"Мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна"

"Мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна"

Б. Нарантуяа
Б. Нарантуяа
"Мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна"
Гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх Сэлэнгэ мөрний мөсний зузаан (Зүүнбүрэн, Сүхбаатар сумын орчмоор) 18-38 см буюу ОЖД-аас 50-52 см-ээр бага байгаа аж. Мөн Хүдэр гол Хүдэр сум орчим мөсний зузаан 37 см ОЖД-аас 23 см-ээр бага, Зэлтэр гол түшиг сум орчмоор мөсний зузаан 27 см байгаа нь ОЖД-аас 17 см-ээр бага байна гэж тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлжээ.
Өгий нуур нь бүрэн хөлдсөн хэдий ч мөсний зузаан харилцан адилгүй байна. Тиймээс орон нутгийн иргэд болон загасчлахаар ирж буй амрагчид нуурын мөсөн дээгүүр авто машинтай гарах болон зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн байна. Мөн "энэ жилийн хувьд нуурын хөлдөх явц нь өвөрмөц байгаа. Зарим газартаа өрх үүсэж, бүрэн битүүрэхгүй, дуугаралт чанга, мөсний хагарал ихээр үүсэж Цагаан хил өмнө жилүүдээс илүү үүсэх зэрэг өөрчлөлттэй байна. Тиймээс өөрсдийн амь нас, эд хөрөнгө эрсдэхээс сэргийлнэ үү!" гэжээ. Энэ мэт энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй дулаан байгаа учир мөсний зузаан харилцан адилгүй, өмнөх жилүүдийнхээс 5-45 см-ээр нимгэн байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явган болон авто тээврээр зорчихгүй байхыг холбогдох албаны зүгээс сэрэмжлүүлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж