Монгол Улсын Их хурлын тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалт үйлчилж байгаа нь олон нийтийн шүүмжлэлтэй тулж буй. Иймээс УИХ-ын зарим гишүүн дээрх тэтгэмжийг зогсоох саналыг гаргахаа мэдэгдсэн. “News” агентлаг энэ долоо хоногийн VS буландаа дээрх асуудалтай холбогдуулан хоёр талын байр суурийг онцоллоо.
Сануулахад, УИХ-ын гишүүний хамгийн бага цалин сарынх нь долоон сая төгрөг бол цолны нэмэгдэл зэргийг оруулан тооцоход сардаа 10 сая төгрөгийн цалинг зарим УИХ-ын гишүүн авч байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Аль ч улсад тухайн гишүүний бүрэн эрх дуустгавар болоод дахин улс төрийн сонгуульд оролцохгүй бол тэр тэтгэмжийг өгдөг. Байдаг л зарчим. Тийм учраас одоогийн энэ зохицуулалтыг төрийн албаныхаа нийтлэг зарчимтай уялдуулж сайжруулах гэдэг дээр санал нэг байна. Төрийн албан хаагч, жишээлбэл, эмч, багш, эрдэмтэн УИХ-д хууль тогтоогч хийчихээд дараа нь баталгаа байхгүй байна гэдэг маш том эрсдэл. Зарим хүн шиг насаараа идэх бизнестэй биш хэцүү. Маргааш би ажилгүй боллоо гэхэд ар гэртээ яаж хоол унд авах вэ гэдгээс эхлээд проблем үүснэ. Тийм учраас тэтгэмжийг бүрэн эрх нь дууссан, дахин сонгуульд өрсөлдөөгүй гишүүнд өгдөг, сонгуульд өрсөлдөөд унасан бүрэн эрх нь дууссан гишүүнд өгдөггүй байхаар өөрчлөх ёстой.
Тэтгэмж хэрэггүй гээд попорч болно, эцсийн дүндээ попролтын үнэ цэнийг ард түмэн л төлдөг. Том төслүүдийн тухайн жил санхүүжих зардлыг багасгаснаар 2025 оны Монгол Улсын төсвийг алдагдалгүй төсөв баталлаа л гэсэн. Гэтэл газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл зогсоход хүрч, яаж явуулах вэ гэдэг юм одоо яриад сууцгааж байна. Ингэж хэдүүлээ ард түмнээс оноо авч попролтыг дэмжмээргүй байна.
УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-УИХ-ын гишүүн гэдгээрээ бусдаас давуу эрх эдлээд, цалин мөнгө нэмж аваад байх шаардлага байхгүй. УИХ-ын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх болон үйл ажиллагаа явуулахтай нь холбоотой хуулийн хөнгөлөлтүүд байдаг болохоос ахуй амьдрал, халаасанд зориулсан хууль байж болохгүй. Энэ хууль учраас өөрчлөх боломжтой гэж бодож байна. Хэн нэг гишүүн санаачилбал би хамгийн түрүүнд гарын үсэг зураад дэмжээд явна.
1992 оноос хойш хэрэгжээд явж байгаа энэ хуулийн зохицуулалтыг өөрчлөх ёстой. Орон нутгаас сонгогдсон гээд орон байр, мөнгөний дэмжлэг авсан тохиолдол өнгөрсөн найман удаагийн парламентын түүхэнд олон байгаа юм билээ. 126 гишүүнтэй парламент хувь гишүүнтэй холбоотой эрх ямба, тэр дундаа санхүүгийн эрх ямбанаас татгалзаж жишиг тогтоовол энэ цаашдаа уламжлагдаад явна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-01-15 66.181.183.240
Битгий давраад байгаарай муусайн хулгайчууд.
Нэргүй 2025-01-15 66.181.183.47
Тэд нарыг тэжээх гэж би зүтгээгүй шүү !
И.Норовжав 2025-01-15 76.32.162.139
УИХ -ын гишүүн асанд 12 сарын цалинтай дүйх тэтгэмж 48 сая төгрөг өгдөг нь буруу , Монгол улст аливаа албан тушаалтан эрхлэж байгаа ажлаасаа өөрчлөгдөвөл тэтгэмж авдаггүй шүүдээ. Иргэн бүрд хууль адил үйлчлэх ёстой. Иймд зогсоож , өгсөн бол буцааж төлүүл
Зочин 2025-01-15 66.181.160.45
Буруу.
. бензин утасны төлбөр гадаад томилолтын ….гэх мэт бидний мэдэхгүй өөр юуг төрөөс дааж бна
Эрднээ 2025-01-15 139.5.218.67
Сайнзоригоо!!! Чи эгэл жирийн ардынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх талаар юу бодож бна вэ. Тэр баян орнуудтай харьцуулах юм Монголд байхгүй байгаа шүү. Ер та нар яах гэж ИХ- д ордог доожоогүй сэтгэлгээтэй хүмүүс вэ
Zochin 2025-01-15 202.55.188.40
12 сарын тэтгэмж өгөх нь буруу. Ийм болоод л УИХ орох гэж улайраад байгаа шүү.
Зочин 2025-01-15 103.212.118.21
Алтангэрэл хэлээд бгаагаа хийгээд өгөөч
зочин 2025-01-15 202.21.106.101
Монгол улсын иргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн заалттай эрс зөрчилдөж байгаа учраас Үндсэн хуулийн цэц энэ тухай дүгнэлтээ гаргаж хуулийг нь хүчингүй болгох олгосон тэтгэмжийг буцаах ёстой баймаар … иргэн бүр Хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөөлөгдсөн, халагдсаны тэтгэмж л авах ёстой баймаар … юун тэтгэмж вэ
Нэргүй 2025-01-15 66.181.177.17
Алтангэрэл маш зөв хэлж!! УИХ-ын гишүүд тусгай хангамжтай болно гэвэл хуулийн өмнө бүгд эрх тэгш байх тухай Үндсэн хуулийн зарчим зөрчигдөнө!!! УИХ-ын гишүүнээс болиход Хөдөлмөрийн хуулийн суурь зарчим буюу ажлаас халагдсаны тэтгэмж л авах ёстой!!!
Иргэн 2025-01-15 66.181.187.136
Монгол улс 100 ямаанд 76 ухна байсан бол одоо 126 ухна болоод бүр долоон дор болжээ. Амьдралаа зохицуулж хвч чадахгүй юм бол яах гэж гишүүн болсон юм бэ? Ард түмэн ажилгүй боллоо гээд 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Энэ новшнууд юу хийсэн гэж 1 жил тнтгэмж авдаг юм бэ? Улс төрч дурөндаа болж гишүүн болох гэж үхэн хатах дурлаж өөрсдөө зүтгэж болчихоод ингэж мөнгө авна энэ тэр гэж хуцахаа больё жингэрүүд ээ.
Иргэн 2025-01-15 66.181.187.136
Гишүүн гэхээрээ яагаад бусдаас илүү гэж. Ж.Орвелийн "Амьтны ферм" зохиолд " Гахайнууд илүү тэгш эрхтэй" гэж байдаг. Өөрсдөн дөө зориулж мөнгө өгөх хууль баталдаг ичихгүй даварсан хар хулгайчууд . Гишүүн болохдоо алтан гургалдай шиг юу гэж хуцаж ард түмнийг долоож гарсан биз дээ. Гарсан хойноо ингэж гоншгинож хуцаж дахин сонгогдохгүй бол мөнгө авна гэж хэлж чадаж байна.
Нэргүй 2025-01-15 203.23.49.49
Тэтгэмж авсан гишүүд 1 жилийн дотор талийгаач болно гэнээ
Нэргүй 2025-01-15 103.80.211.124
ажилгүйдлын тэтгэмж өгвөл болоо юм биш үү?!
Нэргүй 2025-01-15 66.181.182.71
Өнчин хүүхэдэд 18 нас хүрмэгц 1сая 200 мянган төгрөг өгөөд орон гэргүй өвлийн хүйтэнд хөөж гаргадаг. 48 сая хуваа 40 хүүхдийн тэтгэмж. Аймшиг
1 2025-01-15 202.131.245.34
Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэдгээ энэ гишүүн гэх хүмүүс бодож ажилламаар юм. Гэтэл хугацаагаа дуусгаад дахиад гишүүн болж чадахгүй бол яаж мөнгө хусаад гарах вэ гэдгээ л одооноос бодоод суух юм, гунигтай
Нэргүй 2025-01-15 202.131.245.34
"П.Сайнзориг: Маргааш би ажилгүй боллоо гэхэд ар гэртээ яаж хоол унд авах вэ гэдгээс эхлээд проблем үүснэ" гэнээ ГИШҮҮН БИШ ИРГЭД ТЭГВЭЛ ЯАЖ АР ГЭРТЭЭ ХООЛ УНД АВЧ БАЙГАА ВЭ?
зочин 2025-01-15 202.21.100.210
Ууучлаарай УИХ гишүүн гэдэг чинь гэрээ засаад Төрөө зас гэдэг рүү орчихсон хүмүүс байдаг гэж нэгэн үе Сү.Батболд ярьж байсан . Амьжиргаагаа залгах гэж гишүүн болдог арчаагй уйваагүй байдлаасаа салах . Ард түмэнээсээ сонгогдох үедээ бараг цалин хангамж хэрэггүй зөвхөн та бүхний дуу хоолойгоо өргөөд Хууль засагладаг төрийг тогтоон гээд байдаг их зоригт, дайчин ,шударга , боловсрол өндөртэй хүн гэдэг шүү дээ..Тэрнийгээ бүү мартаарай
Зочин 2025-01-15 202.21.117.194
Гоншигонох байсийн бол юу гэж гишүүн болсон юм. Хүний өмнөөс хүчээр болгочихсон юм шиг л ярих юм.
Zochin 2025-01-15 66.181.189.231
bid nar ajilaas xalagdaad ajilgvidliin tetgemj gj 3sariin dundajiig awdag bizdee teren shig awaxgvi bsal arai garuud we
Нэргүй 2025-01-15 1.10.133.185
Сайнзориг харин поп гар уу? Эднүүс тэтгэмж аваагүйн төлөөсийг ард түмэн яаж төлнө гээд байгаан, харин тэтгэмж аваад байвал ард түмэн төлнө биз дээ. Дуртайдаа гишүүн болчоод, гуйгаад болгоцон юм шиг
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Аливаа асуудалд судалгаагүй, чээжний бангаар хандах гээд байдаг гэм та нарт байна шүү 2025-01-15 103.212.117.239
ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД ПАРЛАМЕНТИЙН ГИШҮҮН, САЙД НАР ТӨРИЙН АЛБАНДАА ОРДОГГҮЙ НЬ НИЙТЛЭГДҮҮ, ТЭТГЭМЖ АВАХ ТУХАЙ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ХАРИН ҮНДСЭН ЦАЛИН ХАРЬЦАНГҮЙ ӨНДӨР БАЙНА.ОХУ-д МӨН АДИЛ ИЙМ БАЙНА.МАНАЙ ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬД АНХ 1994 ОНД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГА ТУШААЛЫН АЖИЛТНУУДЫГ ТӨРИЙН АЛБАНД ЯАГААД ОРУУЛСАН БЭ ГЭВЭЛ, АМЖИРГААНЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ХУВЬД ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧДААСАА ЯЛГАРАХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮЗСЭНИЙХ.АЛИВАА АСУУДЛЫГ ШИЙДЭХДЭЭ СУДАЛГААТАЙ ХАНДАЖ БАЙГААРАЙ.
Нэргүй 2025-01-15 139.5.218.97
ард иргэдтэйгээ ижил эрх эдлэх нь зөв
Нэргүй 2025-01-15 202.9.40.178
даварсан хулгайчууд та нар 4 сонгогдоод 4сарын тэтгэмж авсанч ихдэн шүү
Нэргүй 2025-01-15 202.131.234.123
элдэв хангамж эрхийг нь хасчих л даа. буруу зүйл хийгээд тархиа хагалуулж үхвэл заяа нь тэр шүү дээ.
Нэргүй 2025-01-15 66.181.161.62
Buruu Ed nar yasan gj tetgej awdii ard iregdiinhee tolo gantsats wum hiigeegui baij ard iregdiinhe tsaling 5,10 saj bolgchihod tetgemj yri
Монгол 2025-01-15 202.126.89.19
Гадаадад бүх оронд тийм байдаг ч гэх шиг. бүүр нэг өөрийн толгойгүй, өлөнгөөс өөр юмгүй, ноёныхоо даалгаврыг нохой шиг биелүүлдэг гөлөг. Эээ мэтийг буцааж татах хэрэгтэй.
Монгол 2025-01-15 103.57.92.165
Энэ нэг хуульч нэртэй бэртэгчин бн. Өөрөө гишүүн болчоод уйлан дуугараад, бусадтайгаа адилхан бай. Хөдөлмөрийн бирж орж ажлаа олж хий гэж зөвлөе. Иймэрхүү амьдралаас тасарцан юмнуд яаж улс орныг удирдана. ёстой нэг дүүрцэн цаг үе юмаа.
Хүн 2025-01-15 39.7.230.171
яасан гэж авхуу хулгай сайн хийсэн гэж тэтгэмж авхуу
а**х ял сэргээгч 2025-01-15 176.0.6.96
муу хийсэн ч авна гэнэ ээ.
Zochin 2025-01-15 107.77.227.115
Энэ хууль зүйн сайд хэтэрхий поп юмаа.
Zochin 2025-01-15 202.55.188.86
mgl ulsaa hugjulj chadahgui bj ter gadnii hugjiltei orong duuraij yuga hiihwe tamine uls ornoo hardaa uursudiiguu bas harj hugjiluu duuraij surdaa tamine
Сонгинохайрхан 2025-01-15 176.0.6.96
гурилаа дийлэхгүй орлоготой ард түмэнтэй улс шүү, сайн зоригоо хувийн хэвшилд хэт худалддагсан чамайг би буруу сонгосон шиг байна оо.
Нэргүй 2025-01-15 59.153.115.20
126 Арай л нүсэр аппарат байна. Ядаж 30 болгооч
Нэргүй 2025-01-15 66.181.188.59
uenenshuu yag zow odool mongol uls hogjih baihda
Наанатай цаанатай бодох 2025-01-15 66.181.169.91
өөр талаас нь нэг бодоод үзье, хэдүүлээ. Итгэлийг зүтгэлээрээ хариулах сэтгэлээр өөрийн чадвараа хууль тогтоох замаар илүү өргөн хүрээнд зориулан, өөрлөе, шинэчлэе гэж гишүүн болсон хурдан шинэчлэгллэг нарийн мэргэжлийн хүн байлаа гэж бодъё. Үнэхээр ч хэрэг болсон, тэгээд гишүүн биш боллоо. мэрэгжлээрээ ажиллахад аль хэдийн хоцорчээ. Энэ хүний гишүүн байсныг нь хэрэгтэй юмандаа ашиглачихаад, мэрэгжлээс нь хөндийрүүлчихээд жаахан ч бодож, тэтгэж болохгүй юу?
Нэргүй 2025-01-15 66.181.191.143
tegvel araa bosood gishuun bolohoo bolichihgui yu
Өлөн дэпутат 2025-01-15 176.0.6.96
иун араа болох,урдаа байгаа тавагтай хоолоо л болдог ш дээ.
Нэргүй 2025-01-15 1.10.133.185
4 жил гишүүнээр ажиллахаар мэргэжлээсээ хоцорч, холддог бол олиггүйгийн шинж. Тэгээд ч өөрөө гишүүн болохгүй гээд байхад болгосон хүн алга
Нэргүй 2025-01-15 103.57.93.35
хэдэн мянган малтай хом нь аймар гарууд тэгвэл оршин суугаа хаягаар халамжид хамрагдаж ажилгүйдлийн тэтгэмжид дүүрэг хороо сумандаа хамрагд.
зочин 2025-01-15 66.181.186.81
УИХ-д мэдлэгтэй чадвартай бүтээлж зөв хүмүүс байх хэрэгтэй,Тэд амьдралын батлагаатай байх ёстой, Монголчууд төрөө дорд үзэж болохгүй, Бидний өмнөөс чухал чухал асуудлыг шийд ,идэвхтэй ажилла улс орноо урагшлуул хөгжүүл гэж итгэл хүлээлгэн бид сонгосон, Ажиллах боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй,Боломжоороо дэмжих ёстой,Одоогийн энэ асуудлыг олон улсын жишиг,улс орны боломжийг харж байгааг өөрсдөө шийдэг, Тухайлбал жилээр биш 6 .сарын тэтгэамж олгох хувилбар байж болно,
Зочин 2025-01-15 103.212.117.20
ажиллах хугацаандаа өчнөөн эрх ямба эдэлж, хөрөнгө мөнгө авч байгаа ш дээ
Нэргүй 2025-01-15 139.5.219.92
одоо чухал асуудал биш
Иргэн 2025-01-15 122.201.31.235
БУЗРУУДЫГ ГИШҮҮН БОЛООЧ ГЭЖ ХЭН Ч ГУЙГААГҮЙ, БАС ХҮЧЭЭР ТОМИЛООГҮЙ. ТЭР БУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ХУЛГАЙЧИД ШАВХРУУ Ч ЦАЦАХ ХЭРЭГГҮЙ.
Нэргүй 2025-01-15 66.181.191.51
амьдарлынхаа төоөө санаа зоволт ард түмэнд бүр их байгаа шүү . Эхлээд ард түмэнлүүгээ санаагаа зовоогоорой тэтгэмж , цалингүй ядарч байгаа .
зочин 2025-01-15 66.181.186.81
УИХ-ын гишүүдийг аль нэг компаний ердийн ажилтнаас дорд үзэж болохгүй, Кноп дараад сууж байдаг малууд гэж доромжлох оо боль, Хийж буй ажил нь чухал ,,улс орны хувь заяатай холбоотой Ядаж бид төрөө хүндэлж сурах хэрэгтэй байна Амьдралаар нь хохироож болохгүй Эрх нь цуцлагдахад амьдрал нь батлагаатай байх хэрэгтэй Эс бөгөөс энэ чухал ажилд чадалтай мэдлэгтэй бүтээлч авьяастай зөв хүмүүс ирж ажиллахгүй,УИХ-д попчууд луйварч хулгайч төрийн эрхийг ашиглан нийгмийн хөрөнгө идэгчид л цуглах б**х
Зочин 2025-01-15 171.6.243.225
Ажилаасаа чөлөлөөлөгдсөн хүн 3 сарын ажилгүйдлийн тэтгэмж авдаг хуультай биз дээ. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстоы биз дээ гишүүдээ гишүүн болоод хэдхэн сар болсон та нар хийх ажлаа хийхгүй юун ирээдүйн ажилгүйдлийн тэтгэмж 1 жил цалингаа бүтэн авна ч гжх шиг Ичээч. Гишүүнээсээ татгалзчихаач,. Та нарыг гуйж сонгоогүй шүү
Нэргүй 2025-01-15 66.181.179.43
энэ мөндөл шиг новшоос хогийн 2 санаа их гарах юмаа
Нэргүй 2025-01-15 66.181.187.229
ховд ховд
М.Амар настан. 2025-01-15 202.126.90.149
Нэрээ үнэнээр нь бичиж чадахгүй хэвтэж чи хуцдаг юм бэ.
Нэргүй 2025-01-15 66.181.191.76
Поророг дахин сонгож болохгүй шүү
Зочин 2025-01-15 77.239.211.127
бусад улс энэ тэр гээд солиорох юм.тэд чинь хөгжчихсөн байна.бид нар шиг утаа,хавдрын эмнэлэг,түгжрэл ярьж,та нар шиг улсаа цөлмөөгүй байна.ичээч
Zochin 2025-01-15 123.203.45.169
УИХ-д өөрсдийн хүсэл, шуналаар орж гишүүн болоо биз дээ. Хэн ч та нарыг тэнд очино уу гэж гуйгаагүй шүү. Цалин бага бол одоо чгэсэн гишүүнээсээ татгалзаж болно шдээ. Тэтгэмж өгөх нь буруу
хүннү 2025-01-15 202.55.188.43
Хувийн хэвшлийхэн та нарыг тэжээх гэж махийж гүйцлээ. Та нарын залгих мөнгө ихдэснүү гэхээс багадаагүй. Гэтэл хувийн хэвшилд ажилж байгаад ажилгүй болсон хүнд ямар юмных нь тэтгэмж олдоддог юм? Ажилгүйдлийн тэтгэмж гэж 3 сар цалингийх нь 60 хувь л өгнө. Юун жил. УИХ-ын гишүүд дахин сонгогдоогүй гэдэг чинь “муу” дүн авч байгаа гэсэн үг.
Нэргүй 2025-01-15 66.181.184.220
Хэн ч яаж ч бодсон буруу шүү дэ. Болих хэрэгтэй.
сонгогч 2025-01-15 202.9.46.84
гишүүд асангууд иргэдээсээ давсан эрх эдлэх ёсгүй…..идсэн хоол чинь хор болох байх даа………………….
Зочин 2025-01-15 202.9.47.15
их хурлын гишүүд үнэхээр эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө ажиллах гэж байгаа бол цалингүй сайн дурын үндсэн дээр ажилладаг баймаар байна.. Тэгж чадах хүмүүс л их хурлын гишүүн болмоор байна.
Сангаа 2025-01-15 66.181.178.145
ТАТВАРЫН. мөнгийг ЦӨЛМӨСӨН ХҮМҮҮСИЙГ ТЭТГЭНЭ ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЛУЙВАР!!!
Нэргүй 2025-01-15 2.217.73.55
П.Сайнзориг гэдэг энэ хүн бусад оронд байдаг л жирийн зүйл гэж ээ !!!! Бид бусад ороноос хол уланд байна аа гэдгийг улс төрч хүний хувьд нэг бодоод , машин дотроо түгжрээд утаа үнэртээд , өөрөөс тань мөнгө зээлчээд өгч чадахгүй байгаа найзаа бодсон шиг эргэн тойрноо нэг хараад үзэхээр хэлсэн үг тань уруулыг тань давах нь үү нэг үзээч ! Бусад оронд байдаг юм манайд байхгүй бусад оронд байдаггүй юм манайд олон байгаа юм шүү
Уншигч 2025-01-15 139.5.217.206
Үнэхээр горойгоод байгаа тэр нэр дэвшүүлсэн намынхаа гишүүдээс хандив гуйж тэтгэмж олдоо. Түүнээс ард түмний тэтгэврийн мөнгийг дахин сонгогдох чадвараа алдсан та нарт олгож чадахгүй ээ, хариуцлага алдсан танд????
Нэргүй 2025-01-15 103.57.94.157
Ажилгүйдлийн тэтгэмж 3 сараар олгодог .
Хуулийн өмнө тэгш эрхтэй бай.
Нэргүй 2025-01-15 2.217.73.55
гэхдээ сонгуулиар биш тушаалаар халагдахад л авдаг шүү дээ …зарим нь
Нэргүй 2025-01-15 66.181.177.152
Бусад улс бидэнд хамаагүй. Сардаа 7 – 10 төг авчихаад бас энд тэндээс янз бүрийн орлого цуглуулаад хоногтоо саяын орлоготой байж тэтгэмж тусламж авах шалтаг эрээд байгаа чинь хар толгойдоо лай хурааж мэднэ шүү дээ
Нэргүй 2025-01-15 59.153.113.213
Хулгай сайн хийсэн гэж өгөх үү ард түмнийхээ цалин тэтгэврийг хангалттай нэмээч
зочин 2025-01-15 66.181.187.51
МУ-н Үндсэн хуулинд заасны дагуу иргэн бүр тэгш эрхтэй.Иймээс Иргэдийн нэгэн адил ажлаас халагдсаны тэтгэмжийг хуулийн дагуу 1-3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авахад л болно ш дээ.Иймээс УИХ-н гишүүдийн тэтгэмж гэдгийг хасаж зогссох,хуулийг хүчингүй болгох хэрэгтэй.
Эдийн засагч 2025-01-15 157.15.7.112
Иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгодог хууль дүрэм байгаа ш дээ. өөрсдийгээ хэт дээгүүрт үнэлж төсвийн мөнгөнөөс өөрсдөдөө тусгайлан зориулсан тэтгэмж авах нь ичгэвтэр, ёсзүйгүй үйлдэл болно. ичээч ичихгүй байна уу?
Нэргүй 2025-01-15 202.9.41.110
Ерөөсөө хэрэггүй. УИХ-ын гишүүн болж хагартлаа баяжчихаад бас тэтгэмж авах санаатай. Яасан ичдэггүй шуналтай хүмүүс вэ. Мөнгө авах гэж биш харин их ажил хийнэ гэж ярьж гарч ирсэн биздээ. 4 жил хангалттай мөнгө хийгээд гардаг. Тийм болохоор хэрэггүй. Иргэдээсээ санаа зовооч та нар
Нэргүй 2025-01-15 66.181.186.190
126 хулгайчийн цалин утас туслахууд шатахуун гадаад яасан ч их явдаг мөнгө төсөвлөдөг юм. Тойрогтоо хичнээн ч тэр бум гэх шиг хуралдаа суусан суугаагүй ихэнхдээ суухгүй цалин 4 сая эдний энэ их тансаглал өөрсдөдөө зориулсан хууль боловсруулж суудаг хулгайчуудыг яаж тэжээж дийлэх юм . Дараагийн сонгуулаар 50 болгоё.