Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.
-Төрийн байгууллага 2025 оноос албан бичгээ үндэсний хос бичгээр хөтөлж эхэлсэн. Хэрэгжилт ямар байна вэ?
-Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний хос бичгээр хөтлөх шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр би хүртэл хос бичгээр албан бичгээ хөтлөөд л сууж байна. Шийдвэр гарахаас өмнө төрийн албан хаагчдын дунд судалгаа хийсэн. Судалгаагаар 40 орчим хувь хэрэглэж чадах түвшинд монгол бичгээ эзэмшсэн гэсэн дүгнэлт гарсан. Төрийн албаны шалгалтад үндэсний бичгийг оруулсан байдаг. Зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй нийтээр нь үзэхэд 1990 онтой харьцуулахад монголчуудын тал орчим хувь нь үндэсний бичгийн боловсролтой болсон.
Ялангуяа залуу хүмүүс илүү мэдлэгтэй байна. Өв соёлоо хадгалж хамгаалж үлдэхдээ ч дуртай байгаа.
Нэг хэсэг өөрөө сурах ч дургүй, өрөөлийг сургах ч дургүй хүмүүс бий. Аливаа шинэ зүйл хэрэгжиж эхлэхэд мэдээж түүнийг шүүмжилдэг хэсэг бүлэг хүмүүс бий болдог. Миний харж байгаагаар тэдгээр хүмүүсийн олонхи нь цахим орчинд бий. Хамгийн гол нь бид ажлаа хийдгээрээ хийгээд явна. Үүнийг шүүмжилж байгаа хүмүүс крилл бичгээ сайжруулахдаа анхаарсан нь дээр болов уу. Удахгүй Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан программ ашиглалтад орно. Энэ нь кириллээс монгол руу, монголоос кирилл рүү бичдэг, алдааг нь засаад өгчихдөг программ юм. Үүнийг үндэсний бичиг сураагүй хүн ч гэсэн ашиглах боломжтой. Яахав хялбар ашиглаж болох учраас залхуу байдлыг өөхшүүлж магадгүй. Гэхдээ үндэсний бичгээ илүү сайн сурах бололцоог нэмэгдүүлнэ. Энэ бичиг өөрөө бидний бас л нэг соёл болох нь ээ гэж ойлгох хэрэгтэй.
-Төрийн бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөх юм уу. Нарийвчилж зааж өгсөн үү ?
-Бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөхгүй. Үүнд тодорхой стандарт гаргасан байгаа. Тухайлбал, 12 ажлыг үндэсний хос бичгээр хөтлөх юм.
-Үндэсний бичгийг олон янзаар нэрлэдэг. Монголчууд ихэвчлэн "монгол бичиг" гэх нэр томъёо ашигладаг, зөв үү?
-Анх Уйгараас авсан үедээ бид нар уйгаржин монгол бичиг гэж нэрлэлэг байсан. Түүний дараа бид өөрийн болгож, өөрчлөөд дүрмийг нь монгол хэлдээ нийцүүлчихсэн. Тэр цаг үеэс босоо монгол бичиг гэж нэрлэх болсон. Харин орчин үед үүнийг боловсролын түвшинд эзэмшиж байгаа учраас үндэсний бичиг гэж нэрлэсэн. Энэ гурван нэр өөр цаг үедээ өөр, өөр утгатай юм. Ер нь хос бичигтэй улс байхгүй гэж ярих өрөөсгөл. Эртний бичгээ сэргээсэн улс, үндэстэн олон бий. Англи хэл ч гэсэн үг болгоныг бичдэг шигээ ярьдаггүй шүү дээ.
Яаж ярьдгийг нь мэдэхгүй бичсэнээрээ сурчихаад дараа нь хүнтэй ойлголцоод ярьж болдоггүй. Жишээ нь хэл сурч байгаа хүмүүс дунд байж л байсан. Харин дүрмээрээ буюу ингэж биччихээд ингэж ярьдаг юм гэдгийг сурчихсан хүмүүс бол ашиглаж чадна. Харин энийг мэдэхгүй, сурах гэж хичээгээгүй хүмүүс л шүүмжилдэг. Ажлыг хойш нь татаж байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Өөрөө юу ч боддоггүй. Тэгээд л нэг том дүгнэлт хийдэг. Тэрнээс чадвартай улсууд чадвараа хязгааргүй хөгжүүлж болно.
-Та Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын ажлыг аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд юун дээр илүү анхаарч ажилласан бэ?
-Өнгөрсөн хугацаанд бид бид хэлний хуулиа хэрэгжүүлэх, монголчуудыг хос бичигтэй болгох, үндэсний соёлын уламжлалаа хадгалж хамгаалах тал дээр багагүй ажил хийсэн. Хэлний зөвлөл үндсэндээ есөн гишүүнтэй, жилдээ хоёр удаа хуралдах ёстой байдаг. Гэхдээ бид ажлын нөхцөл шаардлагаас шалтгаалан 4-5 удаа хуралддаг. Хийж байгаа гол ажил гэвэл толь бичиг, нэр томьёоны асуудал хэлний зөвлөл дээр байдаг.
Ялангуяа нийтийн хэлний хэрэглээ ямар байна гэдэг дээр санаа оноогоо ярилцаж, засч залруулах ажил хийдэг.
Сүүлийн үед бол гадаад дахь монголчуудад хандсан олон ажил хийсэн. Тэдгээр иргэдийн эх хэлнийх нь мэдлэг ямар байна гэдэгт анхаарч байх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар дэлхийн 53 оронд 200 гаруй мянган монгол хүн амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Тэдгээр хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө суурьшиж байгаа орныхоо хэл соёлыг илүү дээр авч үздэг. Өөрийн эх хэлээсээ холддог. Ялангуяа үр хүүхдүүд нь монгол хэлгүй болдог аюултай. Ер нь хэл хэзээ мөхдөг вэ гэвэл хэрэглэгчгүй болсон цагтаа ядуурч мөхөх тийшээ ханддаг. Гэхдээ монгол хэл харьцангуй ийм аюулаас хол байгаа. Хүнийг 12 нас хүртэл тухайн хэл нь өөрийн хэл болж тогтдог. Эцэг, эхчүүд хүүхдээ аль болох цэцэрлэгийнх нь наснаас англи хэлтэй болгоно гэж зүтгэдэг. Өөрийнх нь уг хэлний дархлаа бий болоогүй байхад гадаад хэл шахаад байхаар хэлтэй ч юм шиг хэлгүй ч юм шиг саармаг хэлтэй хүмүүс бий болно. Үүнийг ялангуяа ахмад үеийнхэн их анзаарч санаа зовж байна. Энэ улс орон маань бие даан хөгжих ёстой гэж үзэх юм бол монгол хүн юуны өмнө эх хэлээ эрхэмлэж, маш чадварлаг эзэмшсэн байх ёстой.
-Англи хэлийг хоёр дахь хэл болгоно, гуравдугаар ангиас нь эхэлж заана гэх мэт төрийн бодлого шийдвэрүүд бий. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Одоо яг хууль дээрээ гуравдугаар ангиас нь гэдэг ч юм уу тусгайлан анги зааж өгөөгүй байгаа. Энэ тухай анх ярьж байхад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс хууль тогтоогч нарт албан бичиг хүргүүлж байсан. Бид гадаад хэлтэй л бол мундаг сайн хүн гэж боддог. Гэвч практикаас үзсэн ч гэсэн монгол хэлдээ чадварлаг хүмүүс илүү сайн хэлмэрч ялангуяа орчуулахдаа гарамгай болдог. Өнөөдөр унаган англи хэлтэй хүн маш олон боловч хослуулж хэрэглэхээрээ монгол хэлний мэдлэг нь дутагдаад ур чадвараараа үнэлэгдэж чаддаггүй. Тэгэхээр бид хэчнээн эх хэлдээ сайн байна тэр чинээгээрээ олон улсад үнэлэгдсэн сайн мэргэжилтэн болно гэж ойлгох хэрэгтэй.
1990 оны өмнөхтэй харьцуулахад хэл сурах бололцоо, техникийн хувьд ч сайжирсан. Тэгэхээр заавал төрөөс тухайн хэлийг хоёрдугаар хэл болгохгүйгээр зүгээр гадаад хэлний хэм хэмжээнд нь үздэгээрээ үзээд явахад болно гэж бодож байна.
Хүмүүс өөрийгөө хөгжүүлэх асар их боломжтой. Нэг үед жолооч гэдэг бол мэргэжил байсан. Тухайн үед жолооч гэдэг хүн онцгой өндөр чадвартай хүн юм шиг боддог байлаа. Гэтэл одоо бол хүн бүр л жолоо барьдаг. Энгийн л хэрэглээ болсон. Үүнтэй адилхан яваандаа даяарчлагдаж байгаа ертөнцөд олон хэлтэй хүн энгийн л өөрийгөө хөгжүүлсэн хүн болно. Хүнд өөрийн гэсэн хэрэгцээ байгаа нөхцөлд өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл, боломж үргэлж нээлттэй байдаг. Тиймээс эсрэгээрээ монгол хэлээ илүү сайн эзэмших, сайн сурах тал дээрээ санаа тавих ёстой.
-Бид "монголжсон" гадаад үг их хэрэглэдэг. Ялангуяа залуу үе монгол хэлний үгийн баялаггүй байна гэх ахмадуудын шүүмжлэл их бий?
-Монгол хэл баялаг сайхан үгийн сантай чи сур гээд яаж ч шаардаад эзэн нь өөрөө хүсэхгүй бол яаж ч чадахгүй шүү дээ. Ярьж байгааг нь шүүмжлээд л сууж байна. Харин тэр чинь болохгүй ээ гээд хэлэхэд л тэрийг засаад өөрчлөөд явбал болно. Одоо бүх хүн англи үг хэрэглэдэг болсон. Жишээ нь сэтгэгдэл гэдэг үгийг л коммент гэж хэлдэг. Монголоор хэлэх боломжтой үгийг заавал тэгж хэлдэг. Манай монгол хэлэнд ийм үг байна уу гэж бодох ч үгүй. Зүгээр л тэр мэддэг үгээ хэрэглэдэг. Ингэж хэлбэл гоё. Англиар л нэг юм хэлбэл их гоё сонсогддог гэж боддог. Үгүй шүү дээ. Харин гурван хэлээр хэлж чадаж байвал чи мэдлэгтэй, соёлтой хүн гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас үүнд хэд хэдэн шалтгаан байна гэж хардаг.
Нэгдүгээрт, Монгол Улс залуучуудын орон болчихлоо. Үе солигдчихлоо. Мөн ахмадуудаа хэнд ч хэрэггүй хүн мэт болгоод түлхчихсэн. Амьдралын шаардлагаар гадагшаа явах хөдөлгөөн нь нэмэгдчихсэн.
Өөр соёлыг залуу хүмүүс илүү их шохоорхдог, хуйларч дагадаг. Яах ч аргагүй. Тэгэхээр хамгийн гол нь үүнийг ухаарах, хэлж ярих хүмүүс нь олшрох хэрэгтэй. Олширно гэхээр нөгөө талдаа харвал ахмадууд цөөрчихсөн. Нөлөөлөл ч их бага байгаа. Хоцрогдчихсон гэж хүн болгон үзэж байгаа. Гэтэл одоо 30 жилийн өмнө 30-тай байсан хүн одоо 63 настай. Тэгэхээр одоо хэдэн жил болоод өөрөө хоцрогдох нь байна шүү дээ. Тэгээд тэр үедээ юу ч сураагүй юу ч мэдээгүй хөгшин хүн болчих гээд байна шүү дээ. Энийгээ хүртэл бодох хэрэгтэй.
-Сүүлийн үед цахим орчинд ёс бус үг хэллэг ашигласан иргэнд шийтгэл ногдуулах боллоо. Энэ нь хэр зөв алхам бэ?
-Хэлний зөвлөл бусдыг шийтгэх, торгох эрх байхгүй. Гэхдээ бид хэлний хуулийг зөрчсөн тохиолдлуудыг Шүүхийн бодлого хэрэгжүүлэх газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт мэдээлж, зөрчил гарсан байна гэдэг үүднээс ханддаг.
Ер нь би монгол хүн гэсэн бат итгэлтэй, монгол хүн гэдгээрээ бахархдаг, монгол хүн байхын төлөө тэмцдэг хөгждөг хүмүүсийг бий болгочих юм бол бусад нь дараагийн асуудал. Чи монголоороо ярь гэх хэрэггүй. Монгол хүн юм чинь. Тэгэхээр ийм асуудлууд дээр бид монгол биш болоод байна гэдэг давхар дүгнэлт хийх хэрэгтэй.
Ppm 2025-01-16 103.57.92.210
I can read and write in Mongolian script
Зочин 2025-01-16 202.55.188.106
12 төрлийн бичиг гэсэн хууль байхгүй. Хэрэгжүүл чадахгүй бол боль. Хууль завхруулах хэрэггүй
ЮУ УНШИХ ЮМ ВЭ 2025-01-16 104.28.68.90
ХАМГИЙН ГОЛ НЬ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА БАЙХ ЁСТОЙ ! ЮУ УНШИЖ МЭДЭХ ГЭЖ ТЭР БИЧГИЙГ СУРАХ ВЭ ХЭДХЭН НОМ Л БАЙГАА ! ОДОО ОРЧИН ҮЕД АМЬДРАХ ХЭРЭГТЭЙ МЭДЛЭГ ОЛГОДОГ ХЭЛ Л ХЭРЭГТЭЙ ! ХАРИН ЭНЭ УТГАГҮЙ КРИЛЛ ҮСГЭЭ ЛАТИН ҮСГЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ! ЁСТОЙ ЗАВХРУУЛЖ ӨГӨХ ЮМ АА ! ЯГ ХЭРЭГЛЭЖ ХАРАГДАА Ч ХАЙРАН ЦАГ ЗАВ ! ТЭРНИЙ ОРОНД АНГЛИАР ГАНЦ ХОЁР ҮГ ЦЭЭЖИЛ ДЭЭ ! ЁО ЁО ЁСТОЙ МОНГОЛ ХҮНИЙ ТЭНЭГЛЭЛД ХЯЗГААР ҮГҮЙ ГЭЖ..,
Зочин 2025-01-16 66.181.160.117
Тэр балай хоёр галигтай толгой эргүүлсэн цаг уясан аль ч үгүй болгодог монгол бичигтэйгээ далд ор зөнөг өвгөн
Иргэн 2025-01-16 66.181.188.234
Ардын багш биш ардын дайсан болов. Хэнд хэрэгтэй гэж боловсролыг дампууруулах гэж байна та нар!
И.Норовжав 2025-01-16 76.32.162.139
Монгол улс үндэсний гэж нэрлэгдэх Дөрвөн бичигтэй улс юм . Үүнд : 1. "Уйгаржин Монголын үндэсний бичиг" , 2. "Тод бичиг" Монголын 300 гаруй мянган Ойрад үндэстний хэрэглэдэг монгол бичиг дээр суурилсан бичиг . 3. Вагандра бичиг Монголын 100 орчим мянган Буриад ястны хэрэглэж байсан Уйгаржин бичиг дээр суурилсан бичиг. 4 . Арав бичиг Монголын 150 мянга орчим казах, уйгар, кыргиз ястаны хэрэглэдэг бичиг юм. Үндэстэн,ястны хэл дээрээ ярихыг хориглодоггүй боловч бичгийг хориг
Нэргүй 2025-01-16 45.84.107.76
Гэтэл одоо 30 жилийн өмнө 30-тай байсан хүн одоо 63 настай.🤣🤣🤣🤣🤣
Нэргүй 2025-01-16 45.84.107.76
Mongol bichgee sergeej bolno oo. Harin tusviin mongonoos program moragram geed 1 tugrug gargah yum bol alaltsana shuu aalznuudaa!!!
Ret 2025-01-16 109.70.100.71
Бичгийн програм сонгоно батлана ч гэх шиг! Төрийн мөнгийг завшиж байгаа хумсаа нуусан муурнууд вэ? Та багахан дарвалзаарай!!! Үнэ төлбөргүй КиМо энэ тэр гээд зөндөө апп байдаг шүү!!!
Bolgoo 2025-01-16 192.42.116.193
Facebook дүүрэн монгол бичиг бүлэг гэнэт үүсээд хятад сайт, апп-уудыг тултал рэкламдаж монгол ганц нэг сайтуудыг газар дор ортол муулж байна лээ. Энэ газрыг үндэсний аюлгүй байдлынхан шалгаач ээ! Арай дэндүү юм!
Хэл, соёл гэж үнэн мөнөө нуусан юмнууд маш аюултай шүү! Урд зүгийн бодлогыг хэрэгжүүлэгчид!!!
Shamshig 2025-01-16 109.70.100.71
Бичгийн програм сонгоно батлана ч гэх шиг! Төрийн мөнгийг завшиж байгаа хумсаа нуусан муурнууд вэ? Та багахан дарвалзаарай!!! Үнэ төлбөргүй КиМо энэ тэр гээд зөндөө апп байдаг шүү!!!
Shivee 2025-01-16 185.220.101.35
Шившиг!
Ийм л ажил хийнэ дээ! Худлаа хуцахаас өөр юм байхгүй! Тэр кирилл нэр томьёогоо журамлаасай!
Obor 2025-01-16 192.42.116.194
Моннолчуудаа болгоомжтой байгаарай!
Ийм сандал ширээ хөөсөн, зөнөг залгасан өвгөн эмгэнийг хятадууд маш хямдхан худалдаад авчихдаг ш дээ. Ямар санаатай шийдвэр гаргахыг нь анхааралтай ажиглаарай. Алыан газрууд нь хянаарай. Гадны юм ашигла гэвэл болохгүй шүү!!
Ямар сайт, цахим сурталжилж байгааг нь сайн хараарай!!!!
Өвөр монголоос
Нэргүй 2025-01-16 202.9.40.97
Хулгайч х***а манж хог шааруудыг далд ор2лнаа.
Зочин 2025-01-16 66.181.160.62
Ану энү уну ануга гэж уншсаар 21 р зуунд шдээ. Хэдхэн өвөрмонгол хүмүүс л ойлгож ярина. Бусдаар хэрэглээ байхгүй. Босоо бичлээ гээд тусгаар тогтнолоо хамгаалах юм гэнэ. Хэл бол хөгжлийн түүчээ. 60н жилээр ухарлаа монголын хөгжлийн боомилох арга. Англи хэлийг 2 дахь хэлээ болгох байсан юм. Биднийг аль ч үгүй болгосон. Одоо бас энэ хүүхдүүдийг ирээдүйг баллаад хаялаа.
s** 2025-01-16 185.220.101.101
Ene nuguu s** gesen garyg shoron chaasan kommunist s** baina shdee!
Ene utaa, Ene tugjreld chini s** gehgui yaagyn hugshin tugtsug s** mini. Hugshin honiny nasgui bolchihood hun zovoogood chi sainaa uzeegui ee!!! Udii nasalchihaad alban tushaal dargyn seter chaagaad yavj baigaa yamar olio komunistyg ni haruulj l baina l daa! Adgiin s***r!
Dorjoo 2025-01-16 109.70.100.1
Үндэсний аюулгүй байдлын алба, тагнуулынхан энэ зөвлөлийнхөнийг яаралтай шалгаж арга хэмжээ аваач ээ! Урд зүгийн хар гарын бодлого нэвт шингэсэн байна лээ ш дээ. Шууд х***а софт хэрэглэхийг уриалаад баригдангуутаа, нэг тийм Далай Малай гэсэн нэртэй х***а нөхрийн хийсэн программыг баталж байгаа гэсэн шүү!!!
Монголчууд минь хэрсүү л байгаарай даа!!! Эд нарыг яааралтай шалгаарай!
Hujaa bodlogo gesen shuu! 2025-01-16 179.43.182.232
Za hurvuulegch Programm geed h*****d baisan chini hujaa web hereglehiig batalchihsan facebook duuren urialaad huulchid huuli zurchij mongolyn hamag Turuun bichgiig hurvuulj baigaa nertei hyatad ruu ilgeedeg bolgoh gesen sanaatai baisnyg ni ilruulsen chini odoo ichsen nerendee dongosood yavaa gesen shuu!!! Ene helnii zuvluliig hyatadyn sanhuujilttei gar hol baigaa esehiig yaaraltai shalgaj shaardlagatai bol tatan buulgaachee!!!
Undesnii ayulgui baidal, tagnuulynhan yu hiij baidag yum be????
Хцц 2025-01-16 66.181.176.126
Энэ хөгшин төгцөг, Хэлний Зөвлөл юу ч хийгээгүй шүү! Аль 10 жилийн жилийн өмнө баталсан хууль байсаар байтал үхсэн ацаа хийгээд одоо "Удахгүй Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан программ ашиглалтад орно." ийм юм юм яриад сууж байгаа ичдэггүй п***а вэ?
Больж үз зүгээр. Наад тэнэглэлээ зогсоо зөнөг залгасан эргүү өвгөн гуай!!!!!!
Бабаа 2025-01-16 202.126.89.5
энэ коммунист өвгөн орос кирилээл хамгааландаа
Зөв 2025-01-16 86.85.55.114
Монгол бичигд шилжсэн нь маш зөв зүйл болсон. Кириллээс салах гээд хуучин СССРийн орнууд нь хүртэл хичээж байна. Кирилгүйгээр грузин ба армян бас болоод л ирсэн. Үндэсний бичигтэйгээ. Монгол бичиг хоцрогдсон биш, кирил бичиг хоцрогдсон бичиг. Удахгүй орос улстайгаа бутраад алга болох гэж бгаа кк
Нэргүй 2025-01-16 66.181.183.59
Энэ уйгаржин бичиг яаралтай зүйл огт биш. Асуудлыг өөр тийш нь хандуулах нэг арга юмаа даа
Зрчир 2025-01-16 66.181.190.216
Одоохондоо бичиг үсэггүй зовоод байгаа юм алга, эхлээд утаанаасаа салчих
Нэргүй 2025-01-16 103.168.34.75
Сахлаа хусвал дээр юм биш үү?
Иргэн 2025-01-16 124.158.106.27
За дашнямаа битгий дүнхүү юм яриад тэнэгтээд бай. 1940 оноос хойш хэрэглэж байгаа крил үсгээрээ олигтай найруулж бичиж чадахгүй байж хоцрогдсон монгол бичгээр зөв бичиж чадах уу тэнэгээ. тэгээл монгол бичиг чинь англи хэл шиг үг бүхэн нь галигтай бичигддэг балай эд шүү дээ. одоогийн бидний хэрэглэу байгаа крил үсэг бол монголын хөгжил дэвшлийн алтан түлхүүр байсан шүү тэнэг дашнямаа.
Зочин 2025-01-16 66.181.161.84
1940-өөд онд кирилл үсэгт шилжсэнээс хойших түүхэн дата мэдээлэл кирилл үсгээр бичигдсэн байгаа. Дээрх ярилцлагыг уншвал нийтээрээ монгол бичигт шилжих тухай яриагүй байна. Төрийн албаны 12 төрлийн албан бичгийг хос бичгээр үйлдэнэ л гэсэн байна.
Нэргүй 2025-01-16 66.181.177.136
Хэлний бодлогын үндэсний зөвлөл үнэндээ олигтой юм хийхгүй байгаа шүү! Ажил урсгалаараа л явж байна. Ядахдаа кирилл үсгийн дүрмийг сайжруулах талаар ерөөсөө юм хийхгүй байна. "Гээгдэх эгшиг"-ийн дүрмийг болиулчихвал монгол бичгээ сурахад их л хялбар болно. Кириллээр алдаатай бичдэг хүмүүсийн ихэнх нь үүн дээр л алддаг. Энэ мэт кирилл болон монгол бичгийн дүрэм, журмыг ойртуулах тал дээр ажиллаач!
Нэргүй 2025-01-16 192.42.116.194
Hujaagiin bodlogyg heregjuulegch yum chini yu hiih ve dee! Heregtei chuhal zuiliig bodlogoor hiihgui. Aa harin iimerhuu zuiliig uuhailan hiih bolno!!!!
Нэргүй 2025-01-16 103.212.118.188
энэ ч балайрал шүү. төриын албаныхан нь албан тоотоо бичиж чадлаа юу. хажууд нь нэг хөрвүүлэгчийн орон тоо бий болж дээ. бас дуудаж өгдөг Эрдэнэ хэрэгтэй ха ха
Зочин 2025-01-16 66.181.161.64
Кирилл монгол үсгийн хооронд хөрвүүлдэг программууд байгаа. Вэб сайтууд ч байгаа. Дээрх ярилцлагыг уншвал тэр тухай дурдсан байна. Та ч гэсэн google-ээр хайвал тиймэрхүү хөрвүүлдэг вэб сайтууд гарч ирнэ.
Mongol 2025-01-16 185.220.101.101
Baahan hujaa saituud reklamdaad baisan. Ene haanahyn bodlogo ve??? Zus, neree nuusan chatsaganuud mini ayataihan baigaarai! Mongol tusgaar uls shuu!!!
Зочин 2025-01-16 66.181.161.201
Зарим томоохон байгууллагуудын вэб сайт монгол, англи хэлээр сонголттой байдаг. Түүн дээр монгол бичгээр харах сонголт нэмэгдэж болох юм.
Irgen 2025-01-16 178.51.164.35
Zov um helj yarij bainaa, eldveer shuumjilj h**** bichij baigaa ** humuus ne yaah ve dee surch chadah ne suraad tsaash ood yavna, chadahgui ne tuugeeree bolno doo, haraaliin ezduud uo ch iohgui umnnuud yaaj umiig holhon harhav dee ha ha ha
Зочин 2025-01-16 202.126.90.162
соёлын ч билүү урлагийн ч билүү гавьат зүтгэлтэн нь монголдоо зохиож байгаа ажлаа англиар нэрлээд байхаар яах вэ.
Нэргүй 2025-01-16 202.126.91.88
Монгол бичиг бидний оршин тогтнох үндэс дархлаа юм. Сурах нь сураад явахад аандаа болно доо. Энэ хооронд муулаад яах вэ. Өнөө маргаашгүй сур гэж албадаад байгаа биш…
Нэргүй 2025-01-16 185.220.101.101
Hujaa program, saituud reklamdaad baigaar durgui hureed baina! Dald bodlogo sh dee!!!
Нэргүй 2025-01-16 59.153.113.218
Болимоор юм. Залуучууд дуртай байгаа нтр. хамгийн хоцрогдсон балай бичиг
Нэргүй 2025-01-16 202.9.47.13
zunug uvgun…
Зочин 2025-01-16 66.181.161.182
80 жилийн өмнө орхигдсон бичгийг сэргээж хэрэгэлхэд матераллаг талаасаа хэнд илүү ашигтай байж болох вэ? Бодоод үз!
Нэргүй 2025-01-16 139.5.217.77
Тэглээ гээд юу өөрчлөгдөхийн????!!! Амьдралгүй тэнэг хулгайчууд шүү!!! Хаанаасаа ч юм цол гуншин олоод авчихсан, ичнэ гэдгийг мэдэхгүй, үгээ зөөж аяглаж маяглаж ярихыгаа ухаан гээд бодчихсон оркуудын их эрдэмтэд
Нэргүй 2025-01-16 66.181.161.182
Мөхөөлдөс шиг амар юм болох нь ээ. Хүүхдүүд мөхөөлдсөнд дуртай. Транс тостой, давс ихтэй байна уу, Оросоос ирсэн, Хятад түүхий эдээр үйлдвэрлэсэн байна уу хамаагүй. Гол нь л дуртай.
Нэргүй 2025-01-16 202.179.26.142
Zailaaa
оноч 2025-01-16 66.181.191.165
Хэл нь устчихсан байхад 2000 жилийн дараа шашны судраасаа хэлээ сэргээсэн үндэстэн байхад бичгээ сэргээж чадахгүй байгаа нь бас л бид ер нь явахаа боличихсон ард түмэн болоод бна шүү.
оноч 2025-01-16 66.181.191.165
судар нь эгшиг үсэггүй дан гийгүүлэгчээр 2000 жилийн өмнө бичигдээд яг дуудлага нь эргэлзээтэй байхад л ингэж дууддаг байсан байж таараа гээд хүүхдээ хэлд оруулаад эхэлсэн байгаа юм. Гэтэл бид ердөө 80 жилийн өмнө хэрэглэж байсан бичгээ өдгөө хүмүүс нь эсэргүүцээд залхуурал өөр юу ч биш.
Zochin 2025-01-16 66.181.161.145
yamarch mngl hin durgui gej helrhgui shu,erni mergjliin gedn nuh sdlbariin galzuchud ofo ih meddge nolimir yumaa
Zochin 2025-01-16 66.181.161.145
gadni humusnas ahihaar uhasn sanaani erul bh yum,end esregeeree ulml
зочин 2025-01-16 192.82.64.167
5-р ангидаа бидний хэдэн хүүхдүүд анги дотороо үндэсний бичиг дууриаж бичиж сургуулийн захиралдаа баригдаж хуучин хоцрогдсон бичгээр бичлээ гэж захирлын өрөөнд гар өргүүлж шийтгүүлж явсан бид л хэцүү юм залуучууд сурчихна даа
Бадарч тахар 2025-01-16 66.181.189.190
Солиороод бай !
Нэргүй 2025-01-16 103.57.92.129
Монгол бичгийг сонирхолын хувьд үзэж хараад явхад болно. тэгэхгүй монгол бичгээр төрийн хэрэг хөтлөнө гэвэл 100 жил бужигнаж хичнээн их үардал, завхрал гарахыг таашгүй ээ. тиймээс наад эргүү зүйлээ боль
Нэргүй 2025-01-16 202.55.188.115
битгий худлаа ш**. ямар ч хэрэггүй хамгийн хогийн гай болсон үйлдэл хууль болиул наад новшоо хятадын монгол юм уу хаашаа юм
Зочин 2025-01-16 122.201.31.27
Хууль байгаа бол хэрэгжүүлэх л ёстой. Төрийн байгууллагууд, яам, агентлагууд хаяг, цахим хуудас болон албан бланк, тушаал, тогтоол, шийдвэр зэрэг гол гол баримт бичгүүдийг кирилл, монгол бичгээр хослуулан үйлдэх нь зүйтэй болов уу. Түүнээс биш өдөр тутмын үйл ажиллагаандаа хос бичиг ашиглана гэвэл тийм боломж, бололцоо бага, шаардлага ч байхгүй. Энэ тал дээр гол идэвх санаачлага гаргаж, уриалж манлайлж явах ёстой газар бол соёлын яам юм.
Нэргүй 2025-01-16 202.9.40.158
дуртай нь сураад явах хэрэгтэй болохоос хүн бүгдийг хүчилдэг соц үзэл суртлаасаа сал!! Зүгээр л ядаж одоо байгаагаараа зөв бичиж сурахад анхаар!! Төрийн албаныхан чинь зөв ч бичиж чаддаггүй бичиг үсэггүй нөхдүүд ихтэй юм билээ юун хос бичигтэн ичмээр!!
Иргэн 2025-01-16 202.21.104.2
Нэгэнт тогтсон хэл, соёлоороо оролдож будилуулахыг гадны нөлөө л гэж боддог доо.. Уйгаржин монгол бичгээ хадгалья гэж бодож байгаа бол зарим төрийн шийдвэр, бичиг баримтны толгой болгож ашиглах нь зөв байх. Хүн бүхэн уйгаржин бичиг хэрэглэх шаардлагагүй. Монгол судлаачид, хэл шинжлэлийнхэн хэрэглэж болох. Хүн бүхнийг албадаж, бичиг соёлоо самармааргүй бн. Байгууллагад бичиг хэрэг хариуцсан 1-2 хүн байхад л хаваасаг. ккк
Bold 2025-01-16 103.71.100.8
Латин, Крилл 2 оо ялгаж салгах гээд ядаж байхад бас дээр нь Уйгаржин бичиг, хаа намаагүй зөв бичих дүрэм, хаяг энэ тэр гээд бүгдийг Уйгаржин болгоно. Бөөн цавчаа, авлигал, хээл хахууль- бас хэдэн их наядын зардал гарах вэ? Энэ их мөнгийг Мега төслүүддээ оруулалдаа?
Rrr 2025-01-16 109.70.100.70
Facebook-r duuren mongol bichig buleg genet uuseed hyatad site app-uudyg tultal reklamdaj mongol gants neg saituudyg gazar dor ortol muulj baina lee.
Ene gazryg undesnii ayulgui baidlynhan shalgaachee! Arai denduu yum! Neg shal tanihgui Ardyn bagsh gunshintai kommunist ovgon tavichihaad yu huchaad baigaa yum be?!
Төвөгтэймбэээ 2025-01-16 202.70.43.34
Монгол бичгээ зүгээр л Хятад, Солонгосуудын Ханз шиг Симболик байдлаар аваад явж болдогүйн байхдаа , Төвөгтэймбэээ………..
малчин 2025-01-16 43.242.242.141
Монгол бичиг нэрийн дор "адгийн амьтад халхлагдаж" байдаг шинэ үе хүүхдүүдээ баллаж байна даа
зочин 2025-01-16 202.179.14.190
худлаа шаахын. дуртай хүн нэг ч хүн байхгүй шүү манай ажил дээр
Нэргүй 2025-01-16 103.57.92.83
монгол бичиг биш латин үсгийг албан ёсны болгох хэрэгтэй цаг үе ч тэгж шаардаж байгаа