"Хамгийн өндөр оноотой тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгоно"

"Хамгийн өндөр оноотой тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгоно"

"Хамгийн өндөр оноотой тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгоно"

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнөөдөр /2025.01.15/ дуусч, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэлсэн. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн байна. Энэ талаар Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв "Систем маш энгийн, ойлгомжтой. Иргэд дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй” гэлээ.

Тодруулбал, сүүлийн жилүүдэд үйлдвэрлэсэн автомашин, цахилгаан автомашин болон зөв хүрдтэй автомашинууд хамгийн өндөр оноог авах юм. Хамгийн өндөр оноотой байгаа тээврийн хэрэгсэлд суларсан дугаарыг олгох боломжтойг илэрхийлсэн мэдээллийг бүтгэлтэй утасны дугаарт илгээнэ. Уг систем нь дугаар олгодог систем биш, дугаар олгох дарааллыг бүртгэж буй систем гэдгийг албаныхан хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-01-15 202.179.18.88

машинд зүүх дугаараар оролдож бхаар машин явах замаа засаачээ хүний хувийн өмчид халдаж бна

Avatar

Зочин 2025-01-15 202.126.90.162

Ахиад нэг авилга, арын хаалга.

Avatar

Зочин 2025-01-15 103.212.116.94

Хятад машины импортыг дэмжих бодлого юм биш үү? Төрд хятад машин үйлдвэрлэгчдийн лобби хүчтэй байна.

Avatar

Нэргүй-д 2025-01-15 103.168.34.19

одоо юу гээд д дугаар суларч байхав дээ..хүүхэд хуурч буй аятай л байх юм..

Avatar

Зүчи 2025-01-15 202.21.104.68

авилгын шинэ сүлжээнд тавтай морилцгоо.убчуудаа.

Avatar

Зоч 2025-01-15 66.181.176.233

ХЭРЭГЛЭЭГ БИЗНЕС БОЛГОЖ Б.НА…ЙЙМ БАЙЖБОЛОХГҮЙ ..ЭНИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ..НӨГӨӨ ТАЛААРАА НОМЕР ЗАРАХ РЕКЛАМ

Avatar

A 2025-01-15 66.181.176.187

ЭХЛЭЭД ДУГААР ЗАРААД БАЙГАА ЧЕНЖ НАРАА ЦЭГЦЭЛ НЭГ ХҮН ДЭЭР ОЛОН ДУГААРЧ БАЙЖ БАЙХ ШИГ ТИЙМ ЮМ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2025-01-15 122.201.23.83

Хятад машинд эхний ээлжинд олгоно.

Avatar

Нэргүй 2025-01-15 133.106.57.129

хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүнийг эд хөрөнгөөр гадуурхаж үл болно гэдэг заалтыг зөрчсөн байна

Avatar

Нэргүй 2025-01-15 202.9.40.225

Зөв хуультай улс гэдгии г мэдрүүл

Avatar

Нэргүй 2025-01-15 59.153.115.27

хуучин шиг Онц Сайн Дунд Муу гэсэг дүнгээ сэргээвэл зүгээр ч юм уу төр засаг санан дурсаад түүнийгээ машины дугаар олголт дээр хийх гэсэн юм байлгүй дээ

Avatar

Нэргүй 2025-01-15 59.153.114.123

Хуццоо му хог шаарнуудд

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.116.50

МАНАН ХҮН гэдэг чинь аймаар мангас шүү.

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.116.50

Ард түмний амьжиргаа болсон Япон машинууд хоригдлоо. мангасууд юмаа.

Avatar

Нэргүй 2025-01-15 202.126.89.88

нохойн баас шиг юм сэтгэх юм

Avatar

E 2025-01-15 59.153.114.18

ийм балай юмыг ямар тэнэг нь сэтгэдэг бна даа бараг олгохгүй байвал дээр

Avatar

И 2025-01-15 103.168.34.184

хөдөөний дугаар аваад хотод машиндаа тавьчихаад хотоос орж гарахгүй бхад болох юм бишүү

Avatar

зочин 2025-01-15 202.126.89.167

Тийм… Хулгайн замаар орж гараад байсанч болноо..

Avatar

Нэргүй 2025-01-15 203.91.115.51

Хүнийг ялгаварлан гадуурхаж дарамталж даралсан хүчээр тулгасан шахсан үйлдлээ хэзээ больж хөгжих юм бэ. Авлига дамын наймааг хөгжүүлээд бгаа хүнээ яагаад зүгээр л дураар нь туйлуулаад
бгаа юм.

Avatar

Иргэн 2025-01-15 66.181.188.235

Одоо буруу хүрдтэй машиныг Японоос ачуулаж байх юм яааж номерын наймаа яваад бн аа??? Хадгалсан номерт хүртэл наад шалгуураараа олгохгүй бол хэзээ стандарт мөрдөж дууснаа???

Avatar

Нэргүй 2025-01-15 66.181.182.224

Төв аймгийн дугаар авая дөө

Avatar

Нэргүй 2025-01-15 202.131.234.123

налайх багануурын дугаар хотод төлбөргүй байх шүү. хоты дүүрэг биз дээ

Avatar

Зочин 2025-01-15 202.126.92.98

за зүгээр азын шоо хаяж баа юм шиг болчих юм бн л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж