"ТикТокийн дүрвэгсэд" Хятадыг зорих болов

"ТикТокийн дүрвэгсэд" Хятадыг зорих болов

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
"ТикТокийн дүрвэгсэд" Хятадыг зорих болов

"ТикТок" платформыг АНУ-д хориглох асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдсан. Вашингтоны Дээд шүүх "ТикТок"-ийн толгой компани "ByteDance"-д нэгдүгээр сарын 19 гэхэд АНУ дахь үйл ажиллагаагаа зогсоох шаардлага тавиад байна. Ийнхүү хэдхэн хоногийн дараа "ТикТок" ашиглах боломжгүй болж магадгүй учир америкчууд "RedNote" гэх хятад програм руу шилжиж эхэлжээ. Тэд өөрсдийгөө "ТикТокийн дүрвэгсэд" гэж нэрлэж байна.

"ТикТок"-ийн гол өрсөлдөгч болох "RedNote"-ийг хятад, тайваньчууд болон мандарин хэлээр ярьдаг бусад хүмүүс түгээмэл хэрэглэдэг. Сард 300 сая орчим хүн "RedNote"-ийг идэвхтэй ашиглаж байна. Тус платформын үндсэн хэв маяг нь "ТикТок" болон "Инстаграм"-ын хослол мэт харагддаг.

"ByteDance" компанийн хувьд АНУ дахь бизнесээ зарахгүй гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Платформыг АНУ-д хориглох нь 170 сая хэрэглэгчийн үг хэлэх эрх чөлөөг зөрчиж буй үйлдэл болох ажээ. Өдгөө АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид хуулийн эцсийн шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.

Энэ хооронд "RedNote" шинэ хэрэглэгчдээ өргөн дэлгэр угтан авлаа. "ТикТокийн дүрвэгсэд" гэсэн хаштаг, нийтлэл тус платформд хэдийнэ трэнд болжээ. Мөн шинэ хэрэглэгчдэд зориулсан заавар, зөвлөмжүүдийг тус платформоос олж танилцах боломжтой. Америкчууд шинэ платформд олноор нэгдэхийн хэрээр хятад хэрэглэгчид өөрсдийгөө "тагнуул" гэж хошигнон нэрлэсэн тохиолдол ч гарсан байна. Аюулгүй байдлын асуудлууд байгаа ч гэлээ энэ нь хэрэглэгчдийг шинэ платформ руу хошуурахыг зогсоож дийлсэнгүй. Даваа гаригийн байдлаар америкчуудын "App Store"-оос хамгийн их татсан програмаар "RedNote" хэдийнэ шалгарчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж