АНУ-ын бирж Элон Маскыг шүүхэд өгөв

АНУ-ын бирж Элон Маскыг шүүхэд өгөв

АНУ-ын бирж Элон Маскыг шүүхэд өгөв

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) Элон Маскыг "Twitter"-ийн хувьцааг худалдан авсан хэргээр шүүхэд өгчээ. Маск "Twitter"-ийн 5 хувийг худалдаж авсан тухайгаа цаг тухайд нь мэдээлээгүй. Мөн энэ үйлдэл нь түүнд илүү олон тооны хувьцааг хямд үнээр худалдаж авах боломжийг олгосон гэж "SEC" мэдэгдэв. Тодруулбал, Маск "Twitter"-ийн хувьцааг авснаар дор хаяж 150 сая ам.доллар хэмнэж чадсан гэж үзэж байна.

Ерөнхийдөө, аль нэг компанийн 5 болон түүнээс дээш хувьцааг худалдаж авсан бол холбогдох байгууллагуудад мэдэгдэж байх ёстой байдаг. Маск "Twitter"-ийн хувьцааг худалдах эцсийн хугацаанаас 11 хоногийн дараа мэдээлсэн нь тус компанийн хувьцааны үнэ хөөрөгдөхөөс урьдчилж худалдан авах гэсэн оролдлого гэсэн үг юм. Мөн Маск бусад хувьцаа эзэмшигчдээс илүү хямд үнээр худалдан авсныг хэлнэ. 2022 онд Маск тус компанийг 44 тэрбум ам.доллараар худалдан авсан. "SEC"-ийн нэхэмжлэлд тухайн үед Маск "Twitter"-ын 9 хувийн хувьцааг эзэмшдэг гэж мэдэгдсэний дараа компанийн хувьцаа 27 хувиар нэмэгдсэн байна. Маскийн хуульч Алекс Спиро SEC нэхэмжлэлийг буруутгаж байна. Учир нь "SEC" үргэлж Маскаас алдаа олох гэж хичээдэг гэжээ.

Товчхондоо, Маск "Twitter" дэх өөрийн эзэмшиж буй хувьцаагаа ил болгох дүрэм журмыг дагаж мөрдөөгүй. Энэ нь бусад хөрөнгө оруулагчдыг хохироосон гэж "SEC" үзэж байна. Маск үүнийг үгүйсгэж, хэргийг үндэслэлгүй гэж хариу мэдэгджээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 2 минутын өмнө 66.181.189.190

Маскийг жижиг үндэслэлгүй юмаар оролдож бөйгаа хүмүүс боо өчүүхэн ялаанууд ! Түүхэнд Маск л үлдэнэ ! анхны их наядтан гээд бичигдэж магадгүй ! муусайн ялаанууд дүнгэнэлдээд нэр нь үлдэхгүй !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж