Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын автомашины зам дагуу шахмал түлш, шуудайлсан мод зарах цэг тав алхаад байх ажээ. Идэр есийн хүйтэн эхэлсэн энэ үед иргэдийн хамгийн чухал хэрэглээний нэг бол шахмал түлш. Худалдан авагчдын зүгээс, зам дагуу түлш борлуулах цэг байрладаг нь амар байдаг. Ажлаа тараад замаараа аваад харьдаг гэсэн юм.
Иргэн З.Гантөмөрийнх 4х6 хэмжээтэй байшинд амьдардаг. Өдөрт нэг шуудай буюу 25 кг шуудай шахмал түлш түлдэг байна. Тэрбээр, “Энэ өвөл харьцангуй дулаахан байна. Тийм болохоор түлээ бага орж байгаа. Долоо хоногт нэг айлд долоон шуудай нүүрс өгдөг. Энэ маань болоод л байна. Өнгөрсөн жил их хүйтэнд хоёр шуудай нүүрс түлдэг байлаа. Энэ жил бол өдөрт нэг шуудайг түлж байна. Ачилтаасаа болдог юм уу яадаг юм жаахан нунтагтай ирдэг. Шахмал түлшний хувьд илч сайтай. Нэг гэм нь үнс их гардаг. Намар дөнгөж түлш худалдаалж эхлэхэд шаталт жаахан муу байсан. Одоо бол шаталт дажгүй л байна” гэв.
Шахмал түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад тортог их гардаг аж. "Гар хуруу хав хар болдог. Өглөө, оройд галлагаа хийхэд хамаг тавилга, шал, тааз тортог болсон байдаг" гэж иргэн З.Гантөмөр ярив. Тэрбээр, хэд хоногийн өмнө Улаанбаатар хотын захирагч шахмал түлшний үнийг нэмнэ гэж ярьсан. Эрх баригчдын зүгээс нэмнэ, хорино, авна гэхээс өөр шийдэл ярихаа больсон байна. Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд байвал цалин тэтгэвэр нэмэх шаардлагагүй шүү дээ. Одоо долоо битгий хэл нэг шуудай нүүрсээ арай гэж авч байгаа айл бий шүү. Тэгээд ч нэг шуудай нүүрсийг нэг л өдөр түлдэг. Тэгэхээр энэ үнэ нь болж байна шүү дээ" гэж учирлав.
ТҮЛЭХ НҮҮРСГҮЙ БОЛЧИХЛОО НЭГ ШУУДАЙГ ӨГӨӨЧ ГЭЭД ГУЙГААД ИРЭХЭЭР НЬ ӨГӨӨД ЯВУУЛДАГ
Түлш борлуулах цэгийн худалдагчийн хэлж буйгаар, иргэдийн худалдан авалт сайн байгаа аж. Мөн шахмал түлш тасарсан зүйл байхгүй гэнэ. Өдөрт 10 орчим тонн шахмал түлш худалдаалдаг аж. Тэрбээр, монгол гэр байшин хоёрт хэрэглэх түлээний хэмжээ ялгаатай байдаг. Картаар нэг айлд долоон шуудай нүүрс өгөх хэмжээтэй. Энэ нь ес эхэлсэн өвлийн ид үед том байшинтай айлуудад хүрдэггүй. Иргэд өнөөдөр түлэх нүүрсгүй болчихлоо нэг шуудайг өгөөч гээд гуйгаад ирэхээр нь өгөөд явуулдаг. Бид нар өөрсдөө захиалгаа "Тавантолгой түлш" компанид өгдөг. Гэхдээ ихэвчлэн нэг удаад 10 тонн ирдэг. Энэ нь 400 шуудай гэсэн үг. 400 шуудай нүүрсийг хоёр хоногт борлуулдаг буюу өдөрт 5 тонн орчим сайжруулсан шахмал түлш борлуулдаг байна. Заримдаа айлууд нийлээд 1 тонноор нь авдаг байна.
Шахмал түлшний найрлага болоод түүнд агуулагдах барьцагдуулагч бодисын талаар иргэд төдийлөн мэдээлэл муутай байдаг аж.
Сайн ч бай, муу ч бай өөр сонголт байхгүй. Тиймээс хөлдөж үхэхгүйн тулд шахмал түлшээ хэрэглэхээс өөр аргагүй гэдгийг иргэд хэллээ.
Нийслэлд 2019 оноос эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Албаныхны зүгээс жилийн жилд шахмал түлшний чанар стандартыг сайжруулсаар байгаа гэдэг ч иргэдийн зүгээс шахмал түлшний чанар, аюулгүй байдалд эргэлзсэн хэвээр байгаа билээ. Үндсэндээ, түүхий нүүрсийг нунтаг хэлбэрт оруулж байгаад барьцалдуулагч ашиглан хийснийг шахмал түлш гэж нэрлээд буй. Энэ жилийн хувьд шахмал түлшний үйлдвэрүүд наймдугаар сарын 1-ээс ажиллаж эхэлсэн юм.
52966 ТН ШАХМАЛ ТҮЛШНИЙ НӨӨЦ БАЙНА
“Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ц.Алтансүх “Бид “Энержи Ресурс” компанийн Ухаахудагийн уурхайн баяжуулах үйлдвэрийн угааж ангилсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс (мидлинг)-ийг гол түүхий эдээ болгодог. Тус эрчим хүчний нүүрсний стандартыг Монгол Улсын Стандартчилал хэмжил зүйн газраас 2011 онд баталсан. Тус мидлинг нь шахмал түлшний орцны 95 хувийг эзэлдэг. Барьцалдуулагчийн тухайд иргэдэд төдийлөн мэдээлэл байдаггүй бололтой. Бид нийлмэл төрлийн барьцалдуулагч ашиглаж байна. 2019-2022 он хүртэл зөвхөн цардуул болон бентонитын орцтой барьцалдуулагч ашиглаж ирсэн. 2022 оны аравдугаар сараас дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн эслэг болон доломитын орцтой барьцалдуулагчийг давхар ашиглаж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 555 борлуулалтын цэгээр шахмал түлш борлуулж байгаа аж.
27 агуулахад 52966 тн шахмал түлшний нөөцтэй байгаа гэж "Тавантолгой түлш"компаниас мэдээлэв.
Шахмал түлшний нөөц дууссан зүйл байхгүй. Төвийн болн зүүн үйлдвэр тус бүр өдөрт 2500-2800 тн түлш үйлдэврлэж байна. Үнийн хувьд нэмэх эсэхийг бид мэдэхгүй. Засгийн газар шийднэ гэж тус компанийн хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтэн хэлэв.
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр гурван цех, гурван технологийн шугамаар хоногт 1200-1500 тонн түлш үйлдвэрлэж байна. Гэхдээ шахмал түлшний стандарт хангалтгүй байгаа учраас эхний ээлжид сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилнэ. Шахмал түлшний түүхий эдийг Тавантолгойн уурхайн “0” давхаргын стандартын шаардлага хангасан баяжуулсан нүүрсээр солих, шигшин ангилалт болон стандартын шинэчлэлүүдийг хийнэ. Зөвхөн шахмал түлшний стандартыг 2025 онд багтаан шинэчилснээр агаарын бохирдол 25 хувиар буурна гэсэн тооцоололыг нийслэлээс гаргаад байна. Өмнө нь "Тавантолгой түлш" компани нь Эрчим хүчний яаманд харьяалагдаж байсан бол шинэ он гарахын өмнө нийслэлд шилжиж ирсэн юм. Иймээс Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түлшний чанарыг сайжруулахаас эхлээд "Тавантолгой түлш" компанийн ажилтны тоог цөөлөхөөс эхлээд үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүний үнийг зах зээлийн үнэд нь ойртуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдээд буй.
Нэргүй 2025-01-16 139.5.219.214
Ард түмэн хөлдөж үхэхгүйн тулд ЗГ-аас шахаж байгаа хортой нүүрсийг түлж байна.
Нэргүй 2025-01-16 66.181.184.127
хүрэлсүг энэ хортой заваан юмаа албан хүчээр шахаад өчнөөн хүн утаж алчхаад нийслэлийнхнийг бүгдийнэ хорт утаагаар утсаныхаа төлөө санаа сэтгэл нь зовдог боловуу? муу л***р
Нэргүй 2025-01-16 66.181.177.17
Энэ Засгийн газар ард түмнийхээ амьжиргааг сайжруулдаггүй юмаа гэхэд дарамтлаад байхаа болимоор байнаа! Оэрдэнэ гэдэг амьдрал мэдэхгүй, ойворгон бандийг даруй болиулахгүй бол бид хэцүүдлээ шүү! Монголд Ерөнхий сайд хийчих чадалтай, ухаантай хүн зөндөө л байна, заавал УИХ-ын гишүүн байх албагүй! Өнөө өглөө (2025.01.16, 9:30-10:30 цаг) Eagle TV-ээр татварын хуулийн талаар хувийн хэвшлийн төлөөллүүдтэй ярилцахыг үзлээ: Сангийн яам, ТЕГ-ынхан үзээрэй!! Ер нь энэ Жавхланг бушуу сольё!!
Нэргүй 2025-01-16 202.55.188.86
айлууд дулаалах ажлаа сайн хийвэл өдөрт тал шуудай нүүрс хангалттай шдээ манайх урьд жилүүдэд авсан илүү гарсан нүүрсээл түлж байна
Нэргүй 2025-01-16 202.70.43.34
Зурагт асаахаар Билгээгийн сөрөг яриа , ФМ асаахаар 88,3-ын цаг нөхцөөсөн дэмий яриа, бүх мэдээллийн хэрэгсэлээр өглөө, өдөр, оройгүй сөрөг бараан, болж бүтэшгүй мэдээлэлүүд цаг үргэлж урсаастай… Монголчууд нийтээр дээр, дооргүй БОЛЖ БҮТЭШГҮЙ СӨРӨГ Юмс ярьсаар л он жилүүд урссаар….ХӨДӨЛМӨРЛӨДӨГ, АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭДЭГ, УЧРЫГ НЬ ОЛДОГ ХҮН гэж бна уу энэ улсад