Нийслэлд 2030 он гэхэд метро, дүүжин тээвэр, LRT, BRT, тойрог хурдны зам, туулын хурдны замын төслүүдийг ашиглалтад оруулах зорилт тавьсан. Тэгвэл энэ төслүүд заасан хугацаанд бүгд хэрэгжиж чадах эсэх талаар төсөл хэрэгжүүлэгчид өнөөдөр /2025.01.16/ мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс, төслүүдийг хэрэгжүүлэх он цагийн дагуу судалгаа, шинжилгээ, тооцоолол, ажлуудыг хийж бэлтгэл ажлуудыг хангаж байгаа.
Дүүжин тээвэртэй холбогдох судалгааг хийж, шаардлагатай техник хэрэгслийг татан авах талаар холбогдох улс орнуудын нийлүүлэгчидтэй уулзсан. Үнэ ханш болон зээлийн тухайд Монголын талд ашигтай байхаар харж байгаа. Дүүжин тээврээр зорчих зах зээлийн үнийн тооцооллыг хийгээд үзэхэд 1500 төгрөг байна. Гэхдээ 2600 төгрөгөөр тарифыг тогтоож байж бизнесийн ашиг, алдагдлаа нөхөөд явах боломжтой. Одоогоор дүүжин тээврээр зорчих үнэ эцэслэгдээгүй. Улирал тутамд л бид ТЭЗҮ дээрээ анализ хийж, үнийн хэлбэлзлийг тооцоолж байгаа. Эцсийн дүндээ бол байж болох хамгийн хямд үнээр л иргэд зорчих боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь иргэн бүр суух боломжтой, төлж чадах тарифыг л тогтооно.
Харин туулын хурдны замын тухайд инженерийн шийдлийн хувьд авч үзвэл хоёр жилийн хугацаанд барих боломжтой. Тус замын байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл судалгаагаар харагдана. Голын голдирол, одоо байгаа ногоон байгууламж, ойр орчинд нь амьдарч байгаа ан амьтны нүүдэл гэхчлэн олон асуудал бий. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч ажиллаж байгаа. Ажлын хэсэгт төлөөллүүд орж, чиглэл бүрийн асуудлыг авч хэлэлцэж байгаа.
Одоо бид хэрэгжиж байгаа төслүүдийнхээ явцыг иргэд олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс ipiu.mn сайтад дэлгэрэнгүй харуулахаар төлөвлөж байгаа. 14 хоногийн дараа хөгжүүлэлт дуусах учраас хүссэн иргэд төслүүдийн ерөнхий мэдээллийг орж харах боломжтой.
Тус цахим хуудсаар иргэд төслийн мэдээлэл, худалдан авах ажлын явц, хэрэгжилт эхэлсэн эсэх гээд бүх мэдээллийг авч болно гэлээ.
ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ ЭХНИЙ ЗУРГААН САР ЗОРЧИГЧГҮЙ ТУРШИНА
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүүжин тээврийн явцын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө "Дүүжин тээврийн төсөл үргэлжилж байгаа. Энэ 2018 онд эхэлсэн төсөл. Энэ төслийн тоног төхөөрөмж нь Франц улсынх байх ёстой. Тоног төхөөрөмжүүд эхнээсээ Замын-Үүдийн боомтоор орж ирж байгаа. Ирэх оны зургадугаар сард үндсэн цамхаг, кабенаа угсрах ажлаа хийж дуусна.
Энэ дүрмээрээ бол угсралт хийснээс хойш бүтэн зургаан сар, зорчигч суулгалгүй туршилтын тээвэрлэлт хийх ёстой.
Бид энэ цаг хугацааг нь наашлуулж, ирэх оны есдүгээр сарын 1-нээс өмнө Улсын комисс хүлээж авах шаардлагыг тавьж байгаа. Нийслэлийн зүгээс зөвшилцөх бүх ажлаа хийж дуусгасан. Одоо газар чөлөөлөлтийн ажил "Хархорин" худалдааны төвийн баруун талд байдаг "Барс-2″ худалдааны төвийн зарим хэсгийг буулгана. Мөн хажуугийн нэг объектыг буулгана. Бид өмчлөгч иргэдтэй тохиролцсон байгаа. Яармагийн зам дээр оргил ачааллын үед 90-95 мянган машин зорчиж байна. Энэ том урсгалыг сааруулах зорилготойгоор энэ төслийг хийж байгаа" гэж байсан юм.
Нэргүй 2025-01-16 43.242.242.247
автобусны 500 төгрөгөө дийлэхгүй бүр 1000 төгрөг болоод байхад бас юун дүүжин тээвэр 1500 төг өөс 2600 төг вэ? бүтэн сар ажилладаг иргэн нэг удаагийн ирж очих мөнгөн дүн нь 156000 төг болж өссөн дүн харагдаж байна бүр дамжиж явдаг бол 200000 элбэг хүрэх болоод байна .Хоёр дамжаад ажилдаа явахад сард 30000 аар л явдаг .хэн суух юм бэ? Таксинаас үнэнтэй байна хотын даргаа баян тарган танд бага зоос ядуу ард бидэнд их мөнгө шүү дээ? татвараа багасгаад цалингаа нэмэх л хэрэгтэй байна даа.
Нэргүй 2025-01-16 86.48.13.105
Хотын дарга байнга энэ тээврээр ажилдаа ирж очно шүү!
Баатар 2025-01-16 66.181.186.180
Энэ тээвэр чинь олигтой юм болохгүй олон хүн алж ч мэднэ наадуул чинь мөнгө угаах арга хэрэгсэл ч байж болох мөн мөнгөтэй жуулчинд мөнгөтэй улсуудад зориулагдсан байж мэдэх
зочин 2025-01-16 66.181.186.81
Манайд, бүх зүйл болдоггүй тийм хэцүү орон, Уг нь дүүжин гүүр улс орон бүрт газар сайгүй л ажиллаж байна, Тамирчид хүмүүсийг уулын оройд гаргахад үүнийг өргөн ашиглаж байна Москвад л гэхэд хүмүүсийг москва гол дээгүүр дүүжин гүрээр зөөж л харгадана Нэгэнт манайд энэ асуудал шийдээд тоног төхөөрөмж нь ирж байгаа бол байгуул ажиллуул, Туршаад үз, Аливаа юманд сайн ч муу ч тал бий,
Нэргүй 2025-01-16 103.212.119.135
Эрүүл ухаантай бол олон хүн суухгүй… Спорт, жуулчинд л байдаг эд шиг санагдана… Нийтийн тээвэрт гээд…хачиг юм сэтгэх юм…
Зочин 2025-01-16 139.5.216.210
дүүжин тээврийг нийтийн тээвэрт ашиглана гээд байгааг ойлгодоггүй юм, ер гаднын улс орнуудад ийм туршлага байдаг юм уу, үнэхээр нийтийн тээврийг сайжруулж, түгжрэлийг бууруулах гэж байгаа бол их багтаамжтай тээврийн хэрэгсэлээсээ л эхэлмээр санагдах юм, агаарт дүүжлээстэй хэдэн кабинд хичнээхэн хүн суух вэ дээ
Нэргүй 2025-01-16 158.59.146.30
deesh devshsen nohoin jogorhoi
Нэргүй 2025-01-16 66.181.183.191
МАНАЙ УЛААНБААТАР ХОТОД МААНЬ ТРАМВАЙ ЗААВАЛ ХЭРЭГТЭЙ БАЯНХОШУУ ДОЛООНБУУДАЛ ГЭЭД МЕТРОНООС БУУГААД ТРАМВАЙД СУУХААР ТООЦВОЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ШИЙДЭЛ ДЭЭ МАНАЙД ТРАМВАЙ ИХ ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШУУ
батаа 2025-01-16 66.181.189.251
Хэзээ бүтэх нь толоройгүй, 2018 оноос эхлээд явж бгаа гэх юм, хэзээ вэ Даргаа?
Нэргүй 2025-01-16 66.181.180.70
яахав сайнаар бодоод энэ нэг юм нь хэдэн жилийн дараа баригдлаа гэхэд өвөл нь тас хөлдөөд ажилку, хавар намар нь хүчтэй салхинад савчаад бас ажилку, зуны 3 сар л ажиллавал их юм даа
Нэргүй 2025-01-16 178.174.229.45
JINHENE ERGUU HUMUUS DEE MANAI ENE ARDIIN NAMIIN DARGA NAR YAJ IIM YUM SANAAND N ORDOG BNAAA . UUR ULS OROND BOL ALI HEZEE BUUDAN ALSAN BGAAA
A 2025-01-16 103.87.255.77
Huuhdiin park boloh ni dee. Alsiin haragchid suugaad bjdee
ок 2025-01-16 86.85.55.114
Зүгээрээ. Нэг учиргүй хор уршиггүй хааяа нэг хэрэглэчихмээр л юм хийж байгаа юм бн. Оргүйгээс охинтой.
Нэргүй 2025-01-16 66.181.177.17
хөшигийн хөндийн хурдны замд хүрэх Яармагийн замыг сэлүүхэн чөлөөтэй байлгах ёстой байтал Яармагт ямар ч тооцоогүй баахан орон сууцны хороолол бариад битүү шавчихсан, хотын төвөөс Хөшийгийн хөндийн хурдны замд хүрэхийн тулд Яармагийн түгжрэлд олон цагт гацах ёстой болоод байна!!! Хөшийгийн хөндийн хурдны зам ингээд хэнэд ч хэрэггүй зам болж хувирлаа!!! Чёрт гэж!!!!
Нэргүй 2025-01-16 59.153.115.174
Дүүжин тээвэр бол аливаа улсын нийтийн тээврийн асуудалд нээх ач холбогдол байхгүй.Аялал жуулчлал дэмжсэн тийм л хэрэгслэл.
ӨНӨӨДӨР ЮУ БОЛЖ БНА ??? 2025-01-16 104.28.68.89
ОДОО ДЭЛХИЙ НИСДЭГ ТЕХНИКЭЭР Л ЗЭВСЭГЛЭЖ БНА ! ДРОНН НИСДЭГ МАШИН ГЭЭД БҮГД АГААРААР ЯВДАГ БОЛНО ! ТЭГЭХЭД МАНАЙХАН АГААРЫН ЗАМАА ХААГААД Л ЭХЭЛЖ БНА !
Нэргүй 2025-01-16 202.131.234.123
бүүр хэрэггүй юм байна. үхлээ төлбөрөөр төлж авдаг баячууд биш шүү
Нэргүй 2025-01-16 103.242.47.254
Дарга нарын үлгэр жаргахгүй ээ, газрын тосны үйлдвэр төсөв нь хэтэрээд талийсан, ашиглалтад орлоо гэхэд боловсруулах нефт байхгүй зардалаа нөхөхгүй, метро баригдахгүй ээ дууслаа гэхэд архичдын үүр үерийн ус цутгах нүх болно, дүүжин тээвэр бас үлгэрээ олон жил үргэлжилж байна дууслаа гэхэд тог цахилгаан нь таг зогсооно архичид нисэж үхдэг нэг гай нэмэгдэнэ
ИРгэн Z 2025-01-16 202.21.104.2
Ядаргаатайм бээ? Энэ нэг дүүжин тээвэр гэж хөгийн инээдтэй юманд асар их мөнгө урсгалаа. Судалж бн, ТЭЗҮ хийж бн, ярилцаж бн гэсээр 5-6 жил боллоо. Ямар юмных нь бизнесийн ашиг, үнэ тариф яриад байгаам бээ? Ер нь бол нийтийн зориулалттай дэд бүтцийн тарифыг тооцохдоо зөвхөн тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин, ашиглалтын зардлыг тооцно уу гэхээс хөрөнгө оруулалт нөхөх тухай асуудал ярихгүйшд малнууд аа! Учир нь татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн гэсэн үг! Төсвийн мөнгө гэдэг бол ард түмний мөнгө.
зочин 2025-01-16 66.181.181.146
Суухаас айж байнөө
Нэргүй 2025-01-16 202.126.91.88
бас нэг 5-р станц. Гурав дөрвөн жил ярьж олон хүнийг мөнгөжүүлсэн цаашдаа хэдэн жил цөөн хэдэн хүнийг баяжуулах цаасан уурхай.. ха..хаааа
Нэргүй 2025-01-16 103.57.93.55
баахан согтуу л******д нисжж үхнээ
Зочин 2025-01-16 202.126.91.193
Түгжрэл буурахад ямарч нөлөө үзүүлдж чадахгүй энэ дүүжин тээвэр хэнд хэрэггүй. Ажил хийж байгаа харагдах гэсэн Монголын поп дарга нарт л хэрэгтэй байх. Хэрэггүй зүйл нийлүүлж байгаа гадныхан бас дотороо инээгээд харж байгаа. Ха ха. Түгжрэл бууруулах молиго уу эсвэл …
Нэргүй 2025-01-16 66.181.189.234
chi tvgjireendee chatcaga aldaad baij bai,.
Нэргүй 2025-01-16 202.179.18.241
ehleed hutsalgui duujin teeveree ashiglaltad oruulaad hutsaach
Нэргүй 2025-01-16 66.181.180.70
байжы эхлээд тэзү мэзү, урьдчилгаа нтрийг нь хухайтал нь идэж уугаадхы, үлдсэнээр нь нэг шон барина
Нэргүй 2025-01-16 66.181.190.248
хаана ч байхгүй, хийсвэр юмны үнэ бичээд байхын
Нэргүй 2025-01-16 66.181.187.106
Битгий гуцаад байгаачээ лалараа