Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2025.01.16/ болно. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 19-нд хаалттай хийхээр товлосон ч гурван удаа хойшлогдсон.
Уг хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ".
Сайшаалт Ерөөлт 2025-01-15 202.126.88.163
…ЯАХААРАА ЛАМ ХҮН САХИЛ САНВААРТАН ХҮН ЭХ ОРНООСОО УРВАДАГ БИЛЭЭ..?..1937 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ХЭВЭЭРЭЭ АМЬ БӨХТЭЙ ОРШСООР БАЙГАА ЮМ БАЙНА..
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
За тэгээд ямар ч нийгэмд аль ч төрд эх орноосоо урвагчид байдаг гэхдээ тэдний хувь заяа муугаар төгсөдөг нь түүхийн үнэн юм. Муугаасаа сайн нь олон байдаг хойно монгол улсаас урвах нь байхад шаардлага гарвал монголын төлөө амиа өгч ясаа дэвсэх эрэлхэг охид хөвгүүд байж л байгаа байсаар ч ирсэн түүх ч тийм л байсан. Жингий цуваа явж л байдаг замын ноход ху.цаж л байдаг гэж монгол улсын түүх үргэлжилнэ. Х Богд халх Жэвзундаба хутагтаа монголчууд бид сайхан хүрээлэх хэрэгтэй юм.
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
Бодож үзье. Лам хүн ямар үйлдэл эс үйлдэхүйгээр эх орноосоо урвасан байх вэ? Мэдээж монголын хүн амын 90 ээс дээш хувь шүтдэг бурханы шашин монгол улсын төдийгүй дэлхийн монголчуудын хараа чилээж чих тавих асуудал мөнөөс мөн. Тэгэхээр ойрын үед монголын бурхны шашинтай холбоотой болж өнгөрсөн зүйлс юу байна гэхээр 2016 онд далай лам монголд айлчилж хариуд нь хятад эсэргүүцлээ илэрхийлж хилээ хааж тухайн үеийн ГХ ын сайд Мөнх-Оргил очиж бараг л дахиж далай лам монголд хэзээ ч ирэхгүй гэж өвдөг
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
сөгдөх шахан гуйж байж хил нээлгэж байв. үүний дараахан хэдхэн жилийн дараа дээрхийн гэгээнтэн 14 р далай лам миний дараагийн төрөл гэж байхгүй, далай лам дахин төрөхгүй гэж мэдэгдэв. үүнээс хоёр жилийн дараа монголын бурхны шашинд нэг онцлох үйл явдал болсон нь Жавзандамба хутагтын х дахь дүр тодров. Энэ бол монголчууд бидний төдийгүй дэлхийн монгол туургатнуудын хувьд сүсэглэн дээдлэх сайхан мэдээ байлаа. Дэлхийн хэвлэлүүд ч монгол будда хүү гэж танилцууллаа.
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
Дэлхийн Бурхны шашины гурван том оргил нь Далай лам, Богд хутагт, банчинбогд гэж үздэг юм билээ. 14 р далай лам төвөдөөс дүрвэж энэтхэгт гарснаасаа хойш төвөдийн эрх чөлөөний төлөө үйл ажиллагаа явуулдаг гэж хятадууд үздэг тул үзхгүй очсон газар бүрт нь улс төрийн эсэргүүцэл үзүүлнэ. манайх шиг бага буурай улсд бол хил гаалаа хаах хэмжээний дарамтлана. ванчинбогдыг төвдөөс 90 д онд 10 аад насны хүү тодруулсан боловч ор сураггүй алга болсон хятадууд хулгайлсан.
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
За анхны дүр нь Чингисийн алтан ургаас тодорсон /анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар/ Богд хутагтын дүрийг далай лам тодруулдаг /энэ хоёр бие биенээ тодруулдаг юм билээ/ 14 далай лам х Богд халх Жэвзундамбыг дэлхий нийтэд танилцууллаа. Мэдээж танилцуулах хүртэл тодруулчаад монголын төрийн нууцын түвшинд байсан нь дамжиггүй. Тэгэхээр энэ Санждорж ламтан гуай х Богдыг тодруулсантай холбоотой мэдээллийг хятадын тагнуулуудад дамжуулж байсан байх талай юм байна. Тэр үед нь Ц.Хулан ҮАБЗ даргын
Нэргүй 2025-01-15 202.131.225.242
соёлын асуудал хариуцсан зөвлөх албан тушаалтай байсан бөгөөд албан тушаалын хүрээнд монголын шашин соёл х Богдтой холбоотой олж мэдсэн мэдээ баримт сэлтээ дамжуулдаг байсан болж таарах юм байна. За ямар ч байсан Санждорж ламтан Хулан уран донгодогч хоёр маань хятадын тагнуул нь тагнуул, эх орноосоо урвасан нь урвасан юм байна гэж ойлголоо. Гэхдээ ял авах нь юу л бол яагаад гэвэл өнөөдөрийн төрд УИХ дарга нь Амарбаясгалан, ЗГ тэргүүн нь Оюун-Эрдэнэ эд цөм урд зүгийн хамааралтай байх магадлалтай.
Нэргүй 2025-01-15 139.5.216.76
Энэ лам яг юу хулгайлчихсан хүн юм бол доо…
Нэргүй 2025-01-15 202.9.41.110
Одоо үед гадаадын талд ажилладаг хүмүүс их болсон. Тэд эх орныхоо эрх ашгийг яаж ч хохирооход бэлэн байгаа. мөнгө өгөх л юм бол жагсаал цуглаан үймээн самуун бүгдийг хийнэ. Урьд өмнө огт байгаагүй эвгүй цаг үед Монголчууд бид амьдарч байна. Дотоодын дайснуудтай болсон бөгөөд тэд нь бусдаас айж ичихгүй бүр ил тод ажилладаг болсон. Сонор сэрэмжтэй байхыг цаг үе биднээс шаардаж байна.Америк, Хятад, Оросын гар хөл болсон хүмүүсээс болгоомжилж байх нь зүйтэй.
эмээ 2025-01-15 202.9.40.159
ламтан гууд энэ чиньюу болоод бна