Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг эцэслэлээ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг эцэслэлээ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг эцэслэлээ

Израиль, Хамасын талууд Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийг эцэслэн баталж чадлаа. Ийнхүү 15 сар үргэлжилсэн дайн дуусгавар болох цаг дөхсөн тул ард иргэд гудамж талбайд гарч, баяраа тэмдэглэж эхэлжээ. Хэлэлцээрийг Израилийн сайд нарын танхим эцэслэн баталсны дараа энэ сарын 19 буюу Ням гаригаас эхлэн хүчин төгөлдөр болно.

Хэлэлцээрийн бусад нарийн нөхцлүүдийг одоо ч хэлэлцсээр байгааг Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Мөн тэрбээр хэлэлцээрийг дэмжин ажилласан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд талархал илэрхийлэв. Тэгвэл Хамасын удирдагч Халил аль-Хайя энэхүү хэлэлцээрийг палестинчуудын тэсвэр тэвчээрийн үр дүн гэж мэдэгджээ.

2023 оны аравдугаар сарын 7-нд дайн эхэлснээс хойш Газын зурваст 46700 гаруй хүн амиа алдав. Бүс нутгийн 2.3 сая хүн амын дийлэнх нь орон гэрээ орхин дүрвэжээ.

Израилийн мэдэгдэж буйгаар 94 хүн Хамасын барьцаанд байгаа аж. Тэдний 34-ийг нь нас барсан гэж үзэж байна.

Гал зогсоох хэлэлцээр эхэлмэгц Израилийн цэргүүд Газын хүн ам шигүү суурьшсан бүс нутгуудаас ухран гарч, дүрвэсэн палестинчуудад орон гэртээ буцаж ирэх боломж олгоно. Мөн өдөр бүр хэдэн зуун тусламжийн ачааны машиныг нутаг дэвсгэрт нэвтрүүлнэ. Энэ шатанд 33 барьцааны хүнийг суллана. Хэлэлцээрийн хоёр дахь шат 16 дахь өдрөөс эхлэх ба энэ үед үлдсэн барьцааны хүмүүсийг суллах юм. Цаашилбал, энэ шатанд Израилийн цэргүүд нутаг дэвсгэрийг бүрэн орхиж, тогтвортой тайван байдлыг эргүүлэн авчирна.

Хэлэлцээрийн гурав дахь шат буюу эцсийн шатанд барьцааны хүмүүсийн цогцсыг эргүүлэн өгч, Газын зурвасыг сэргээн босгож эхэлнэ. Энэ ажилд маш олон жил шаардагдах нь дамжиггүй.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-16 37.169.116.94

Муу бүхний ард дандаа иванууд байх юм даа.Оросыг дагаад хөгжсөн нэг улс байдаггүй.Харин оросоос салж чадсан нь хөгжин дэвшдэг.

Avatar

Харамсалтай байна. 2025-01-16 192.82.92.204

Оросын ятгалгаар муурын сүүлээр оролдож байж ХАМАС 46,000 энгийн номхон иргэдийн амь насыг егүүтгэж, 2,3 сая иргэнийг орон гэрээс дайжуулж, хот сууринг бүхэлдээ сүйтгүүлж өөрснөө бүрэн сүйрч эцэст нь аргагүй эрхэнд амь бултарч гал зогсоож байна. ХАМАС-ыг палестины засгаас зайлуулвал таарна, өмнө Ясир Арапат амьд байхад палестинчүүд бас гэж эрх чөлөө, эв нэгдэлтэй байсан, харамсалтай юмдаа.

Avatar

Өвгөн 2025-01-16 192.82.65.103

мулгуу исламистууд үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэгчээр юм хийсэн улс, турсагаа хуулуулаад дууслаа, хохин ээ

Avatar

зочин 2025-01-16 202.126.91.6

Трампын л ач шдээ …Хэд хоногийн өмнө Трамп Хамасчуудад " Хэлэлцээрээ хурдан дуусгаарай. Тэгэхгүй бол би очоод ясыг чинь хэмхчээд өгнө шүү !.." гэж анхааруулсан . Тэгээл ХАМАСчууд хульхи нь бууж л дэ .. Анхнаасаа л савсаганах хэрэггүй байж ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж