ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Вьетнамд айлчилж, цөмийн эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн талаар нарийн мэдээлэл гараагүй байгаа ч Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн яамнаас "Росатом"-ын захирал Алексей Лихачев тус улсын "Ninthhuan" цөмийн эрчим хүчний төсөл дээр хамтран ажиллахыг маш их хүсч байна гэж мэдэгджээ.
Анх Нин Туан мужид 4000 мегаваттын хүчин чадалтай хоёр станцыг 2016 онд Росатом болон Японы JINED консорциум хамтран бүтээн байгуулахаар төлөвлөж байсан ч цуцлагдсан байдаг. Үүний дараа Лихачев ерөнхий сайд Мишустинтэй хамт Ханойд хүрэлцэн ирж Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чинхтэй уулзжээ. Энэ нь Оросын өндөр албан тушаалтнууд сүүлийн зургаан сарын хугацаанд гурав дахь уулзалтад оролцсон явдал болж байна. Мөн Мишустин Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Чин, Лам нартай уулзжээ. Үүний хүрээнд цөмийн энергийн гэрээнд дижитал технологи, электроник зэрэг олон салбарт хамтран ажиллах талаар тусгаж, нийт долоон гэрээг хавсарган гарын үсэг зурсан байна.
Уг айлчлалаас өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путин батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ирж байсан. Тухайн үед Путин ерөнхийлөгч То Ламтай уулзаж, олон улсын гол асуудлаар хоёр тал ижил байр суурьтай байгааг онцлон тэмдэглэж байв. ОХУ 1995-2023 оны хооронд Вьетнамын зэвсгийн гол нийлүүлэгч нь байсан. Тухайлбал, Вьетнамын импортын 80 гаруй хувь нь Оросоос ирдэг байсан ч Украины дайны улмаас хамтын ажиллагаа нь удааширч эхэлсэн аж.
3,569.17






















































Холбоотой мэдээ