Ази, номхон далайн бүсийн симпозиум болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ази, номхон далайн бүсийн симпозиум болно

Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн “Зохиогчийн эрх ба хамаарах эрхийн хамтын удирдлага” сэдэвт симпозиум  энэ сарын 7, 8–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ симпоузмыг Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, Япон улсын Зохиогчийн эрхийн газар болон Монгол Улсын Оюуны өмчийн газар хамтран зохион байгуулах бөгөөд Вьетнам, Малайз, Непал, Лаос, Камбож, Индонези, Хятад, Фижи, Шри Ланка, Энэтхэг зэрэг нийт 17 орны 35 төлөөлөгч болон манай улсын Зохиогчийн Эрх болон Хамаарах Эрхийн Хамтын Удирдлагын байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Симпозиумыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нээж,  Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат,  Япон улсын Зохиогчийн эрхийн газрын дарга Масаюки Шибата, ДОӨБ-ын Зохиогчийн эрхийн Хөгжил болон Соёл урлагийн салбарын даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Гао Ханг зэрэг албаны хүмүүс оролцож  үг хэлнэ.

Симпозиумын хүрээнд Зохиогчийн эрх болон Хамаарах эрхийн хууль тогтоомжууд, хууль эрх зүйн орчин мөн Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны зорилго чиглэл, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, зохиогчийн эрхийн урамшууллын хуваарилалт болон соёл урлагын салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлууд, шилдэг туршлага зэрэг асуудлуудаар ДОӨБ-ын Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төлөөлөгчид харилцан ярилцаж санал бодлоо солилцох ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж