Хятад, Оросын хамтын ажиллагаа түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Хятад, Оросын хамтын ажиллагаа түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Хятад, Оросын хамтын ажиллагаа түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

Хятад, Оросын худалдаа өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж Даваа гаригт нийтлэгдсэн тайланд тусгажээ. Тодруулбал, Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, хоёр орны импорт экспортын нийт хэмжээ 244.8 тэрбум ам.долларт хүрч, 2023 онд 240.1 тэрбум ам.доллар байснаас өссөн байна. Гэсэн хэдий ч жилийн өсөлтийн хурд 2023 онд ажиглагдсан 26.3 хувийн өсөлттэй харьцуулахад мэдэгдэхүйц буурсан байна.

Ерөнхийлөгч Путин 2022 оны эхээр Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл явуулж эхэлснээс хойш Хятад, Орос улс улс төр, эдийн засгийн түншлэлээ бэхжүүлж, АНУ болон түүний холбоотнуудын авч буй хориг арга хэмжээг буруутгасан юм. Хятадын дарга Ши Жиньпин саяхан Путинд илгээсэн шинэ оны мэндчилгээндээ ойр дотно харилцаатай байхаа онцлон тэмдэглээд, хоёр улс эвсэлд үл нэгдэх зөв замаар тууштай хөтлөлцөн урагшилсаар ирсэн гэсэн байна.

Үүний зэрэгцээ, гаалийн мэдээллээр Хятад, АНУ-ын худалдаа 2024 онд 3.7 хувиар өсч, 688.3 тэрбум долларт хүрсэн байна. Анхны бүрэн эрхийн хугацаандаа Хятадад их хэмжээний татвар ногдуулсан Дональд Трамп ирэх долоо хоногт хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэхээр зэхэж байна. Үүнээс улбаалан худалдааны бодлогоо улам чангарна гэж амлаад буй.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-15 185.220.101.85

ороzууд хятадын б**с долоож амьдрах заяатай байж

Avatar

Нэргүй 2025-01-15 202.9.47.0

This translator is very bad.

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.162.187

Оросууд даа том амжилт, Хятадын хувьд дусал төдий. Тэдний гадаад худалдааны эргэлт 6,1 их наяд доллар

Avatar

Нэргүй 2025-01-15 185.220.101.107

Ороzын дүү нар одоо Хятадуудыг шээсийг долоогоорой

Avatar

Нэргүй 2025-01-15 66.181.191.64

Орос-Хятад хоёр ойртох тусмаа бидэнд л тун тааруу даа ! Энэ хоёрын наймаа тохирвол ч Монголын эрх ашгийг нэг их харж үзээд байхгүй ш дээ. Яг ийм нөхцөл бүрэлдэхэд л нөгөө гуравдахь хөршийн бодлого, гадаадын хөрөнгө оруу лалт, олон тулгуурт хамтын ажиллагаа нтр чинь л аминд орно шүү дээ !!!

Avatar

зочин 2025-01-15 66.181.186.81

Барууны гол зорилго бол ОХУ, БНХАУ-ыг сүйрүүлж устгах,улмаар дэлхийд ганцаар ноён суух,бусдыг колоноо болгож хуучин шигээ мөлжих явдал ,Энэ үүднээс Украинд дайн дэгдээж,барууны 52 орон бүлэглэн оросын эсрэг асар хүчтэй эдийн засгийн хориг тавьсан, Оросууд эх орноо хамгаалж ,Украинд байгаа бөөнөөрөө устгагдахад хүрсэн олон сая орос иргэдийг хамгаалж сөрөг цохилтод орохоос өөр аргагүй болсон.Баруун,түүний хэвлэлүүд үүнийг оросын түрэмгийлэл гэж гүтгэдэг,Нацийзмыг дэмжих болсон

Avatar

зочин 2025-01-15 66.181.186.81

Монголчууд аль ч оронтой хэвийн харилцаатай байхыг л хичээх хэрэгтэй Ялангуяа барууныг дагаж хэт туйлширвал Украинаас дор сүйрч мэднэ

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.162.187

Хятад биднийг худалдахгүй, Орос харин яаж ч мэднэ

Avatar

Нэргүй 2025-01-15 66.181.183.202

Танай гужаа хэзээнээсээ монголыг залгихаар завдаж байсан бүх л түүхийн турш

Avatar

зочин 2025-01-15 202.126.89.167

Баярлаад байх юм бишээ . Хэнч Хятадтай ашигтай наймаа хийж чададгүй юм аа … Хятадад хамгийн үнэт зүйлээ зарна, харин хариуд нь Хятадаас хүүхдийн тоглоом , хульхины гутал хувцас мэтийн хог авна …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж