Хамгийн муу ярилцлага

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хамгийн муу ярилцлага

Ажилд орж чадахгүй байх  шалтгааныг хүний нөөцийн мэргэжилтнүүд ийнхүү тайлбарлаж байна.  Хэрэв та доорх хүмүүсийн нэг бол ажил олгогч нар тан руу хэзээ ч залгахгүй. 

"Миний авсан  ярилцлагуудаас хамгийн аймшигтай нь хувцас гэхээр юм бараг өмсөөгүй нэг эмэгтэйтэй хийсэн ярилцлага байсан юм. Бүсгүй  бага зэрэг санаа зовсон шинжтэй байсан ч түүнийг суух үед богино банзал доороос дотуур өмд харагдаад ярилцлагыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгосон.”  
Сара, ТВ-ийн продусер

"Утсаар ярьсан яриа нь яг л хэрэгтэй хүн мэт санагдсан нэг хүнийг би ярилцлаганд дуудсан юм. Гэхдээ тэр уулзахаар ирэх үедээ ээжийгээ авчирсан байв.  Бид гурвын ярилцлагыг шилэн цонхны цаанаас харж байсан ажлынхан арайхийн инээдээ барьж байлаа.  Ажил хайж ирсэн эмэгтэй боломжийн мэт санагдсан ч ээж нь түүний өмнөөс шийдвэр гаргадаг нь огт таалагдаагүй юм. Түүнд юу хийхийг нь заах гэж өдөр болгон ирэх ээж нь бидэнд хэрэггүй  шүү дээ.
Мария,  загвар зохион бүтээгч

"Дөнгөж сургуулиа төгссөн нэгэн өөрийгөө бидэнд хэр зүтгэлтэй гэдгээ харуулах гэж  “ Би маш сайн ажиллаж чадна. Би жилийн дотор л таны ажлыг хийдэг болно” гэж хэлсэн юм. Би ирэх жил  ажилгүй болохыг хүсээгүй учираас түүн рүү утасдаагүй. “
Жессика, үл хөдлөх хөрөнгийн зууч

"Нэг удаа үүргэвч үүрсэн залуу ярилцлаганд орохоор ирсэн юм. Тэр сандал дээр суумагцаа л тайлбар тавьж, үүргэвчнээсээ хачиртай талх гаргаж ирээд идэж эхэлсэн. Дараа нь савтай ус гаргаж ирээд миний өмнөөс харж байгаад үдийн цайгаа уучихлаа. Би түүнээс учрыг нь асуухад тэрбээр”  Би үдийн цайгаа ууж амжаагүй юм. Та асуултаа асуу. Би цайгаа уунгаа таныг сонсч байна” гэсэн юм даа.”    
Жейл, хүний нөөцийн мэргэжилтэн

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж