ШШГЕГ-ынхан Мааньтад ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ынхан Мааньтад ажиллаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Мааньт дахь 415-р чанга дэглэмтэй хорих ангиас энэ сарын 2-ны өдөр гурван хоригдол оргосон ноцтой хэрэг гарсан билээ. Хоригдлуудыг ШШГЕГ-ын тусгай бүлэг, ЦЕГ-ын тусгай  бүлэг, ЭЦГ-ын VI хэлтэс, Говь-Сүмбэр, Багануур, Налайхын хорих ангийн ажилтнууд  шуурхай эрэн сурвалжисны дүнд Багануур дүүргийн ойролцоох Хоолтын давааны VII зөрлөг орчмоос маргааш нь буюу есдүгээр сарын 3-ны өдрийн 13 цагийн үед баривчилсан юм. 

Чанга дэглэмтэй хорих ангиас ялтан оргосон явдлыг хорих ангийн удирдлагууд болон харуул хамгаалалт муу байгаатай холбон тайлбарлаж буй. Тиймээс өнөөдөр ШШГЕГ-аас томилогдсон, дэд хурандаа Н.Хосбаяраар ахлуулсан шалгалтын комисс өнөөдөр тус хорих ангийг зорьсон байна. Ажлын хэсгийнхэн Мааньт дахь 415-р чанга дэглэмтэй хорих ангийг зорьж, энэ хэргийн буруутныг олж, хариуцлага тооцохоор явжээ. Яг одоо Ажлын хэсгийнхэн Мааньтад ажиллаж байна. Оргосон ялтнууд болох Хөвсгөл аймгийн харьяат Э.Лхагвадорж, Говьсүмбэр аймгийн харьят Х.Төвшинтөр нь, Дархан-Уул аймгийн харьяат К.Нурболот  нар нь  хулгай, хүчин, хүн амины хэргээр 3-24 жилийн ял эдэлж байсан хүмүүс байсан юм.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж