Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2025.01.15-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхлэв

Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцуулж эхлэв

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ноос 2025 оны нэгдүгээр сарын 14 хүртэл үндэсний бөхийн 33 тамирчныг өөрийн байгууллагын эрхийн хүрээнд сонгон, допингийн шинжилгээ авчээ.

“Монада” буюу МҮДЭБ нь бөхчүүдээс авсан сорьцоо ХБНГУ-ын Дрезденийн Спортын биохимийн ба Допингийн анализын институтын /Dresdner Strasse 12, 01731 Kreischa, Deutschland/ итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн байна.

Ингээд допингийн хариуг илгээсэн дарааллын дагуу танилцуулж эхэлжээ. МҮБХ, МҮДЭБ хамтран 2025 оны нэг, дөрөвдүгээр улиралд бөхчүүдээс шээс болон цуснаас шинжилгээ авч допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас баталсан "Допингийн эсрэг Үндэсний дүрэм"-ийн дагуу ийн ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж