Хошорюү С.Бямбасүрэн ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Хошорюү С.Бямбасүрэн ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Хошорюү С.Бямбасүрэн ганц ч унаагүй башёг тэргүүлж байна

Мэргэжлийн сүмогийн Хацү башё Токио хотын алдарт Рёогокү Кокүгикан ордонд үргэлжилж байна. Башёгийн дөрөв дэх өдөр буюу өчигдөр/2025.01.15/ сонирхолтой барилдаанууд боллоо. Бэртлээсээ эргэн ирсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг тааруу эхлүүлэв. Тэрбээр өчигдөр Тобизарүд өвдөг шороодож, хоёр даваа, хоёр унаатай болжээ.

Тэгвэл озэки Хошорюү С.Бямбасүрэн хүссэн эхлэлээ тавьж, дөрвөн даваа, ганц ч унаагүй башёг тэргүүлж байна. Түүний хувьд өчигдөр Таканошог давсан аж. Хэрэв тэрбээр энэ башёд түрүүлвэл ёкозүна цол хүртэх учиртай. Түүний адилаар ёкозүна цол горьдож буй озэки Котозакүра харин ганц даваа, гурван унаатайгаар сүүл мушгиж байна. Түүнийг өчигдөр Киришима Б.Лхагвасүрэн давж, энэ оны анхны даваагаа авчээ.

Киришима Б.Лхагвасүрэн башё бүрт сайн барилдаж, эргэн озэки цолоо авч, ёкозүна цолны ярианд багтах ёстой билээ.

Хошорюүгийн адилаар Чиёошома Г.Мөнхсайхан болон Тамаваши Б.Мөнх-Оргил нар мөн унаагүй явна. Чиёошома өчигдөр Эндог давсан бол Тамаваши Такэрүфүжиг дийлж, тус бүр дөрөв дэх даваагаа авчээ.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Ошома П.Дэлгэрбаяр Митакэүмиг, Онокацү Б.Чойжилсүрэн Мидорифүжиг тус тус давжээ. Харин Тамашохо Э.Энхманлай өвдөг шороодсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-16 103.71.100.166

Ёкозуна …………. Бямбасүрэн Ёкозуна болтугай.

Avatar

Hud hud 2025-01-16 103.87.255.177

Manai hun dandaa tegdiin tegeed 8 dahi odroos unaad eheldeg

Avatar

Нэргүй 2025-01-16 43.242.242.59

Цагаан хэл ам болчих вий дээ. Ялдаж 10 хоног барилдсаны дараа түрүүлэх тухай ярьж болно. Одоохондоо эрт байна. Хоошорю Бямбасүрэн маань том цолтой бөхтэй сайн барилддаг мөртлөө жижиг биетэй сумоч нартай жаахан тааруухан барилддаг. Түүн дээрээ анхаарч хий багатай барилдах юм бол түрүүлэх боломж байна. Амжилт хүсье

Avatar

Зочин 2025-01-16 202.126.90.85

Дөнгөж 5 дахь өдөртөө явж байхад ганц ч унаагүй энэ тэр ч гэх шиг сүртэй ш дээ, одоо монгол сумоч энэ тэр гэсэн хоосон хийрхэлээ больмоор, хүний юманд эзэн суух гэж зүтгэх хэрэг юун

Avatar

Өвгөн Балдан 2025-01-16 139.5.219.33

Хошорю Бямбасүрэндээ амжилт хүсье. 15 даваарай монголчуудын хүсэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж