Эрчим хүчний хямралын шуурганд Молдавын салан тусгаарлагчид өртөв

Эрчим хүчний хямралын шуурганд Молдавын салан тусгаарлагчид өртөв

Эрчим хүчний хямралын шуурганд Молдавын салан тусгаарлагчид өртөв

Молдавын салан тусгаарласан Приднестровийн бүс нутгийн удирдагч Вадим Красноселский байгалийн хийн асуудлаар Москвад айлчилжээ. Молдаваас Орост байгалийн хийн төлбөр 709 сая ам.доллар төлөх ёстой учир экспорт тасалдсан билээ. Иймд Приднестровийн бүс нутаг нэгдүгээр сарын 1-нээс хойш эрчим хүчний хомсдолд орж, цахилгаан тасрах болсон.

ОХУ-ын байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европын орнуудад түгээдэг байсан ч энэ гэрээний хугацаа 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болсон. Гэрээнээс орж ирдэг мөнгө Оросын түрэмгийллийг санхүүжүүлдэг гэж үзсэн тул Молдав, Украин улсууд таван жилийн гэрээг сунгахаас татгалзсан билээ. Тиймээс байгалийн хийн нийлүүлэлт тасалдсан явдалд Москва дээрх хоёр улсыг буруутгаж байна.

ОХУ Приднестровийн бүс нутгийг өөр арга замаар байгалийн хийгээр үргэлжлүүлэн хангаж болно гэж Молдав үзэж байна. Айлчлалын хүрээнд Вадим Красноселский Оросын албан тушаалтнуудтай гэрээ хэлэлцээ хийсэн гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Денис Подгорный хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Приднестровийн бүс нутгийг бүхэлдээ Оросын хяналтад байдаг гэж Молдав үздэг.

Вадим Красноселскийн айлчлалын талаар Молдавын ерөнхийлөгч Майя Санду хэлэхдээ "Бид Приднестровийн иргэдийг аль болох хурдхан шиг цахилгаан, дулаан, устай золгоосой гэж хүсч байна. Приднестровчууд Молдаваас тусламж авахаас татгалзаж байгаа нь өөрийнх нь шийдвэр биш, харин Кремлийн удирдамж юм" гэжээ. Молдавын албаныхан Приднестровийг гадаад зах зээлээс байгалийн хий худалдаж авах, Украинаас нүүрс нийлүүлэхэд туслах санал тавьсан аж. Гэвч Приднестров үүнээс татгалзсан бололтой. Орост тээвэрлэлтийн өөр арга зам байсаар атал эрчим хүчний хямралыг зохиомлоор дэвэргэсэн гэж Майя Санду үзэж байна.

Молдавын улс төр судлаач Витали Андриевски хэлэхдээ "ОХУ Приднестровийн байр суурийг бодолцож, Молдавын өрөөс үл хамааран Балканы коридороор хий тээвэрлэж болно" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-15 103.212.162.187

Оросын Днестр гэх тоглоомын бүс сөнөвөл таарна

Avatar

Нэргүй 2025-01-15 66.181.177.17

Оросууд манай Сэлэнгэ аймгийг дээрэмдээд авчихсантай л адил юм!!

Avatar

Нэргүй 2025-01-15 202.126.89.179

Приднистер бол кремлийн молдавт суулгасан хорт хавдар,,,,молдавын арми приднестрыг цэрэг зэвсгийн хүчээр засан тохинуулах хэрэгтэй,,,яг л мэс заслын аргаар хорт хавдрыг авах мэт,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж