Лос-Анжелест түймрээс мултрах арга байсан уу?

Лос-Анжелест түймрээс мултрах арга байсан уу?

Лос-Анжелест түймрээс мултрах арга байсан уу?

Өмнөд Калифорнийн хээрийн түймэр олон мянган иргэдийг орон гэргүй болгож, нөхөж баршгүй хохирол үүсгээд буй. Улмаар эрх баригчид хээрийн түймэр нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж үүссэн энгийн үзэгдэл мэт байсан бол хэрхэн урьдчилан сэргийлж болох байсан талаар толгойгоо гашилгаж байна. Энэ талаар "CNN" агентлаг уур амьсгалын өөрчлөлтийн салбарт болон хээрийн түймэр, аюулгүй байдлын салбаруудад мэргэшсэн хэд хэдэн хүнээс тодруулжээ.  Мэргэжилтнүүдийн хэлснээр, цагт 100 милийн худтай салхи нь хуурай газар нутагт галын аюулыг эрт дээр нь дарах боломжгүй болгосон. Гэсэн хэдий ч хүний буруутай үйлдлээс болж гал түймэр өргөн хүрээтэй тархсан байх боломжтойг үгүйсгэсэнгүй. Тухайлбал, ургамал хамгааллын менежмент муу, үүнийг тордох дэд бүтэц хуучирсан болон түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөлт дутмаг зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж гамшиг улам даамжирсан.

Одоогийн байдлаар галын улмаас олон мянган байшин шатаж, 4 мянган га газар талбай үнс нурамд дарагдан, дор хаяж 24 хүн нас бараад байна. Лос-Анжелес хотын дарга Карен Басс юунаас болж хээрийн түймэр гарсан, хэн хариуцлага хүлээх ёстойг тогтоохын тулд бүрэн мөрдөн байцаалт явуулна гэдгээ амлаад байна.

УСНЫ ХАНГАМЖ 

Сүүлийн үеийн гал түймэр, ой хээрийн түймэрт хамгийн их тулгамдаж буй асуудал нь гал сөнөөгчдийн усны хангамж юм. Хүчтэй салхи галын дөлийг бадрааж байхад гал сөнөөгчид усны хангамжгүй, усны цорго "хатсан"-ы улмаас арга хэмжээ авч чаддаггүй. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар, усны цоргонд ус байгаа ч жижиг гал түймрийг унтраахад л хүрэлцэхүйц байдаг нь томоохон галын эсрэг арга хэмжээ авахад хүндрэл учруулдаг аж. Ялангуяа, Номхон далайн Палисад зэрэг газруудад усан хангамжийн асуудал маш муу байдаг. Тус газар нь ой хээрийн түймрийг унтраахаар зориулагдаагүй усны системд тулгуурладаг. Гал сөнөөгчид 15 цагийн турш ердийнхөөс дөрөв дахин их ус зарцуулсан бол зарим усны цорго ажиллагаагүй болсон байсны улмаас түймрийг чадаагүй аж.

Дашрамд дурдахад, тус бүсийн бүхий л усны цоргоны 20 гаруй хувь нь түймрийг унтраахад хангалттай хэмжээний усны нөөцгүй байжээ.

Түймэрт нэрвэгдсэн өөр нэг бүс болох Алтадена хотод цахилгаан тасарснаас болж усны асуудал үүссэн байна. Орон нутгийн усны систем нь тог цахилгаанаас бүхэлдээ хамаардаг. Гал сөнөөгчдийг цахилгааны шугам унахаас хамгаалахын тулд цахилгааныг таслах үед усны систем нь ажиллагаагүй болсон юм. Үүнээс болж гал сөнөөгчид галыг унтраахад хангалттай хэмжээний усгүй болсон байв. Энэ мэт онцгой байдлын үед томоохон сорилтуудыг бий болгож, түймэртэй тэмцэхэд зориулагдаагүй усны системээр хээрийн түймэртэй тэмцэх нь хэчнээн хэцүү болохыг  тус хотын нөхцөл байдал харуулж байна.

САНХҮҮЖИЛТ

Лос-Анжелес хотын гал түймрийн албаныхан олон жилийн турш өсөн нэмэгдэж буй ой хээрийн түймрийн эрсдэлтэй тэмцэхэд хангалттай санхүүжилтгүй, бэлтгэлгүй байгааг анхааруулсаар ирсэн. Гал түймэртэй тэмцэх газрын дарга Кристин Кроули саяхан хэлэхдээ, төсвөө танаж, тэр дундаа илүү цагаар ажиллах зардлыг 7 сая ам.доллараар бууруулсан нь тус хэлтсийн онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах боломжийг хязгаарласан гэж мэдэгджээ. Өнгөрсөн жил хотын дарга Карен Басс гал түймрийн төсвийг 17 сая ам.доллараар танах хуулийн төслийг баталсан бөгөөд энэ нь түймрийн улиралд хангалттай арга хэмжээ авахад саад болно гэж шүүмжлэгчид үзэж байв.

Хариуд нь хотын дарга Басс төсвийн таналт нь одоогийн түймэрт нөлөөлөөгүй гэж мэдэгдсэн. Гэвч үүнтэй Кроули санал нийлэхгүй байгаа бөгөөд хэрэв илүү их санхүүжилт олгосон бол хэлтэс илүү сайн бэлтгэлтэй байх байсан гэж мэдэгджээ.

ИРГЭДИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Түймрийн хохирлыг бууруулахад оршин суугчид ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үеийн түймэр, ялангуяа хүчтэй салхины улмаас үүссэн их хэмжээний сүйрлээс хамгийн сайнаараа урьдчилан сэргийлэх гэж хичээсэн ч  аюулаас зугатах боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Өнгөрсөн хугацаанд Палисадын иргэдийн зөвлөл гал түймрээс сэргийлэх, аюулгүй байх хөтөлбөр хэрэгжүүлж байв. Үүнд гал түймрээс анхааруулах систем, нүүлгэн шилжүүлэх тэмдэг, цэвэрлэх зэрэгт зориулсан зөвлөмжүүд багтсан байжээ. Гэвч эдгээр төлөвлөгөө бүрэн хэрэгжиж амжаагүй байхад түймэр дэгдсэн юм. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах ашгийн бус байгууллага болох "MySafe: LA"-г тэргүүлдэг Дэвид Барретт хэлэхдээ, гал түймэр газар нутгийн ихэнх хэсгийг устгасан ч дахин сэргээн босгох, орон нутгийг галын аюулгүй болгох боломж байсаар байна. Тэрбээр мөн Палисадын ургамал бүхий хэсэг шатдаггүйг онцлон тэмдэглэж, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь урт хугацаанд тусалж чадна гэдгийг харуулна гэсэн юм.

Гэсэн хэдий ч Барретт болон бусад мэргэжилтнүүд гал түймрийг дарж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь усны хомсдол болон бусад хүчин зүйл биш, харин салхи байсан гэдэгтэй санал нэг байна. АНУ-ын Геологийн албаны судлаач Жон Кили хэлэхдээ, ийм хүчтэй салхитай байсан бол өргөн хүрээг хамарсан сүйрлээс юу ч сэргийлж чадахгүй гэжээ. Харин Номхон далайн Палисадын нийгэмлэгийн Зөвлөлийн ерөнхийлөгч Сью Кол гал түймрээс сэргийлэхийн тулд хүнээс шалтгаалсан арга хэмжээ авах илүү хэрэгтэй, боломжтой гэж үзэж байна. Цаашид олон нийт энэ төрлийн гамшгийн эсрэг илүү зохион байгуулалттай, бэлэн байх шаардлагатай гэж тэрбээр мэдэгдсэн юм. Тус зөвлөл галын аюулгүй байдлын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Лос-Анжелест гал түймэр дэгдсэн хэвээр байгаа ч оршин суугчид нь хотыг дахин босгох талаар бодож эхэлжээ. Зарим мэргэжилтнүүд түймрээс болж хохирол амссан олон нийтийн үйлчилгээ, талбайг дахин сэргээх үедээ ирээдүйд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бүрэн төлөвлөгөө гаргах ёстой гэж зөвлөжээ. Мөн галын аюул нүүрлэсэн үед хохирол амсахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэйг онцлоод байна. Гэсэн хэдий ч хамгийн үр дүнтэй аргуудыг авч үзвэл зарим нь  өртөг өндөр, эсвэл бүр ховор байх эрсдэлтэй байгаа аж. Жишээлбэл, үл хөдлөх эзэмшигч өөрийн хуучин байраа түймрийн дараа сэргээн босгохдоо ирээдүйд хохирохгүй байх талаас нь засвал хэтэрхий их зардал гаргана. Калифорни үүнд туслах туршилтын хөтөлбөрийг өмнө нь эхлүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч өртөг нь хэтэрхий их тул хэрэгжүүлж чадаагүй байжээ. Өөр арга нь усны хоолойг шинэчлэх, цахилгааны утсыг газарт булах явдал аж. Гэвч олон жилийн өмнө усны хангамж, хоолойг хийж байсан тул яг таарах загварууд ховордсон. Улмаар хотын бүхий л цахилгааны утас, усны системийг шинэчлэх шаардлага гарч байна. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүд бүгдийг аюулгүй байлгах тал дээр анхаарч, хөрөнгө мөнгөнд санаа зовохгүй байхыг уриалж буй. Эцэст нь, Калифорнид ойр ойрхон, хүчтэй түймэр гарч байгаа тул бодит байдалд бэлэн байх ёстой. Улмаар урьдчилан сэргийлэх олон тооны арга, төлөвлөгөөг боловсруулах, биелүүлэх ёстой гэдэгт бүгд санал нэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2 цагийн өмнө 66.181.188.64

GOHINO

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.70.38.50

Үйлийн үр

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.162.200

Малаа, чиний гуйлагчин амьдрал бас үйлийн үр

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.103

UKR-RUS dain bolohgui bh bolomj bsan uu gj asuuh adilhan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж