Гүржийн сөрөг хүчний удирдагч халдлагад өртжээ

Гүржийн сөрөг хүчний удирдагч халдлагад өртжээ

Гүржийн сөрөг хүчний удирдагч халдлагад өртжээ

Гүржийн ерөнхий сайд асан бөгөөд сөрөг хүчний удирдагч Жоржиа Гахариа эрх баригч намын нэгэн гишүүний халдлагад өртсөний улмаас эмнэлэгт хүргэгджээ. Хар тэнгисийн эрэг дэх Батуми хотын нэгэн зочид буудалд болсон уг хэргийн улмаас Гахариа хамраа хугалсан гэж намын нөхөд нь мэдэгдсэн байна. Мөн эрх баригч нам зохион байгуулалттайгаар сөрөг хүчний гишүүд рүү халдаж байна гэж буруутгажээ.

Өнгөрсөн аравдугаар сард Гүрж улсад болсон сонгуулиас хойш өмнөд Кавказын бүс нутагт улс төрийн үймээн самуун гарч, сөрөг хүчин болон жагсагчид эрх баригч намыг эсэргүүцэх болсон. Тодруулбал, тус улсын эрх баригч Гүржийн мөрөөдөл нам дахин ялалт байгуулж, Европын Холбоонд элсэх явдлыг 2028 он хүртэл хойшлуулсан нь эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн. Эл цагаас хойш Гүржид орой бүр жагсаал гарах болсон төдийгүй Лхагва гаригт олон зуун компани ажил хаялт зарласан юм.

Батуми дахь Шератон зочид буудлын үүдний танхимд Мягмар гаригийн орой болсон хэргийн дүрс бичлэгийг үзвэл Гахариаг хэсэг бүлэг хүмүүс шалан дээр хүчээр суулгаж буйг харна. Уг бичлэг цацагдсанаас нэг хоногийн дараа Гахариа цахим хуудсаараа дамжуулан биеийн байдал нь тогтвортой байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэсэн хэдий ч тус улсын сөрөг хүчин, Европын холбооны эрх баригчид уг хэргийг хүчтэй шүүмжилж байна. Европын комиссын хэвлэлийн төлөөлөгч Анитта Хиппер хэлэхдээ, "Гүржийн мөрөөдлийн улстөрчид харгис хэрцгий халдлагад холбоотой гэдэг нь цочирдмоор зүйл. Ямар ч ардчилсан улсад хүчирхийлэл, шийтгэл байж болохгүй" гэсэн юм.

Олны шүүмжлэл ид оргилж, Гүржийн мөрөөдөл намын тэргүүн намын нэр нүүрэндээ хир халдаахыг хүссэнгүй. Тэрбээр Гахариа маргааныг эхлүүлсэн гол буруутан гэж мэдэгджээ. Гэвч өнгөрсөн хугацаанд Оросын талыг баримтлагч Гүржийн мөрөөдөл нам тайван жагсаалыг хүчээр тараах гэсэн оролдлогоосоо болж асуудлыг хурцатган, олон мянган жирийн иргэн, сэтгүүлчийг хорьж цагдуулсан. Улмаар Гахариад тохиолдсон явдалд түүнийг буруутгасан өөх хүн байсангүй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж