УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчид зөвлөж байна

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчид зөвлөж байна

УИХ-ын гишүүн асан Г.Ганболд Ерөнхийлөгчид зөвлөж байна

УИХ-ын 2024 оны сонгуульд өвдөг шороодсон МАН-ын экс гишүүдээс Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон бол УИХ-ын гишүүн асан Г.Ганболд мөн Ерөнхийлөгчийн Хот хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөх болжээ.

УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байгаа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тэрбээр багтан ажиллаж байна.

Тэрбээр өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах анхны Түр хороог ахалж байв. Энэ үед “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсад эрэн сурвалжлагдаж байсан “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал  нүүрсний сонсголд гадаад улсаас цахимаар оролцоё гэдэг санал тавьсан тухай ярьж, дуулиан тарьсан удаатай. Учир нь, хуулийнхан эрэн сурвалжлагдаад олдохгүй байсан Н.Удаанжаргал УИХ-ын гишүүн Г.Ганболдтой холбогдож, цахимаар нүүрсний сонсголд оролцох боломжтойгоо илэрхийлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан. Гэвч Н.Удаанжаргал усанд хаясан чулуу мэт алга болж, МАН ч нүүрсний сонсголыг удирдах байсан Түр хорооны дарга Г.Ганболдыг өөрчилж байв.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Ганболд “Дахиад түр хороо байгуулж байгааг би гайхаж байна. Дуугүй яваад байхаар дуугүй байгаа хүмүүсээ дээрэлхдэг хандлагыг УИХ-ын удирдлагаас гардаг боллоо. Бид нүүрсний түр хороо байгуулаад бүтэн жил ажиллаад сонсгол зохион байгуулъя гээд өчнөөн олон удаа хүсэлтээ өгсөн. Гэтэл яагаад нүүрсний сонсгол хийлгэхгүй байж байгаад хугацаа нь дууссан гэж татан буулгаад дахиад түр хороо байгуулахаар болж байгаа юм. Бид ядаж тайлангаа тавих ёстой. Өмнөх түр хорооны тайлангаа сонсоод дараагийн түр хороо байгуулах эсэхээ ярьдаггүй юм уу. Эхлээд ядаж тайлангаа сонс л доо. Үнэхээр муу ажилласан бол дараагийн түр хороогоо байгуул л даа.

УИХ-аас ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг сонсгол зохион байгуулах боломжгүй гэж би гарын үсэг зураагүй. Гэтэл танай түр хорооны хугацаа дууссан, нүүрсний хулгайн асуудлаар биш хил гаалийн асуудлаар байгуулсан түр хороо гэж ярьж байна. Манай хороог татан буулгаад шинийг байгуулж байгаад хардах, гомдох сэтгэл төрж байна.  Бид сонсголоо өнгөрсөн дөрөвдүгээр сард хийнэ гэж нийтэд зарласан байхад боломжгүй гэж зогсоосон. Үүнээс хойш удаа дараа хүсэлт тавьсан боловч хийлгээгүй” гэж мэдэгдэж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бүтэмж 2 цагийн өмнө 66.181.188.234

Урдах ажлаа хийж чадаагүй юмнууд юугаа зөвлөдөг байнаа

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 124.158.108.37

Хөдөлмөрийн баатар хулгайч Удаанжаргал Жонхууг ЕС болохоор монголд ирж удаанжаргах юм гэнэ. Бадамжунайг яасныг
бодоод хүрээд ирээ, новшийн пизаа.

Avatar

Rv4 3 цагийн өмнө 202.126.88.74

Yugaa zuvuldug bna aa.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.46.205

Мөн чиг сүүхээтэй хүндээ юугаа ч зөвөлдөг юм бол.Бас л бөөн шунал хар хор.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж