Орос Вьетнам улс цөмийн эрчим хүчний гэрээ байгууллаа

Орос Вьетнам улс цөмийн эрчим хүчний гэрээ байгууллаа

Орос Вьетнам улс цөмийн эрчим хүчний гэрээ байгууллаа

ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустин хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор Вьетнамд айлчилж, цөмийн эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрийн талаар нарийн мэдээлэл гараагүй байгаа ч Вьетнамын Шинжлэх ухаан, технологийн яамнаас "Росатом"-ын захирал Алексей Лихачев тус улсын "Ninthhuan" цөмийн эрчим хүчний төсөл дээр хамтран ажиллахыг маш их хүсч байна гэж мэдэгджээ.

Анх Нин Туан мужид 4000 мегаваттын хүчин чадалтай хоёр станцыг 2016 онд Росатом болон Японы JINED консорциум хамтран бүтээн байгуулахаар төлөвлөж байсан ч цуцлагдсан байдаг. Үүний дараа Лихачев ерөнхий сайд Мишустинтэй хамт Ханойд хүрэлцэн ирж Вьетнамын ерөнхий сайд Фам Мин Чинхтэй уулзжээ. Энэ нь Оросын өндөр албан тушаалтнууд сүүлийн зургаан сарын хугацаанд гурав дахь уулзалтад оролцсон явдал болж байна. Мөн Мишустин Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Чин, Лам нартай уулзжээ. Үүний хүрээнд цөмийн энергийн гэрээнд дижитал технологи, электроник зэрэг олон салбарт хамтран ажиллах талаар тусгаж, нийт долоон гэрээг хавсарган гарын үсэг зурсан байна.

Уг айлчлалаас өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Путин батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ирж байсан. Тухайн үед Путин ерөнхийлөгч То Ламтай уулзаж, олон улсын гол асуудлаар хоёр тал ижил байр суурьтай байгааг онцлон тэмдэглэж байв. ОХУ 1995-2023 оны хооронд Вьетнамын зэвсгийн гол нийлүүлэгч нь байсан. Тухайлбал, Вьетнамын импортын 80 гаруй хувь нь Оросоос ирдэг байсан ч Украины дайны улмаас хамтын ажиллагаа нь удааширч эхэлсэн аж.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.110

Бусад орон атомын цахилгаан станц бариад эрчим хүч дулааны асуудлаа шийдээд байдаг. Гэтэл хүйтэн уур амьсгалтай монгол улсад л ганц ч атомын цахилгаан станц байдаггүй. Иргэд нь атомын цахилгаан станцын түлш болох уранаас маш их айдаг гэж байгаа. Тэгээд уран олборлохгүйгээр яаж атомын цахилгаан станцаа ажлуулах болж байна. Казахстанаас маш өндөр үнээр худалдаж авах юмуу. Чадах л байх шүү. Ашигтай гэдгийг мэдсээр байж монголчууд 50 жилийн хугацаанд 1 ч атомын цахилгаан станц барьсангүй.

Avatar

dsfasdgf 2 цагийн өмнө 139.5.216.242

erun tsuuhun hun amtai uls a.tsahilgaan stants hereggui bhoo garch boloh gamshigiin daaj chdahgui ustaad ugui bolno tgd ch ashigtai blaa geed baliar zavaan shunahai nuhduud ni huvaagaad idchine tednii tuluu ersdel uurch ajilhiig husehguil bna

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.177.17

Вьетнамууд хульхидууллаа даа?! Оросууд урьдчилгаа мөнгийг нь аваад дайнд зарцуулчихна, станц барих мөнгө пиздец!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж