“Монгол оюутнууд Америкт” нэвтрүүлэг бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“Монгол оюутнууд Америкт” нэвтрүүлэг бэлтгэжээ


Америкт аялангаа ажиллах нөхцөлтэйгээр яваад хүнд байдалд орсон оюутнуудын талаар “Монгол оюутнууд Америкт” нэртэй нэг цаг 20 минутын нэвтрүүлгийг Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд хийжээ.  Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монгол оюутнуудын бодит амьдралыг үзүүлэх уг нэвтрүүлгийн монтажны ажил дуусч байгаа аж.  Уг нэвтрүүлгийг тун удахгүй “Ийгл”, “NТВ” , “25 дугаар суваг” зэрэг телевизүүдээр нэгэн зэрэг  гаргах юм байна. Нэвтрүүлэг цацагдсаны дараа оюутнууд хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэнэ. Гэхдээ тэд шүүхэд хандахаасаа өмнө зуучилсан компаниуд болох “Глобал удирдагч сан”, “Опен ворлд”, “Принс ворлд” компаниудын захирлуудтай уулзаж, хүсэлтээ тавих аж. Ингээд хүсэлтийг нь хүлээж авахгүй бол шүүхээр асуудлаа шийдүүлэхээ оюутнууд уг нэвтрүүлэгт ярьсан яриандаа дурьджээ. Хамгийн гол нь оюутнууд Америк явуулахдаа хэлсэн ярьсандаа хүрээгүй зуучлагч байгууллагуудад гомдолтой байгаа аж.  Нэвтрүүлгийг бүтээгч америк дахь монголчууд ч АНУ-ын Төрийн департамент болон Монгол Улсын Засгийн газарт энэ талаар асуудал дэвшүүлж, хүсэлт тавина гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж