин хойшлуулж буй нь ламыгаа сугалж авах аргаа хайж буйнх бизээ.
Нэргүй 2025-01-16 66.181.161.182
Иргэн хүн тагнуул хийнэ гэдэг яг ямар агуулгатай вэ? Энэ хэнээс мэдээлэл авах вэ? Социализмын үеийн Зөвлөлтийн байлдаантай киноны сэтгэлгээнээсээ хоромхон ч гэсэн салаач. Энэ ламтан ядахдаа Гандан хийдийн нэг нярав нь ч болтугай байсан бол өөр хэрэг. Энэ нийтийн албан тушаалд нэг ч өдөр ажиллаагүй хүн шүү дээ. Түүнд улсын нууц гэж ямар нохой нь байх юм бэ?
Нэргүй 2025-01-16 202.131.225.242
70 аад онд нэг халамцуу өвгөн автобусанд орж ирээд кондуктортой хэл ам хийгээд бүр уур нь хүрсэн ч юм байх угийн хэлмийн доломгий өвгөн ч байсан юм байх "Төв хороонд цэдэнбал, төв театрт түмэндэмбэрэл, төв цэнгэлдэхэд баянмөнх гурав даналзаз байхад би энэ муу автобусанд чинь даналзахад яадаг юм" гэж байсан юм гэнэ билээ. Түүн шиг одоо төрийн ордонд амарбаясгалан оюун-эрдэнэ хотын захиргаанд нямбаатартангууд таналзаж байхад хятадын тагнуулууд монголд даналзахаас яахав дээ.
Нэргүй 2025-01-16 202.131.225.242
монгол төр хятадын тагнуулуудад ял өгч чадахгүй л дээ. ялангуяа уих д амарбаясгалан зг оюук нийслэлд нямба байгаа цагт урд айл монголд хүчтэй нөлөөтэй бүр даам байх болно.