Владимир Путин "NATO" болон Европын холбоонд багтсан нэгэн улсыг өөрийн эрхшээлдээ авсан уу гэх таамаг гарч ирээд буй. Тодруулбал, Словакийн ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд Москвад айлчилж, ерөнхийлөгч Путинтэй байгалийн хийн талаар ярилцжээ. Энэ нь Словак руу байгалийн хийг үргэлжлүүлэн нийлүүлэх тухай яриа байх өндөр магадлалтай. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Фико ямар ч албан тушаалтны хамт Москвад очоогүй бөгөөд Словакаас хэрхэн гарсан нь тодорхойгүй байна. Эл цагаас хойш Путины шинэ анд гэгдээд буй Роберт Фико хэн болох талаар "ХҮМҮҮС" буландаа онцолж байна.
Роберт Фико бол Словакийн ерөнхий сайдын албыг олон удаа хашиж байсан чадварлаг улстөрч юм. Тэрбээр "Чиглэл – Нийгмийн Ардчилал" намын (Словакаар: Smer – sociálna demokracia) удирдагч бөгөөд тус намыг ерөнхийдөө "Smer-SD" гэж товчилдог. Фико нь популист, Европын холбоог дэмжигч байр сууринаас гадна нийгмийн халамжийн хөтөлбөр, ажилчдын эрхийг хамгаалах чиглэлээр бодлого боловсруулдаг гэдгээрээ алдартай. Түүний хувьд 1964 оны есдүгээр сарын 15-нд Чехословак (одоогийн Словак) улсын Зволен хотод төрсөн. Братислав дахь Коменскийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж, дараа нь хуульчаар ажиллаж байжээ. Түүний аав Жудовит Фико нь өргөлтийн оператор, ээж Эмили Фицова гутлын дэлгүүрт ажилладаг байжээ. Тэрбээр эхээс гурвуулаа бөгөөд ах Ладислав нь барилгын бизнес эрхэлдэг. Харин 14 насаар дүү Лусиа Чабадова нь прокуророор ажилладаг. Фикогийн гэр бүл Хрушованый тосгонд зургаан нас хүртэл нь амьдарч байгаад ойролцоох Топоччаны хот руу нүүсэн байдаг.
Фико бага насандаа улстөрч, спортын сурвалжлагч эсвэл археологич болохыг хүсдэг байжээ.
Бага сургуулиа төгсөөд 1982 оны зун орон нутгийн Топоччаны гимназид элсэн орж, тэр жилдээ Чехословакийн нутаг дэвсгэр Братислав дахь Коменскийн их сургуулийн хуулийн факультетэд элсэн орсон. Багш нар нь түүнд маш их найдлага тавьдаг, ирээдүй нь гэрэл цацарсан хүүхэд гэж тодорхойлдог байжээ. Тухайлбал, их сургуулийн багш нарынх нь нэг, ирээдүйн ерөнхий сайд Йозеф Моравчик түүнийг "амбицтай, өөртөө маш итгэлтэй, мэтгэлцээнд оролцдог" гэж тодорхойлсон байдаг.
Фико нь Жилина хотын хуульч, дэд профессор Светлана Фицоватай гэр бүл болсон. Тэд Братислав дахь Коменскийн их сургуульд хуулийн ангид сурч байхдаа нэг анги байсан бөгөөд 1988 онд гэрлэсэн аж. Улмаар 1994 онд Михал гэх хүүгээ өлгийдөн авчээ. Гэрлэсэн хэдий ч Фико 2019 оноос хойш эхнэртэйгээ хамт амьдраагүй бөгөөд түүнтэй хамт ямар ч албан ёсны арга хэмжээнд оролцдоггүй. Мөн Фико 2020 оноос хойш Катарина Сзалайова гэх эмэгтэйтэй дотно харилцааг бий болгож, хамтдаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцдог болсон байна.
1993 онд Чехословакийг татан буулгаж, Словак тусгаар тогтносон улс болсноор Фикогийн улс төрийн карьер эхэлсэн юм. Фико найз нөхдийн хүрээлэл төдийгүй, улс төрийн хүрээлэлдээ хамгийн нийтэч нэгэн байжээ.
Тэрбээр 1999 онд өөрийн "Smer-SD" намыг үүсгэн байгуулж, парламентын хамгийн хүчирхэг зүүн жигүүрийн нам болгож чадсан.
Фико анх 2006 онд парламентын сонгуулийн дараа ерөнхий сайд болсон. Түүний анхны засгийн газар татварыг бууруулах, эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, Словакийн ЕХ-ны өмнө хүлээсэн үүргийг биелүүлэхэд анхаарлаа хандуулсан байдаг. Тэрбээр мөн нийгмийн халамж зэрэг асуудлаар хатуу байр суурь баримталж байв. Түүний засгийн газар ЕХ-ны бусад орнуудтай харьцуулахад Оросыг дэмжсэн гадаад бодлого баримталдаг.
Гэсэн хэдий ч төвийг сахисан байр сууриа хадгалж, Словак улс ЕХ болон "NATO"-д гишүүнээр элссэн юм.
Эл цагаас хойш өдийг хүртэл Фико ерөнхий сайдын байр сууриа хадгалж иржээ. Олон арван жил нэг албан тушаалыг тууштай хадгалж ирсний хувьд Фиког үндсэрхэг үзэлтэй популист, социал демократ нэгэн гэдгээр нь олон нийт таньдаг. Хэрэв түүнтэй ойр байсан эсвэл уулзаж байсан бусад улс төрийн зүтгэлтнүүдээс Фиког хэн бэ гэж асуувал Словакийн бүрэн эрхт байдлыг хамгаалагч, Словак дахь ЕХ-ны нөлөөг шүүмжилж, жирийн иргэдийн сайн сайхны төлөө тууштай тэмцэгч гэж тодорхойлох нь дамжиггүй. Тэрбээр цагаачдын эсрэг байр суурьтай гэдгээрээ алдартай. Ялангуяа Европын цагаачдын хямралын үеэр ЕХ-ны дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх схемийг эрс эсэргүүцэж байжээ.
Гэхдээ хамгийн их шүүмжлэл дагуулдаг хандлага нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудал болон шүүхийн хараат бус байдал, ил тод байдлыг алдагдуулах гэсэн засгийн газрын хүчин чармайлтыг дэмжиж буй нь аж.
Улс төрийн карьерынхаа туршид Фико авлигын хэргээр олон удаа буруутгагдаж байв. Түүний нам улсын гэрээ, хувийн бизнесийн ашиг сонирхол, улс төрийн нөлөөлөл зэрэг хэд хэдэн дуулиант хэргүүдтэй холбогдож байжээ. Жишээлбэл, авлигын хэргийг сурвалжилж байсан сэтгүүлч Жан Куциакийн нас барсан явдал нь томоохон эргэлт болсон. Улмаар эсэргүүцлийн жагсаал болж, Фиког огцрохыг уриалсан хэдэн мянган хүн төв талбайд цуглардаг байв. Учир нь Жан Куциакийн үхэлд Фико болон түүний нам холбоотой гэж олон нийт сэжиглэж байлаа.
Хэрэв одоогийн Фиког хэн бэ гэж асуувал "Словакийн улс төрийг хагалан бутаргагч" гэнэ.
Дэмжигчид нь түүнийг Словакийн эрх ашиг, ялангуяа нийгмийн сайн сайхан, тусгаар тогтнолын хамгаалагч гэж үздэг бол шүүмжлэгчид түүнийг авлигыг өөгшүүлж, ардчилсан институтийг сүйрүүлсэн гэж буруутгадаг. Түүний улс төрийн замнал нь ололт амжилт, маргаанаар дүүрэн байсан хэдий ч тэрбээр одоог хүртэл тус улсын хамгийн том нөлөөлөгчийн байр сууриа хадгалсан хэвээр байна.
Дээр дурдсанчлан Фико хоёр аравны хугацаанд Словакийн ерөнхий сайдаар ажиллаж буй. Түүний хувьд өнгөрсөн хугацаанд төвийг сахисан байр суурь хадгалж ирсэн. Гэвч нэгдүгээр сарын нэгнээс Оросын Газпром компани Украинаар дамжих хоолойгоор хий нийлүүлэлтээ үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Улмаар Оросын байгалийн хийд найддаг Словакийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй байдалд хүрсэн байдаг. Фико шинэ онд зориулсан видео бичлэгдээ ард иргэддээ ирэх онд нь амжилт хүсэхээс гадна Украиныг илт шүүмжилж, Словакт орогнож буй украин дүрвэгсдэд хатуу анхааруулга өгсөн байв. Түүний хаана байгаа талаарх албан ёсны мэдээлэл гараагүй ч хожим Вьетнамын Ханой дахь хоногийн 6000 ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлаж байгаа нь илчлэгдсэн байна. Мөн сүүлийн үед Орос, Вьетнамын харилцаа зузаарч байгаатай холбогдуулан олон нийт Фиког Путинтэй "найзалж байна" гэх болжээ.
Олон улсад нөхцөл байдал хурцдаж байхад Фико болон түүний засгийн газар Оросын талыг хэт давамгай баримталж эхэлж буй нь Словакт хурцадмал байдлыг үүсгэж болзошгүй. Гэхдээ нийт ард иргэдийн аж амьдралыг харгалзан үзвэл Фико Путинтэй харилцаагаа сайжруулж, байгалийн хийн нийлүүлэлтээ таслахгүй байхыг илүүд үзэж байгаа бололтой.
EOC gazar olgolt CJN daramtalj gadni zailyyl 2025-01-16 132.194.13.93
886
ysnui SHYYLTYYr + SHYYSEN CJN MANGAR BAIGUULAMJ BLR BOLGOXS
(- Sams?glsh ysynda delgyyrt zarsaar duruulugch – bysduin nuluulux bdl )
зочин 2025-01-16 66.181.186.81
Барууныхан өөрсдийг нь дагаагүй,таалагдаагүй Роберт Фико ,Орбан мэтийн улс төрчдийг нууц хуйвалдаанаар устгахыг оролддог уламжлалтай, Сербийн ерөнхийлөгч хүртэл буулт хийж, Украины нацистүүдыг манай АН-ынхан шиг дэмжих тал рүү хазайж байна, Харамсалтай нь барууны 52 орны бүлэглэл яаж ч оролдоод ОХУ-ыг буулгаж авах зорилт нь хэрэгжих боломжгүй боллоо, Европ бүхэлдээ түүний дотор түүний хөдөлгөгч хүч Герман Францын эдийн засаг хүндэрч улс төрийн хямрал нүүрлээд байна
Ene tsag yed ayultai, bainguin + OrOGNUULAGCHUIgl 2025-01-16 132.194.13.93
ochsonyy ? myja nu bunobatdrx, 2 xairtsagni $ ^ ### 1-3y;
– docymentaap
– baga nasni bolon belguin xychurxuulel, bainguin zalulan xylgaigyi, zk yasaaRbl?
Нэргүй 2025-01-16 45.66.35.21
Фико улс эх орныхоо эрх ашгийг Европоос дээгүүрт тавьж чаддаг жинхэнэ эх оронч улс төрч байна! Браво!
Гэгээ 2025-01-16 202.55.188.41
Эр хүншиг улстөрч бн
21 2025-01-16 202.126.90.138
MOBGOL ULSIIG UKRAINE BOLGOSNII DARAA ENE NEWS.MN BAHNA HANANA s**
Нэргүй 2025-01-16 66.181.191.64
Европын нийтийн эрх ашигаас урвагч, манай Женко л гэсэн үг. Өвгөн зохиолч үүнийг нам буудах байсым, зайл уул настай хүн алдаж буудаад….
Нэргүй 2025-01-16 185.220.101.21
Фико харин ч Словакийн эрх ашгийг Европоос дээгүүрт тавьдаг жинхэнэ эх оронч ерөнхий сайд байна!
Зочин 2025-01-16 66.181.190.220
Аливаа улсын ерөнхийлөгч ард түмнээхээ эрх ашгийн төлөө чөтгөртэй нүүр тулахад ч байх ёстой.
зочин 2025-01-16 202.126.91.6
Оросоос газ хямд аваад цааш дамалдаг л улс шдээ… Путинд хайртай байлгүй яахав ..
S 2025-01-16 139.5.219.74
ANUSDI80955877SEKSEER VANXANDI
Кк 2025-01-16 103.168.34.19
одоо удахгүй дарангуйлагч бла бла гээд эхлэх юм байна даа…үндэснийхээ эрх ашгийг нэгд тавьсан удирдагчдыг яаж харлуулж эхэлдгийг жишээ байна…
зочин 2025-01-16 202.126.91.6
Угаасаа л бүх дарангуйлагчид эх оронч царайлаал эхэлдэг шдэ.. Гитлер , Муссолини нарч агуу эх орончид л байсан шдэ ..
Нэргүй 2025-01-16 185.220.101.13
1938 оны 10 сард фашист Герман далдага Польш хоёр хамтран Чехсловак улсруу хоёр талаас нь халдан довтолж Д2Д эхлүүлж байхад ганцхан ЗХУ улс эсэргүүцэж Европын бусад улсууд хараагүй сонсоогүй мэт царайлан таг дуугай гөлөлзөж байсан! ЕХ, НАТО-ийн гишүүн одоогийн Чех Словак улсууд аль аль нь Орос улстай найрсаг харилцаатай байдаг!
Нэргүй 2025-01-16 202.126.88.116
Эмээ уу,,,дебыль ээ,,,,
Нэргүй 2025-01-16 192.82.92.204
Ояонууд юу ч уншаагүй мэдэхгүй байж өөрийнхөө бодсоноо түүх гэж ярих юм, Чехесловак руу дайрахаас өснө Герман Зөвлөлт 2 Европыг хуваагаад авчихсан байсан юмдаа.
Чехүүд 1968 оны Прагын бослогоо мартаагүй шүү 2025-01-16 59.153.115.82
Чех улс Оростой найрсаг харилцаатай биш. Украинд байдаг чадлаараа туслаж байгаа. Хил залгаа учир Украины дүрвэгсдэд их дэмжлэг үзүүлж тэтгэмж болон ажлын байраар хангадаг. Брно хотын хийлдэг бөмбөлөг үйлдвэрлэдэг үйлдвэр нь одоо 2 ээлжээр тасралтгүй ажиллаж хийлдэг танк, онгоц болон Өрнөдийн Haimers-ыг дуурайлган хийж Оросын пуужингуудыг төөрөгдүүлж байдаг. Иж бүрэн Haimers
цогцолборыг хийхэд 45 хоногын хугацаа ордог гэж үйлдвэрийн менежер ярилцлага өгсөн байсан. Агаараас харахад ялгахад хэцү
Зочин 2025-01-16 103.168.34.27
За энэ хүн нээрээ л мэдрэлийн ч юм уу эм уух хэрэгтэй бололтой.
ИРГЭН 2025-01-16 103.57.95.137
угаасаа ЕХ-д Путиныг дэмжигчид нэгээр зогсохгүй Улс орны тэргүүнд байдаг, Унгар, Австри, Словак гэх мэт нилээд олон бий шүү, тэгээд ч ЕХ одоо Задрах нь угаасаа ойлгомжтой болсон, Герман, Францын ЭЗ-г сүйрсэн,
Нэргүй 2025-01-16 122.201.31.254
Оросоо гэж бас л баларцан улс юм даа
Зочин 2025-01-16 103.168.34.27
ЗХУ гэж байхад хөрөнгөтөн Америк, Европ өнөө маргаашгүй нурж сүйрэх тавилантай гээд байнга л радио, телевизээр ухуулдагсан. Даанч Европ сүйрэхийг хүлээж амжилгүй Зөвлөлт Холбоот Улс өөрөө шаазан шиг бут үсэрсэн дээ.
Нэргүй 2025-01-16 59.153.115.82
ЗХУ нь Жинсэн өмд Стимрол бохь хоёрт л бүдрээд нурчихаж билээ.. Аан тийн бас Видео Хуурцагтай кинод..
Нэргүй 2025-01-16 103.212.119.103
фицо гдгийн шүү
Нэргүй 2025-01-16 202.126.88.116
Нохойн баас,,,
Лхагва очир 2025-01-16 122.201.31.101
чамайг бодход улс удирдаад явж бна.. өөрөө гэр бүл үр хүүхдээ сайн удирдахыг бод