Юн Сук Ёл: Цэргийн онц байдал зарлах нь гэмт хэрэг биш

Юн Сук Ёл: Цэргийн онц байдал зарлах нь гэмт хэрэг биш

Юн Сук Ёл: Цэргийн онц байдал зарлах нь гэмт хэрэг биш

Цэргийн онц байдал зарлаж, улс оронд тогтворгүй байдал үүсгэснийх нь төлөө Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг өчигдөр /2025.01.15/ баривчилсан билээ. Түүнийг баривчилсан даруйдаа Сөүлээс өмнө зүгт орших Гвачон дахь Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газрын оффист 10 гаруй цаг байцаалт авчээ.

Харин өнөөдөр түүнийг 14:00 цагаас эхлэн байцаах аж. Байцаалтыг өглөөгүүр товлосон байсан боловч Юн Сук Ёл эрүүл мэндийн шалтгаанаар цагийг хойшлуулсан гэж Өндөр албан тушаалтнуудын авлигатай тэмцэх газар мэдэгдлээ.

Юн Сук Ёлын өмгөөлөгч Юн Гап Гюн хэлэхдээ "Ерөнхийлөгчийн бие муу байгаа. Өчигдөр тэр өөрийн байр сууриа бүрэн тайлбарласан тул өөр байцаалгаад байх зүйл үгүй" гэжээ. Түүнчлэн Юныг цагдан хорих шийдвэр нь хууль ёсны эсэхийг шалгах хүсэлтийг түүний өмгөөлөгчид гаргажээ.

Юн Лхагва гаригт хоригдсоныхоо дараа өөрийн гараар бичсэн захидалдаа "цэргийн онц байдал зарлах нь гэмт хэрэг биш" гэжээ. Энэ захидлынхаа зургийг тэр цахим хуудсандаа нийтлээд, "Цэргийн онц байдал бол гэмт хэрэг биш. Энэ бол үндэсний хямралыг даван туулах хүрээнд ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй үйлдэл" гэжээ. Цэргийн онц байдлын тунхаглалыг бослоготой адилтгаж буйг үнэхээр утгагүй гэж Юн үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-16 174.94.61.123

Өмнөд Солонгос нэг л өнгө мөнгөний болчихоод байгаа, би энэ xүний талд байгаа одоо засаx болсон xамгийн гол нь залуучууд нь үзэл бодолгүй болж эxлэсэн аюул

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.177.17

Юн Сук Ёл БНСУ-ын Ерөнхий прокурор байсан хүн шдээ!! Ямар үйлдэл гэмт хэрэг болдог, болдоггүйг хэнээс ч илүү мэдэх ёстой хүн!!!

Avatar

Нэргүй 2025-01-16 139.5.219.43

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-01-16 202.131.234.123

энийг очоод алчихаач

Avatar

Нэргүй 2025-01-16 66.181.160.19

bullshit

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж